Categories
мэдээ нийгэм

Суурьшлын бүсэд могойд хатгуулахаас урьдчилан сэргийлнэ үү DNN.mn

Улаанбаатар хот орчимд бамбай хоншоорт, рашааны гэх хоёр зүйлийн могой тархсан байдаг.

Бамбай хоншоорт могой нь хортой могойн төрөлд ордог бөгөөд хур бороо ихтэй үед үерийн усаар дамжих, мөн идэш тэжээл хайн хотын захын хэсгээр орж ирж байгаа бол хотын төв хэсэгт аялал зугаалгаар явсан иргэдийн тээврийн хэрэгслээр дамжин могой орж ирэх тохиолдлууд байна.

2024 оны наймдугаар сарын байдлаар суурьшлын бүсэд бамбай хоншоорт могой орж ирсэн дуудлага давамгайлж байгаа бөгөөд хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, айлын хашаа, болон автограшаас олдох нь их байна.

Энэ нь хөдөө орон нутагт зорчсон иргэдийн авто машины моторын хэсэгт тээвэрлэгдэн ирсэн байх магадлал өндөр байх тул иргэд сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Суурьшлын бүсэд могойтой таарсан тохиолдолд ажлын цагаар нийслэлийн Байгаль орчны газрын 72720303, ажлын бус цагаар нийслэлийн Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 11-310005 дугаарын утсаар яаралтай мэдээлэл өгч, мэргэжлийн хүмүүс иртэл могойн байршлыг сайтар харж байх, хэрэв хатгуулсан тохиолдолд яаралтай эмнэлгийн байгууллагад хандахыг Нийслэлийн Байгаль орчны газраас зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Эх хэлний өдөрт зориулсан “Эх хэлний дархчууд” үзэсгэлэнг дэлгэнэ DNN.mn

Үндэсний бичиг, соёлын жил-2024 болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 25 дугаар зарлигаар жил бүрийн 09 дүгээр сарын 01-ний өдөр тэмдэглэж байхаар тогтсон “Эх хэлний өдөр”-т зориулсан “Эх хэлний дархчууд” сэдэвт үзэсгэлэн болно.

Эрдэмтэн, зохиолчдын гар бичмэл эх, хөрөг ба гэрэл зураг, ном бүтээлийн үзэсгэлэнг есүгээр сарын 01-ний өдрийн 12:00 цагаас Монгол Улсын Үндэсний номын сангийн шинэ байрны үзэсгэлэнгийн танхимд нээнэ.

May be a black-and-white image of 1 person and text

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтайн нутгаар бэлчээрийн даац хэтэрчээ DNN.mn

Өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 70 орчим хувьд хүрэлцээтэй байхаар, харин 30 гаруй хувьд хэтэрч гарлаа.

Аймгийн дүнгээр авч үзвэл Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай аймгуудын зарим сум, багийн нутгаар даац хэтэрч гарсан. Бэлчээрийн даац олон дахин хэтэрч (улаан) гарсан сумдад Баян-Өлгийн Сагсай, Увсын Завхан, Ховдын Мөст, Мянгад, Буянт, Говь-Алтайн Алтай, Баянхонгорын Галуут, Баянговь, Баянлиг, Хөвсгөлийн Төмөрбулаг, Цагаан-Уул, Өвөрхангайн Нарийнтээл, Уянга, Гучин-Ус сумд хамрагдаж байна.

Харин Баян-Өлгийн Ногооннуур, Цэнгэл, Баяннуур, Алтай, Увсын Зүүнхангай, Түргэн, Ховдын Чандмань, Манхан, Дөргөн, Говь-Алтайн Тайшир, Төгрөг, Цээл, Халиун, Есөнбулаг, Дэлгэр, Бигэр, Завханы Баянтэс, Баянхонгорын Баацагаан, Бөмбөгөр, Архангайн Цэцэрлэг, Ихтамир, Цэнхэр, Булган, Хөвсгөлийн Бүрэнтогтох, Галт, Тосонцэнгэл сумдын нутгаар 3-5 дахин хэтэрч (улбар шар) гарлаа. Мөн нутгийн 21 хувьд даац 1-3 дахин хэтэрч (шар) гарсан.

Бэлчээрийн даац нь тухайн газар нутгийн бэлчээрт бэлчээж болох эсвэл бэлчээрийн нөөцөөс хэтэрсэн малын тоог илтгэх бөгөөд энэ жилийн хувьд зуншлага харьцангуй сайн байсан бүс нутгаар бэлчээр хүрэлцээтэй, нөөцтэй гарсан. Хүйтний улиралд цас их орох, өнгөн хэсэг нягтарч хатуурах, цагаан болон мөсөн зудын нөхцөл үүсэх тул бэлчээр хомсдоход хүрдэг.

Иймд ирэх өвөл, хаврын бэлчээрийн даац хэтэрч гарсан аймаг, сумдын нутагт өвс хадлан, нэмэгдэл тэжээл олж нөөцлөх, отор нүүдэл хийх, малаа борлуулах, тоог бууруулах зэрэг арга хэмжээг эртнээс авч хэрэгжүүлж, өвөлжилт хаваржилтад бэлтгэх шаардлагатай байна.

Цаг уур, орчны шинжилгээний газрын Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд төв талбайд болж байна DNN.mn

НЗДТГ, НАЖГ, БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ хамтран наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын нэгний өдрүүдэд “Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд-2024”-ийг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.

Соёлын өдрүүдэд БНСУ-ын Хойд Гёнсан, Жоннам мужаас нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөлөл болох 25 компани хүрэлцэн ирснээс гадна Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй хоол хүнс, гоо сайханы үйлчилгээ эрхлэгч жараад аж ахуйн нэгж байгууллага оролцож үйлчилгээгээ хүргэж байгаа юм. Соёлын өдрүүдээр БНСУ-аас хүрэлцэн ирсэн “Юн Мён Хва” үндэсний бүжгийн хамтлаг, “НУМҮРИ” амьд хөгжмийн хамтлаг уран бүтээлээ толилуулж байна. Мөн Солонгос ардын урлагийн тоглолт, электрик үндэсний хөгжмийн тоглолт, Жинду бөмбөрт бүжиг, Таэквондогийн үзүүлбэр гэх мэт олон сонирхолтой тоглолт, үзүүлбэрүүдийг толилуулж байна.

Түүнчлэн Солонгос үндэсний бүжиг, таэквондогийн хамтарсан тоглолт, K-POP бүжгийн тоглолт, гудамжны бүжгийн үзүүлбэр, “OPEN MIC” тэмцээн, хурдан идэх тэмцээн зэргийг зохион байгуулж байна.

Ташрамд сонирхуулахад энэ үеэр талбайд хүрэлцэн ирсэн үзэгчдээс K-POP концертын тасалбар болон БНСУ-руу зорчих хоёр талын тийзний сугалааны тохиролын азтан тодруулах аж.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зам засвар, шинэчлэлийн ажил үргэлжилж байна DNN.mn

Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, Х.Чингүнжавын гудамжны хэсэгчилсэн засвар, шинэчлэлт /Өргөө кино театрын уулзвараас Дилав хутагт Жамсранжавын гудамжны уулзвар/ хүртэл авто замын ажил энэ оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 23:00 цагаас 09 дүгээр сарын 02-ны өдрийн 06:00 цаг хүртэл хугацаанд хааж, шинэчилнэ.

Хан-Уул дүүрэг, Богд уулын арын авто зам /Буган халиуны уулзвараас Маршлын гүүр хүртэлх/ засвар, шинэчлэлтийн ажлыг энэ оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 23:00 цагаас 09 дүгээр сарын 02-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж засварлана.

Сүхбаатар дүүрэг, 16 дугаар сургууль орчмын авто замын ус тогтдог байршилд борооны ус зайлуулах шугамын ажлыг мөн оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 07:00 цагаас 09 дүгээр сарын 01-ний өдрийн 05:00 цагийн хооронд хийж гүйцэтгэнэ.

Иймд дээрх хугацаанд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Categories
мэдээ улс-төр

Б.Солонгоог ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргаар томиллоо DNN.mn

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны наймдугаар сарын 30-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн  төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.
  • Бямбажавын Ганбат өөр ажилд шилжсэнтэй холбогдуулан Баярсайханы Солонгоог ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргаар томиллоо.
Categories
мэдээ спорт

Т.Ариунзаяа жүдо бөхийн өсвөрийн дэлхийн аварга боллоо DNN.mn

Перу улсын Лима хотноо болж буй жүдо бөхийн өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 57 кг жинд барилдсан “Гүрү дожо” клубын тамирчин Т.Ариунзаяа алтан медаль хүртлээ.

Тус тэмцээнээс өчигдөр охидын 48 кг-ын жинд Ж.Анударь мөнгөн медаль хүртсэн юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗГ: Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ DNN.mn

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай,  Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн хамгааллын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон эдгээртэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан эдийн засгийн бодлого, бүсчилсэн хөгжлийн бодлого, хүний хөгжлийн болон засаглал гэсэн үндсэн дөрвөн бодлогыг хэрэгжүүлэхэд бүхэлд нь чиглүүлж, энэ хүрээнд эдийн засгийн бодлогод туссан газрын тос боловсруулах үйлдвэр, үндэсний хиймэл дагуул төсөл, Эрдэнэбүрэнгийн усан цахилгааны станцын төслүүдийн санхүүжилтийг тусгав. Харин үйл ажиллагааны хөтөлбөрийн бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд шинээр тусгасан бүтээн байгуулалт, дэд бүтцийн 38 төслийг бүрэн чиглүүлж төлөвлөжээ.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2025 онд нийт 12.4 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 640 төсөл, арга хэмжээ хэрэгжиж, 4.3 их наяд төгрөгийн санхүүжилт хийгдэхээр төлөвлөсөн нь өмнөх онуудынхаас хамгийн өндөр төсвийн хөрөнгө оруулалт болж байгаа буюу ДНБ-ний 4.5 орчим хувьтай тэнцэхээр байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтын 57.1 хувь нь орон нутгийн бүсүүд буюу Хангай, Төв, Говь, Хойд, Баруун, Зүүн бүсэд, 25.0 хувь нь Улаанбаатар хот болон Хөшигийн хөндийд хэрэгжих томоохон бүтээн байгуулалтууд байна.

Тухайлбал, Нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын дотор хүргэх шинэ орчин нөхцөлийг бүрдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээг бодитой хэрэгжүүлэх мега төслүүд болох “Хөшигийн хөндийн туннел”, “Өөдөө тэмүүлэх Монгол” ган татлагат гүүрэн байгууламж төслүүдийн санхүүжилтийг Засгийн газрын баталгаа гаргах зэргээр цаашид үе шаттайгаар шийдвэрлэж, хэрэгжүүлнэ.
 
Товч мэдээ

  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн  төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.
  • Бямбажавын Ганбат өөр ажилд шилжсэнтэй холбогдуулан Баярсайханы Солонгоог ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргаар томиллоо.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Байгаль нуурыг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах тухай” Санамж бичиг байгуулна DNN.mn

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны наймдугаар сарын 30-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Байгаль нуурыг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах тухай” Санамж бичгийн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа  танилцууллаа.

Байгаль нуурыг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлэх ажлууд нь Сэлэнгэ мөрний ай савтай шууд холбогдох тул санамж бичгийг хэрэгжүүлэх яриа хэлэлцээний төлөвлөгөөнд Сэлэнгэ мөрний ай савд цэнгэг усны хуримтлал бий болгож нөөц бүрдүүлэх, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх асуудлуудыг түлхүү тусгахаар эхний шатны саналуудыг хүргүүлээд байна. Санамж бичгийн төслийн дөрөвдэх хэсэгт “Эгийн гол УЦС” төслийг онцгой анхаарна гэж тусгажээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Нүдээ хайрлаарай DNN.mn

Техник технологи хөгжихийн хэрээр хүмүүсийн дэлгэцийн хэрэглээ ихэссэн. Удаан хугацаанд машин барих, компьютерын дэлгэц, гар утас удаан ширтэх нь нүдний ядаргаа болдог. Удаан хугацаанд харснаар анивчих тоо буурч нүд аргаж хуурайшиж эхэлдэг. Энэ үед завсарлага авах нь маш чухал. Нүдэнд илэрч буй зовиур, өвдөлтийг эмчилж, арга хэмжээ авснаар эдгэрэх боловч нүдний бусад өвчин үүсэх эрсдэлийг бий болгодог аж.

Үүнээс гадна олон цаг дэлгэц ширтсэнээр нүд өвдөх, ажил амьдралын бүтээмжид сөргөөр нөлөөлдөг байна. Иймээс 20:20:20-ийн дүрмийг баримтлаарай. 20 минут дэлгэц ширтсэн бол 20 секунд нүдээ амрааж, 20 футийн зайд буюу зургаан метрийн зайд харж нүдний булчинг суллан нүдээ амрааж хэвших шаардлагатайг мэргэжилтнүүд зөвлөжээ.

Мөн өдөрт 1-2 удаа нүднийхээ зовхины гадна талаас хурууны өндгөөр зөөлөн иллэг хийх. Дээд, доод зовхи, хөмсөгний булчингийн ойролцоо тойрог хэлбэрээр массаж хийгээрэй.

Энэ нь ачаалал авсан нүдний булчингуудыг суллаж, нулимсны булчирхайг идэвхжүүлж, хуурайшиж загатнахаас сэргийлдэг. Бас нүдэндээ хүйтэн жин тавихыг зөвлөж байна. Хүйтэн жингийн оронд хөргөгчинд байлгасан халбага, хэрчсэн өргөст хэмх, хөргөсөн дүрдэг цай ч болно. Нүд бол хамгийн чухал эрхтэн тул нүдээ хайрлаарай.