Categories
мэдээ нийгэм

Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2020 оныхтой харьцуулбал 3.2 дахин буурчээ DNN.mn

Дөрөвдүгээр сарын 29-нөөс иргэдийн шилжилт хөдөлгөөнийг түр зогсоосон.

2020 оны сонгуулийн жилтэй харьцуулахад иргэдийн шилжилт хөдөлгөөн 3.2 дахин буурчээ.

Энэ талаар УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан “2020 оны сонгуулийн жилтэй харьцуулахад иргэдийн шилжилт хөдөлгөөн 3.2 дахин буурсан. Зургадугаар сард сонгогч шилжилт хөдөлгөөн хийдэг. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчтэй холбоотой буюу менежер, шадар туслах зэрэг хүмүүс сонгогч шилжилтээр шилждэг. Энэ жилийн тухайд 19 мянга орчим сонгогч шилжилт хийсэн” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

АН: Их хэмжээний хуурамч мөнгөн тэмдэгт хэвлэсэн байж болзошгүй үйлдлийг илрүүлсэн DNN.mn

Ардчилсан намаас сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж “Эрх баригчид төрийн эрхийг дахин барихын тулд хууль бус бүхий л зүйлийг хийж байна.

Хуурамч мөнгөн тэмдэгт хэвлэж, иргэдэд тараасан байж болзошгүй зүйл байна. Ховд аймгийн Жаргалант суманд их хэмжээний мөнгөн тэмдэгт хэвлэсэн нь салхинд хийсэж буй дүр зураг баримттайгаа байна. Харахад яг л монгол мөнгөн тэмдэгт. Харин гараараа барьж үзэхэд хуурамч гэдэг нь тодорхой гэдгийг холбогдох хүмүүс хэлж байна.

Говьсүмбэр аймагт н.Билэгсүмбэрэл гэдэг хүн иргэдийн саналд нөлөөлж байна.  Баянзүрх дүүрэгт санал авах хайрцгийн дээр камер байрлуулсан байна. Энэ бол хууль бус үйлдэл.

Завхан аймагт Б.Чойжилсүрэнгийн багийнхан мөнгө тарааж байгаад газар дээрээ баригдсан байна.  Монгол төрийн эрхийг авахын тулд байж болох бүх хүнийг ашиглаж байна. Багш, эмч нарыг ч ашиглаж байна. Шударга ёсыг эрхэмлэн дээдэлдэг ард иргэдээсээ хууль бус үйлдлүүдийн эсрэг саналаа өгөхийг хүсэж байна” гэсэн юм.

АН-ын Хуулийн газрын дарга Д.Батхуяг Санал авах байранд иргэдийн сонгох эрхэнд халдаж байгаа үйлдэл хэрээс хэтэрлээ. Налайх дүүрэгт гомдол гарсан. Тус дүүргийн Засаг дарга нь “Манай намд санал өгөөрэй” гээд мөнгө тарааж байна.

Ч.Ундрам гишүүний ухуулагч мөнгө тарааж байна. Баримт нь байна.

Чингэлтэй дүүрэгт мөнгө тарааж байгаа гэх мэдээлэл ирсэн. Мөн Чингэлтэй дүүргийн нэр дэвшигч Г.Дашням сонгуулийн санал авах байранд скүүтер байрлуулсан. Чипийг нь бүгдийг нь авчихсан, хурааж болохгүй байрлуулсан. Энэ бол иргэдийн сонголтод нөлөөлөх гэж буй үйлдэл” гэсэн юм.

Түүнчлэн МАН-ынхан хэвлэлийн хурал хийж, АН-ыг мөнгө тарааж байна гэж мэдэгдсэн. Энэ бол үндэслэлгүй гүтгэлэг гэдгийг АН-ынхан хэлэв.

Categories
мэдээ нийгэм

Гол мөрнөөр гарч санал өгөх иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна DNN.mn

Онцгой байдлын ерөнхий газрын шуурхай штабаас орон нутгийн шуурхай штабуудтай хамтран УИХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдөртэй холбогдуулан болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

Тодруулбал, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Дорнод, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Сүхбаатар, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий нийт 13 аймгийн 62 сумын нутагт томоохон гол, мөрний сав газарт 96 сонгуулийн санал авах хэсгийн хороо байршиж байгаа юм. Тиймээс дээрх байршлуудад санал өгөх иргэдийг шаардлагатай тохиолдолд гол мөрнөөр гаргах, аюулгүй байдлыг хангахаар 13 аймгийн 68 томоохон гол мөрөн дээр Онцгой байдлын байгууллагын 421 алба хаагч, 115 автомашин, 51 завь, 339 хантаазтай үүрэг гүйцэтгэхээр бэлтгэл бэлэн байдлыг хангаад байна хэмээн Онцгой байдлын байгууллагаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Прогноз бүхэн хамтарсан засаг руу хөтөлсөн сонгууль DNN.mn

УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураах өдөр ирлээ. СЕХ-нд бүртгүүлсэн 23 нам, хоёр эвсэл хуулийн хугацаанд сонгуулийн сурталчилгаагаа хийж, сонгогчдын саналыг авахын төлөө өрсөлдсөн ч уламжлал ёсоор хоёр том намын бодлого, мөрийн хөтөлбөр жин дарж, нэр дэвшигчид нь сонгогчдод илүү танигдсаныг судалгааны дүн хэлж байна.

Юм юмаар “зодож”, бярдсан МАН

Эрх баригч МАН-ын хувьд завсаргүй 8 жил засгийн эрх барьсан тул хөрөнгө мөнгө, хууль хүчний байгууллага, төрийн алба гээд юм юмаар “зодож”, бярдсан сонгууль хийлээ. Төрийн албанд байршуулсан намын гишүүдээ ажиллуулах, төсвийн мөнгөөр хийсэн ажлуудыг тайландаа тусгах зэргээр бусад улс төрийн хүчнүүдээс хамаагүй давуу нөхцөлд, гараанаас түрүүлж хөдөлсөн МАН уралдаанд түрүүлэх нь эхнээсээ л тодорхой байсан гэж болно. Олон намын тогтолцоонд шилжсэнээс хойших 8 удаагийн чөлөөт ардчилсан сонгуулийн 6-д нь МАН ялалт байгуулсан. 100 гаруй жилийн хугацаанд тогтсон гүн бат суурийг нь бодсон ч, сүүлийн 34 жилийн дийлэнхэд төрийн эрхэнд байхдаа бий болгосон мөнгө санхүү болон бусад хүчин зүйлийг бодсон ч МАН-тай эн тэнцэх улс төрийн нам өнөөдөр Монголд байхгүй нь үнэн юм. Үүндээ эрдсэн эзэрхэг түрэмгий үйлдлийг МАН энэ удаагийн сонгуульд нэг биш гаргалаа. Өөрийн мэдэлд буй хүчний байгууллагуудыг хөдөлгөж Ардчилсан намын сонгуулийн штабаас албан хаагчдыг нь баривчлах, Үндэсний эвслийн сонгуулийн штабыг битүүмжилж хаах гэх мэт ёс зүйгүй, бусад намын сонгуулийн ажилд саад хийж, ардчилсан улсын төрийн сонгуулийг хүндэтгээгүй үйлдлийг эрх баригч хүчний зүгээс нэг биш удаа гаргасан нь олны дургүйцлийг төрүүлсэн. Гэсэн ч энэ нь МАН-д саналаа өгөх хүмүүсийн тоог огт өөрчлөхгүй билээ. Учир нь, МАН-ын сонгогчдын санал хуваагддаггүй, харьцангуй тогтвортой байдгийн судлаачид хэлдэг. Өнгөрсөн зуунаас эхлэн үе дамжсан үнэнч гишүүд дэмжигчидтэй, үүн дээр нь төрийн албан хаагчид нэмэгдээд хэзээ ч, хаашаа ч хуваагддаггүй том цул санал МАН-ынх байдаг. Нөгөө талд нь МАН-ыг сонгохгүй гэсэн хэсгийн санал байх бөгөөд тэр нь Ардчилсан нам болон бусад намд хуваагддаг юм.

Л.Гантөмөр уул мэт тэвчээртэй байсны хүчинд Ардчилсан нам сонгуулиа амжилттай өндөрлүүлэв

Улс төрийн хоёр том нам гэдэг нэр томъёоны нөгөө эзэн нь Ардчилсан нам. Сонгуульд авсан нийт саналыг нь тоолбол МАН-аас хол дутахааргүй олон түмний дэмжлэгийг хүлээдэг улс төрийн хүчин бол Ардчилсан нам. Эрх чөлөөнд, ардчилалд хайртай монголчууд Ардчилсан намд саналаа харамгүй өгдөг боловч 1992 оны анхны ардчилсан сонгуулиас хойш Ардчилсан нам хоёр удаа л парламентад олонх болсон. Сонгогчид саналаа өгсөөр атал Ардчилсан нам ялдгүйн шалтгаан нь тус намын санал жил жилийн сонгуулиар олон хуваагддагт оршдог. МАН-ыг сонгохгүй гэсэн хэсгийн санал Ардчилсан нам ба бусад улс төрийн хүчинд хуваагддаг нь нэгэнт тодорхой болсон зүйл. Энэ удаагийн сонгуулиар ч Ардчилсан намын санал нэлээд хуваагдахаар байгаа. Үүнд Ардчилсан нам доторх уур амьсгал, эв зүйгээ олоогүй байдал багагүй нэрмээс болж буй. 2016 оны сонгуульд ялагдсанаасаа хойш л намаа шинэчилнэ гэж давхиад, эв зүйгээ нэг л олж чадахгүй явсаар 2024 онтой золгосон тус намынхны хувьд сонгуульд оролцож чадах эсэх нь ч эргэлзээтэй нөхцөл байдалд сонгуулийн жилийг эхлүүлсэн. Нэр дэвшүүлэлт, СЕХ-нд нэр дэвшигчдийн нэрсийг хүргэх хүртэл намын дотоод зодоон ил цагаан үргэлжилж, намын гишүүд, дэмжигчдээ эргэлзээнд унагасан. Сонгуулийн сурталчилгааны дундуур ч солио гажуу нөхөд нь цухалзсаар л байсан. Үе үеийн дарга нарынхаа үйлийг эдлүүлдэг шуудайд хийсэн үхрийн эвэр шиг фракцуудаа тараагаад алдчихалгүй, ямар ч байсан нэг дээвэр дор зангидан сонгуульд оролцож чадсан нь Л.Гантөмөр намын дарга болсны гавьяа байв. Яг үнэндээ энэ удаагийн сонгуульд тэр намын гаднах болон намын доторх өрсөлдөгчидтэй зэрэг тулсан. Л.Гантөмөрийг л харлуулж гутааж байвал нам нь муухай харагдах юу ч биш мэт аашилсан нөхдүүд нэгээр тогтоогүй. Тэр ч бүү хэл өрсөлдөгч намаас мөнгө авч өөрийн намын даргаа харлуулах ажлыг зохион байгуулсан хүмүүс ч байв. Энэ бүхэнд Л.Гантөмөр уул мэт тэвчээртэй байсны хүчинд Ардчилсан нам сонгуулиа амжилттай өндөрлүүлж байна. Нэг намын 8 жилийн ноёрхол хэтийдэж, ардчиллын амин үзүүлэлтүүд унасан, Ардчилсан намын орших уу, эс орших уу гэдгийг шийдэх зааг давхацсан энэ сонгуульд Ардчилсан намыг бүрэн бүтнээр нь оролцуулсан нь Л.Гантөмөрийн эхний амжилт байсан. Одоо сонгуулийн дүн хэрхэн гарахаас түүний дараагийн дүн тавигдана. Хэдхэн хоногийн өмнө, нэр дэвшигчдээ тодруулж, СЕХ-нд шийдвэрээ хүргэж байхад хүртэл хэзээ мөдгүй тарж гүйхэд бэлэн мэт харагдаж, товчхондоо уналтынхаа хамгийн ёроолд хүрээд байсан Ардчилсан нам сонгуулийн сурталчилгааны явцад рейтинг нь бага багаар өссөөр өдгөө хамтарсан Засгийн газрын нэг багана болно гэсэн хүлээлт итгэлийг олон нийтэд төрүүлээд буй нь судалгаагаар харагдаж байгаа юм. Энэ бол Л.Гантөмөр, түүний багийнхны хүлээц, тэвчээр, зөв бодлого, зөөлөн хүчний үр дүн гэдэгтэй маргах хүн гарахгүй биз. Л.Гантөмөр шиг тэсэгч, тэвчигч, даван туулагч, зөөлөн хүчээр зангидагч даргатай болсон Ардчилсан нам энэ сонгуульд амжилттай оролцчихвол цаашид эмх замбараа, хөл толгойгоо олох, улс төрийн том намын байр сууриа бэхжүүлж, дотоод асуудлаа нэг мөр цэгцлэн, нам шиг нам болж цэгцрэхэд ч ойрхон биз. Үе солигдож, Ардчилсан намыг өмч шигээ боддог ах нар цөөрч, залуус хүч түрэн орж ирсэн нь ийм итгэлийн галд тос нэмж байгаа билээ. Одоо хэрүүл маргаан биш, бодлого төлөвлөгөө ярьдаг болохоор зорьж буй нь залуу гишүүдийнх нь үг үйлдлээс харагдаж байна. Бодлого тодорхойлогч институц, улс төрийн том нам болоход давах ёстой даваагаа давсаар, очих ёстой газраа дөхсөөр яваа гэдэгт нь итгэе. Бүх хөдөлгөөн хөгжлийн төлөө байдаг хойно. Удаа дараагийн судалгаагаар хоёр том нам хамтарсан засаг байгуулах прогноз гараад буй тухай дээр дурдсан. Өнөөгийн нөхцөл байдалд энэ нь ч зөв байж мэдэх юм. Учир нь хоёр том нам хамтарсан үед үндэсний хэмжээний зөвшилцөл бий болж, улс орны амьдралд бодитой ахиц авчрах том шийдлүүл гарч, мега төслүүд хөдөлдөг билээ. Сүүлийн 8 жил байрандаа гацсан, зарим талаараа ухарсан улсын хөгжил, эдийн засгийн өсөлтийг хөдөлгөж тэтгэх зоригтой алхмуудыг хийх зайлшгүй шаардлага Монгол Улсад тулгараад байгаа. Нэг нам дангаараа хийе гээд хүч хүрэхгүй, үндэсний зөвшилцлөөр урагшлуулах боломжтой стратегийн том төслүүд ч олон жил яригдаж байна. Тиймээс хамтарсан Засгийн газар гэдэг үгнээс нэг их айж цочоод байх шаардлагагүй юм. Хамтарсан Засгийн газарт зөвхөн Ардчилсан нам, МАН орох боломжтой гэсэн үг биш. Бусад намууд ч орох боломжтой. Харин олон нам орох тусам олон толгойтой болж, хүч нөлөө нь сарнидгийг бас санахад илүүдэхгүй. Бидэнд ийм туршлага бий. 2004-2008 онд Үндэсний эв нэгдлийн Засгийн газарт МАХН, Ардчилсан нам, Эх орон, БНН гэх мэт намууд орсон боловч Засгийн газраа задлах, дараагийн Засгийн газрыг байгуулах тухай ярьсаар бүрэн эрхийн хугацаагаа дуусгасан удаатай билээ. Харин 2008 онд МАН сонгуулийн дүнгээр ялалт байгуулсан ч Ардчилсан намыг Засгийн газарт урьж, тухайн үеийн МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Баярын хэлснээр “стандарт бус” Засгийн газрыг байгуулсан нь “Оюутолгой” төслийг хөдөлгөх зорилготой байв. Энэ зорилгоо ч биелүүлсэн. Өнөөдөр монголчууд сайн, муу хэлсэн ч “Оюутолгой” төсөл бодит ажил хэрэг болсны үр шимийг нийтээрээ хүртсээр суугаа билээ. Ардчиллыг дэмжигчдийн санал олон намд хуваагдан тарамдах тусам хүч нь сарнидаг талаар дээр дурдсан. Энэ удаа ч санал хуваагдаж, тарамдах нөхцөл бодитойгоор бий. Хэрэв санал хэт их хуваагдвал МАН-д үргэлжлүүлэн дангаараа засаглах боломж үүснэ. Тиймээс ардчиллыг дэмжигчид аль болох саналаа хуваагдуулж тарамдуулахгүй байхаа хүнээр хэлүүлэлтгүй мэддэг болсон биз ээ.

 

 А.Амина

Categories
мэдээ нийгэм

“Дээлтэй монгол наадам”-ын үзэсгэлэн худалдааны бүртгэл эхэллээ DNN.mn

Үндэсний их баяр наадмын хүрээнд “Үндэсний хувцасны өдөр”-ийг тохиолдуулан 18 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулах “Дээлтэй Монгол -2024” наадмын үзэсгэлэн худалдааны бүртгэл эхэллээ.

Үзэсгэлэн худалдаанд Үндэсний дээл хувцас, үндэсний малгай, гутал, толгойн гоёл чимэглэл, бэлэг дурсгалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид оролцох боломжтой.

БҮРТГЭЛИЙН ТОО ХЯЗГААРТАЙ

БҮРТГҮҮЛЭХ ЛИНК: https://forms.gle/3w9DJDLUYLmMRVECA

Дээлтэй монгол наадамд Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн оролцогчдоос гадна ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, БНХАУ-ын ӨМӨЗО, Хөх нуурийн дээд монголчууд хүрэлцэн ирж, өөрийн угсаатны дээл хувцасны онцлогийг олон нийтэд толилуулдаг уламжлалтай билээ.

Categories
мэдээ нийгэм

“Оюу толгой”-н ажилчид цалинтай чөлөө авч, онгоцоор ирж саналаа өгч байна DNN.mn

“Оюу толгой” ХХК ажилчдадаа найман цагийн цалинтай чөлөө олгож, нэмэлт нислэгээр саналаа өгөх боломжийг бүрдүүлжээ.

Энэ талаар компанийн ажилтан “Манай компаниас уурхайн талбарт уртын ээлжээр буюу 14 хоног ажиллаж буй Улаанбаатар хот болон бусад аймагт саналаа өгөх ажилчиддаа нэмэлт нислэгүүд гарган онгоц, автобус, тээврийн хэрэгсэлээр ханган нийгмийн үүрэг гүйцэтгэх 8 цагийн цалинтай чөлөө олгож байгаа юм байна.

Ингэснээр ажлын хуваарийн дагуу сайтад уртын ээлжээр 14 хоног ажиллаж буй ажилчид өнөөдөр УБ-т очиж саналаа өгчихөөд орой нь буцаад Өмнөговьд ирж маргаашнаас ажлаа үргэлжлүүлэн хийх боломжтой болж байгаа юм байна” хэмээн нийтэлжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Санал авах байруудын байршил DNN.mn

Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн санал хураалт маргааш эхэлнэ. Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу энэ удаагийн сонгуулиар парламентын 126 гишүүнийг сонгоно.

Сонгогч танд сонгуулийн санал авах байруудын хаяг байршлын мэдээллийг хүргэж байна. Мэдээлэлтэй ЭНД  дарж танилцана уу.

2024-hesgijn-horoodyn-bajrshil

Categories
мэдээ нийгэм

“Монгол-Европын Холбоо 35” гэрэл зургийн үзэсгэлэн гаргажээ DNN.mn

Монгол Улс, Европын Холбоо дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тохиолдуулан Брюссель хотноо гэрэл зургийн үзэсгэлэн гаргав.

Үзэсгэлэнг нээж Элчин сайд Л.Болд, Европын холбооны Гадаад харилцааны албаны Монголыг хариуцсан хэлтсийн дарга Доминик Портер нар мэндчилгээ дэвшүүлсэн юм. Элчин сайд Л.Болд хэлсэн үгэндээ Европын холбооноос зудын хүндрэлийг даван туулахад зориулж 500 мянган еврогийн тусламж үзүүлсэнд талархал илэрхийлж, цаашид Монгол Улс, Европын холбооны харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд тогтвортой ногоон хөгжил, эдийн засаг, эрчим хүчний шилжилт, хөдөө аж ахуйн менежмент, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчныг хамгаалах зэрэг тэргүүлэх чиглэлүүд бат бөх үндэс суурь болно гэв.

Арга хэмжээнд Европын Парламентын гишүүн, Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга Томас Здеховский, Европын Холбооны гишүүн орнуудын Элчин сайд нар болон ЕХ-ны агентлаг, хамтын ажиллагаатай байгууллагуудын төлөөллүүд оролцов. Энэ үеэр ардын урлагийн “Уухай” хамтлаг уран бүтээлээ толилуулсан юм.

Монгол Улс, Европын Холбоо 1989 оны наймдугаар сарын 1-нд дипломат харилцаа тогтоож байв. Европын Холбоо манай улсын “гуравдагч хөрш”-ийн хувьд ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан эдийн засаг, нийгмийн олон салбарт идэвхтэй хамтран ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Үер, ус, мөндөр, борооны өмнөх нөөлөг салхины аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдын анхааралд: 29-нд нутгийн зүүн хэсгээр, 30-нд Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер, ус, мөндөр, борооны өмнөх нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2024 оны 06 сарын 30-наас 2024 оны 07 сарын 04-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 30-нд төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7-р сарын 01-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр, 2-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 3-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 30-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар халж, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө +7…+12 градус, өдөртөө +20…+25 градус, Их нууруудын хотгор, Орхон Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +19…+24 градус, өдөртөө +32…+37 градус, бусад нутгаар шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +25…+30 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Иргэний үнэмлэхгүй байсан ч саналаа өгөх боломжтой DNN.mn

2024 оны УИХ-ын сонгуулийн санал хураалт энэ мөчид үргэлжилж байна.

Саналаа өгөх иргэд иргэний цахим үнэмлэхээ гээсэн, авч гарахаа мартсан гэх зэрэг асуудлууд үүсдэг.

Хурууны хээгээ уншуулан санал өгөх боломжийг бүрдүүлсэн тул сонгуульдаа идэвхтэй оролцоорой.

 СЕХ-ноос санал авах байранд цахилгаан тасрах, хурууны хээ унших төхөөрөмж таны хурууны хээг уншихгүй байх тохиолдолд иргэний цахим үнэмлэх шаардлагатай болно гэж зөвлөв.

Таны саналаа өгснийг баталгаажуулж, баруун гарын долоовор хуруунд бэхэн тэмдэглэгээ хийнэ.