Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Амьдралын энгийн сайхныг зураглахуй DNN.mn

Ойрд сонгууль гээд бужигнаантай, дээрээс нь нийгмийн хар бараан мэдээллүүд цутгасан өдрүүд үргэлжилж байна. Амьдралын ийм ажин түжин үед үүлэн чөлөөний нар шиг элбэрэл хайр, ариун гэгээн зүйлийг мэдрэх жаргал байдаг юм байна.

Өчигдөр том охины минь төрсөн өдөр тохиолоо. 2010 онд охиноо төрснийх нь намар Хөшөөтийн голынхоо бурхны номтой Найнаа гэж хүндэтгэлт хүмүүнд адислуулсан юм. Найнаа төрсөн өдрөөр нь төрсөн газарт нь очиж, идээ будааны дээж өргөж байгаарай гэж хэлсэн. Тэр ёсоор жил бүрийн зургадугаар сарын 25-нд Эх нялхаст, эх үрийн элбэрэлт хөшөөнд очиж хүндэтгэл үзүүлдэг уламжлал нэгэнт тогтсон юм.

Өчигдөр дөрвүүлээ очлоо. Эргэн тойрон нэг их сайхан гэгээн гэрэлтэй хүмүүс. “Манай хүн амаржчихлаа. Хүүтэй, охинтой боллоо” гээд хөдөө суугаа ижий аав, эмээ өвөө рүүгээ ярьж буй залуучууд. Нялх охиноо төрөхийг нь хүлээн Эх нялхсын гадаа санаа нь зовсон байдалтай хөлсөө шударч суугаа ээж, аав. Эсэн мэнд амаржлаа гэхийг нь дуулаад царай нь гэрэлтэн тэрүүхэндээ тэвдэж ядаж буй дүр байдал. Амьдралын аз жаргал бялхсан зургийг хааяа ч болов мэдэрч баймаар юм байна шүү гэж эрхгүй санагдсан. Алчуур зангидсан бүсгүй, өлгийтэй улаан цурав үрийнхээ царайг аавд нь цонхоор харуулж буй нь. “Миний хүү эндээ байж бай, аав нь шөлийг нь аваад ирье” гээд хөлс алгадан гүйж байгаа хүн. Амьдралын жирийн л нэг өдөр, Эх нялхасын гадаа мөнхөд давтагдах агшин.

Гэвч энэ бүхнийг заримдаа бид анзаардаггүй, ийм орчноос алсраад сэтгэлийн хүйтрэлд автсан шиг санагдах юм. “Чи бид хоёр хөөрхөн охинтой боллоо” гэсэн мессэж ханиасаа аваад энэ л элбэрэлт хөшөөний дэргэдүүр гүйхэд хөл минь газар хүрэхгүй агаарт яваад байж билээ. 14 жилийн өмнөх тэр агшнаа бодоод хоёр охинтойгоо, ханьтайгаа дөрвүүлээ ойрхон дэлгүүрээс нэг нэг марожин аваад гэрээдээ алхахад амьдрал ийм сайхан билүү гэж бодогдоод л байсан.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Хоршооны зээлээр аж ахуйгаа сайжруулах уу, сумынхаа 100 жилийн ойд гангарах машин авах уу? DNN.mn

Өнөө жил 100 сум 100 жилийн ойгоо тэмдэглэнэ. Наадам бүрээр ялангуяа аймаг, сумын тэгш ойдоо зориулаад иргэдийн автомашин авах, шинэчлэх эрэлт, хэрэгцээ эрс нэмэгддэг. Бид өчигдөр “Да хүрээ” захыг зорьж сурвалжилга хийлээ. “Цайз 16”-гаас “Да хүрээ” хүртэл хоёр цаг, буцах замдаа ч мөн адил хугацаанд түгжрэв. Үүнээс автомашин авахаар сонирхож буй хүмүүс олон байгаа нь тодорхой харагдана. Тус захад  өөр өөр загвар, үйлдвэрээс гаралтай 490 төрлийн суудлын автомашин, 150 төрлийн жийп, 38 төрлийн гэр бүлийн машин, 20 төрлийн ачааны автомашин, зургаан төрлийн автобус борлуулагдаж байна. Заавал халуун наранд зах хэсээд байхгүйгээр “dakhuree.mn” сайтаас хүссэн өнгө, загварын машинаа сонирхон худалдан авах боломжтой болжээ.

“Да хүрээ” зах дээр гэр бүлээрээ, найз нөхдөөрөө автомашин сонирхож байгаа хүмүүс элбэг байлаа. Иргэдийн худалдан авах чадвар, ямар машин эрэлттэй байгаа талаар асуухад худалдаачид ийнхүү ярьж байв. “Өвөл бол их зутруу байсан. Малчид саяхнаас л худалдан авалт хийж эхэлж байна. Ганц нэг портер авч байна шүү дээ. Иргэд урьдчилгаа хэдэн төгрөг төлөөд банк бусаар л автомашин авч байна даа. Бэлэн 20, 30 сая төгрөг өгч байгаа хүмүүс нь банк, банк бусаас зээл авч байж л бэлэн мөнгөөр авч байгаа ажиглагдаж байна. Олон сум 100 жилийн ойтой гээд нэлээд машин зарчих байх гэсэн боловч одоогоор нэг их бужигнасан юм алга. Улсын дугаарыг хэвийн олгож байгаа болохоор дөнгөж гаалиас буусан автомашинууд асуудалгүй байна. Сонгуулийн дараа хотод дугаар олголт яах юм бол доо” гэв. Борлуулалт сайтай байгаа машинууд нь приус 20, 30, 40, 41-үүд байна. Дөрөв дэх үеийн буюу приус нь 2015 оноос үйлдвэрлэгдэж эхэлсэн юм. Приус 41 нь 40-ийг бодвол илүү том арын хэсэгтэй нь зарагдахад давуу тал болж байгаа аж. Харин малчдын хамгийн чухал унаа портерын үнэ 19 саяас эхэлж байв. 2005 оны энгийн мотортой портер 21 сая бэлэн мөнгөөр авбал доош ярина. 2012 оны портер 20 сая, 2017 оны портер 28 сая гэх мэт үнэтэй байна.

Наадмаар унах унаагүй байвал хүмүүс муугаар ярина

Энэ үеэр бид Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас автомашин авах гэж ирсэн гэр бүлтэй ярилцлаа.


-Мал ахуйдаа хэрэглэх гэж портер авах гээд сонирхож явна уу?

-Манайх нэг пробокстой. Одоо харин нэг портер авчих санаатай явна. Нүүдэл суудал хийхэд хүнээс царай алдаад байхгүй. Манай бага хүү маань хэдэн жилийн өмнө машины үнэ буурч байна гээд машинаа зараад баахан койн гэдгийг нь авсан. Тэгээд мөнгөө салхинд туучихсан нөхөр байгаа. Одоо бага хүүгийнхээ нэр дээр зээл авч өөрт нь машин авах гэж байна.

-Бэлэн мөнгөөр авах гэж байна уу. Хоршоонд нэгдэж зээл авсан уу?

-Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд байгуулагдсан хоршоог чадавхжуулах сургалт манай Хөвсгөл аймагт болсон. Зөндөө хүн ирж суусан шүү дээ. Сургалтаар гишүүдэд хоршооны зээлийн эргэн төлөлт, нягтлан бодох бүртгэл зэрэг зүйлсийн талаар мэдээлэл өгсөн.

-Хоршоонд нэгдвэл 50 сая хүртэлх зээл авах боломж үүсэх юм байна лээ?

-Хоршоонд 60 сая хүртэлх зээлийг 60 сарын хугацаатай олгоно гэсэн байсан. Манайх бага хэмжээгээр зээл авсан. Манайх энэ жил ойгүй ч гэлээ бид чинь 100 жилийн ой болох сумдаар явна шүү дээ. Төрөл садан, ангийн найз нөхдийн нийллэг болно. Тийм байхад муу машинаа сайжруулаагүй байвал хүн амьтан юу гэж ярих билээ. Тэгээд боломж олдож байгаа дээр нь дэмий мөнгөө үрчих биш хэрэг болох, хөрөнгө болох зүйлсэд зарцуулах хэрэгтэй байлгүй яахав. Тэгээд бага хүү нь нөгөө пробокстойгоо явж байна лээ гэж хүмүүс шивэр авир хийнэ. Наадмаар унах унаагүй байвал хүмүүс муу ярина.

-Хоршооноос зээлсэн мөнгөө аж ахуйдаа зарцуулахгүй юм уу. Шууд машин авах уу?

-Одоо морь унаад мал хариулах, адуунд явах хэцүү. Мотоцикл нь амар. Манайх бол заримдаа пробоксоороо хонь дээрээ очоод эргүүлчихдэг. Бороотой, цасан шороон шуургатай үед хониныхоо салхин доор машинтайгаа очоод зогсчихно. Тэгвэл ядаж салхиа дагаж уруудаад байхгүй. Орой бүр морь аргамжаад, өглөө бүр аргамжаанаас нь авч ирж эмээллээд унах чинь нас дээр гарсан над шиг хүмүүст хэцүү ажил даа. Морь унаж хонинд явдаг хүүхэд ховор болжээ. Эмнэг адуу  сургадаг, гаршуулдаг хүн маань хот газар бараадаад олон жил болж байна. Цөөхөн үлдсэн хэдэн номхон адуугаа хааяадаа л нэг барьж унана. Машин тэрэггүй бол хэцүү, нүүж суухаас өгсүүлээд. Тиймээс машин авах чинь харин ч хамгийн хэрэгтэй нь. Ямар хотын хүмүүс шиг тансаглах гэж, нэгнийхээ дээр доор гарах гэж байгаа биш.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр үхэр өдөр DNN.mn

2024.06.30 / НЯМ ГАРИГ

ЗУНЫ ДУНД ЦАГААН МОРЬ САРЫН
ЕСӨН УЛААН ХӨХӨГЧИН ҮХЭР ӨДӨР

Үс засуулвал: Өвчин эмгэг ирнэ
Наран ургах, шингэх: 04.57-20.55
Барилдлага: Хүчин төгсөх

Шүтэн барилдлага: Төрөхүй

Суудал: Уул

Аргын тооллын 6 сарын 30, Адьяа гараг. Билгийн тооллын 24, 2Найралт эх одтой, хөхөгчин үхэр өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 4:57-20:55. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан байна DNN.mn

 Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Хур тунадас: 24-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ голын сав газраар, 25-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 26, 27-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 28, 29-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 30, 07 дугаар сарын 01-нд нутгийн зүүн хагаст, 02-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Салхи: Ихэнх хугацаанд говь, тал, хэрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +17…+22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +17…+22 градус, өдөртөө +32…+37 градус, бусад нутгаар шөнөдөө +8…+13 градус, өдөртөө +21…+26 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 25-27-нд дуу цахилгаантай аадар бороо орно, 28, 29-нд бороо орно, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө +9…+14 градус, өдөртөө +20…+25 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг долдугаар сарын 18-нд олгоно DNN.mn

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн олголтын ирэх сарын хуваарийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас танилцууллаа.

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг долдугаар сарын 18-нд олгоно. Мөн асаргааны тэтгэмжийг долдугаар сарын 08, 25-нд, онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмжийг 25-нд тус тус олгох юм байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт 16:00-22:00 цаг хүртэл дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно DNN.mn

Өнөөдөр 16:00-22:00 цаг хүртэл Улаанбаатар үүлэрхэг, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Зургаадугаар 29-ний 20:00 цагаас 30-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим, зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Нутгийн баруун хагаст баруун өмнөөс, нутгийн зүүн хагаст зүүн хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Улаанбаатар хот, Багануур, Тэрэлж орчмоор шөнөдөө бага зэргийн аадар бороо, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Маргааш буюу зургаадугаар сарын 30-нд нутгийн баруун хагаст, долдугаар сарын 1-3-нд ихэнх нутгаар халж, 2, 3, 4-нд нутгийн баруун хагаст дуу цахилгаантай аадар бороо орох тул үер, ус, мөндөр, борооны өмнөх нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Бага насны хүүхэд тогтмол усанд осолджээ DNN.mn

Амралт зугаалгын улирал эхэлсэнтэй холбоотойгоор гол усанд осолдсон гэх дуудлага мэдээлэл ихээр ирж байна.

Энэ сарын 24-27-ны өдрүүдэд нийслэл орчимд гурван хүн гол усанд осолдож амь насаа алджээ. Үүний нэг нь бага насны хүүхэд байжээ. Тодруулбал, СХД-ийн 32-р хороо, авто худалдааны төвийн урд байрлах тогтмол усанд хүүхэд живж, амь насаа алдсан харамсалтай хэрэг бүртгэгджээ.

Иймд эцэг эхчүүд та бүхнийг бага насны хүүхдэдээ анхаарал тавьж, хараа хяналтаа сайжруулахыг мөн аялал зугаалгаар явахдаа аюулгүй байдлаа ханган, үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Сонгуулийн урьдчилсан дүн СЕХ-ны шийдвэр гарч, Ерөнхийлөгч, УИХ-д өргөн барьснаар албажна” гэв DNN.mn

СЕХ-ноос гар тооллогын дүнгийн талаар хэвлэлийн хурал хийсэн.

Тэрбээр “Саналын хуудсыг гараар тоолж дууссаны дараа маргааш СЕХ-ны хуралдааныг хийнэ. Хурлаар хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцох шийдвэр гаргана. Уг шийдвэрийг Монгол Улсын ерөнхийлөгч болон УИХ-д өргөн барина.

Шинээр сонгогдсон гэж тооцогдсон гишүүдэд үнэмлэх гардуулж өгөх ажлыг зохион байгуулна. УИХ-д шинээр сонгогдсон гишүүд чуулганы хуралдаанаа хийхэд бэлэн болгох ажлууд хийгдэж дуусах учиртай” гэж мэдээлэв.

Сонгуулийн урьдчилсан дүн нь СЕХ-ны шийдвэр гарч, ерөнхийлөгч, УИХ-д өргөн барьснаар албажих юм байна.

Санал хураалт дуусахад оочер үүсэхгүй байх арга хэмжээг авсан байсан тул гомдол ирээгүй гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Олимпийн гараа” тэмцээний үеэр хүүхэд бүрт үнэгүй зайрмаг тараана DNN.mn

“Олимпийн гараа” бага насны хүүхдүүдийн дунд болдог тэмцээний Боксын төрөл 2024 оны зургадугаар сарын 30-наас долоодугаар сарын 1-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно.

Уг тэмцээнээс Монголын ирээдүйн алдар цуут тамирчид төрөн гардаг. “Олимпын гараа” тэмцээн 40 гаруй жилийн өмнөөс Д.Банди агсны санаачилгаар зохион байгуулж эхэлсэн бөгөөд дөрвөн жилийн өмнөөс бага насны боксчдын улсын аварга шалгаруулах тэмцээн болон өргөжсөн байна.

Тэгвэл тус тэмцээнээр оролцсон болон хүрэлцэн ирсэн хүүхдүүддээ үнэгүй зайрмаг тарааж, хөгжөөнт тоглоом, гал гаргасан сонирхолтой тэмцээн болох байна. Иймд хүүхэд багачууд та бүхнийг хүрэлцэн ирэхийг уриалж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

СЕХ: Гар тооллого хийсэн хэсгүүдийн дүн системийн дүнгээс зөрөөгүй байна DNN.mn

СЕХ-ноос сонгуулийн үр дүнгийн талаарх нэгдсэн мэдээллийг хүргэж байна.

СЕХ-ны дарга П.Нарандэлгэр “1,450,000 мянган сонгогч саналаа өглөө. 2020 онтой харьцуулахад 10 хувиар өссөн байна. Өнгөрсөн өдрийн санал хураалтад залуучууд идэвхтэй оролцлоо. Өмнө жилүүдэд 50-аас дээс насныхан идэвхтэй оролцдог байсан.

Гар тооллогын ажил гүйцэт дуусаагүй байна.  6-7 хэсгийн хорооноос ирэх дүнг хүлээж байна. Одоо байгаа хэсгийн хороодын дүн гар тооллогын дүнгээс зөрөөгүй байна”гэв.