Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Хүмүүс чиний тухай боддоггүй, тэд өөрсдийнхөө тухай боддог” DNN.mn

Олон нийтийн сүлжээнээс энэ тухай богино бичлэг үзсэн юм. Автобусанд яваа нэгэн бүсгүй өөрийнх нь тирко урагдсаныг бусад хүмүүс ажиглаж, шоолж байгаа байх хэмээн дотроо бодож их л шаналангуй харагдана.

Тэгээд л ийш тийш харан хурдхан буухыг хичээнэ. Гэвч тэнд зорчиж буй хүмүүс дор бүрнээ өөрийнхөө асуудлыг, өнөөдөр юу хийснээ, маргаашийн төлөвлөгөө, санхүүгийн асуудал гээд тэр бүсгүйн тухай бус өөр ямар нэгэн зүйлийг тунгаан бодох аж.

Бид “ хүмүүс юу гэх бол” гэсэн бодолд автаж өөрийгөө зовоодог мэт. Үнэндээ бусад хүмүүс чиний тухай бус өөрийнхөө тухай л боддог. Байнга санаа зовох, бусдыг юу гэж бодож байгаа бол гэдэгт шаналах, стресстэх нь бидний тархийг ядраадаг.

Багахан хэмжээний айдас, санаа зовнил нь удаан хугацаанд үргэлжилснээр сэтгэл түгших эмгэгт хүргэдэг гэнэ.

Энэ төрлийн эмгэг нь болоогүй үйл явдлыг урьдчилан таагүй мэдэрч, тэр нь сэтгэл зүй төдийгүй бие махбодын түвшинд нөлөө үзүүлдэг.

Бусдад таалагдах гэж, бусдаас илүү гарах гэсэн бодолдоо хүлэгдвэл хэзээ ч дээшээ гарахгүй, нэг л байрандаа ахицгүй байдаг.

Өөрийгөө хувь хүн талаас нь үнэлж чаддаг бол бусдын санал, бодлоос хамааралгүй байж чадна. Тиймээс сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаараарай.

 

Categories
мэдээ цаг-үе

Сайн дурын нийгмийн даатгалд 80247 иргэн хамрагджээ DNN.mn

Нийгмийн даатгалын хууль болон гэрээний үндсэн дээр нийгмийн даатгалын санд шимтгэл төлж даатгуулсан  909 189 даатгуулагч байна.

Түүний 828 942 албан журмаар даатгуулагч, харин 80247 сайн дурын даатгуулагч юм гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Зарим голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-25 см нэмэгджээ DNN.mn

Энэ сарын 29-ний өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Хүдэр, Шарын гол, Сөгнөгөр, Туул /Лүн-Заамар/, зүүн хажуугийн Эг, Хэрлэн /Өндөрхаан/, Хангай нурууны арын Орхон голын эх, өврийн Онги /Арвайхээр/, Алтай нуруунаас эхтэй Буянт, Төгрөг, Увс нуурын савын Намир зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-25 см нэмэгдсэн байна.

Хүдэр, Хараа, Туул, Сөгнөгөр, Хэрлэн, Балж зэрэг голууд үерийн түвшинг 5-35 см, Туул гол Лүн, Онон гол Дадал сум орчимд үерийн аюултай түвшинг 10 см орчим даван үерлэж байна. Мөн Алтай нуруунаас эх авсан Буянт, Ховд голууд үерийн байдалтай, үерийн аюултай түвшинг 10-30 см давсан байдалтай нэлээд элбэг устай байна.

Энэ өдөр  нутгийн төв болон зүүн хэсгээр түр зуурын бороо орох тул сав, гулдрил дүүрэн, үерийн байдалтай буй голуудын усны түвшин тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан богино хугацаанд огцом нэмэгдэх нөхцөл бүрдэх учир голуудын сав дагуух хот, суурин газрын ард иргэд, зусаж, суурьшиж буй малчид, аялж амарч яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ цаг-үе

Долоодугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв DNN.mn

Ирэх долоодугаар сард ихэнх нутгаар бороо хур ихтэй байх бөгөөд сүүлийн жилүүдэд гэнэтийн ус ихтэй аадар борооны давтагдал нэмэгдэж байгаатай холбоотой томоохон голуудын сав дагуу суурьшиж буй малчид, тариаланчид, ард иргэд, аялал зугаалгаар явж байгаа хүмүүс үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байж, тухайн үеийн нарийвчилсан урьдчилсан мэдээг цаг тухай бүрт нь авч ашиглахыг зөвлөж байна.

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Баян–Өлгий, Увс, Ховд, Говь–Алтайн нутаг, Завханы баруун, Баянхонгорын өмнөд хагаст ОЖД–аас дулаан, бусад нутгаар ОЖД–ийн орчим, хур тунадас Баян–Өлгий, Ховд, Говь–Алтайн нутаг, Увс, Завханы баруун, Баянхонгорын өмнөд хагаст ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С–аар сэрүүн байх бол нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–5°С–аар дулаан байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсч болзошгүй байна.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–ийн орчим хур тунадас нийт нутгаар ОЖД–аас ахиу орох төлөвтэй байна. Агаарын температур нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С–аар сэрүүн байх бол нэг болон хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхний хагаст ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С–аар дулаан байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсч болзошгүй байна.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хэнтийн баруун хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан, хур тунадас нийт нутгаар ОЖД–аас ахиу орох төлөвтэй байна. Агаарын температур нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С–аар хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1–5°С–аар дулаан байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсч болзошгүй байна.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Дундговийн нутгаар ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан, хур тунадас нутгийн баруун хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй байна. Агаарын температур нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С–аар сэрүүн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1–5°С–аар дулаан байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд нутгийн хойд хэсгээр бороо, бусад нутгаар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсч болзошгүй байна.

Categories
мэдээ нийгэм

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох гэм буруугийн шүүх хурал маргааш болно DNN.mn

Зариг.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох гэм буруугийн шүүх хурал маргааш болно.

Тодруулбал, өнгөрөгч зургаадугаар сарын 04-ний өдөр түүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон ба шүүх хурлыг долоодугаар сарын 01 хүртэл хойшлуулсан юм.

Сануулахад, Нийслэлийн прокурорын газраас нэр бүхий зургаан иргэний болон шүүхийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн, мөнгө угаасан, төрийн нууцад хамаарах баримтыг хадгалсан гэх хэрэгт шалгаж эхэлсэн байдаг.

 

Categories
мэдээ цаг-үе

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь DNN.mn

Долдугаар сард нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн олголтын хуваарийг танилцуулж байна.

 

Categories
мэдээ нийгэм

СЕХ: Хяналтын гар тооллогын дүн санал тоолох төхөөрөмжийн дүнгээс зөрөөгүй DNN.mn

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа дууссаны дараа бүх хэсэгт санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудсыг хяналтын камерын доор нэг бүрчлэн гараар тоолж, хяналтын тооллого хийлээ.

Хяналтын тооллогын үйл явцад 29680 ажиглагч хяналт тавьж оролцов. 2198 хэсгийн хороонд хяналтын тооллогоор тоолсон дүн, санал тоолох төхөөрөмжийн дүнгээс зөрсөнгүй.

Сонгуулийн хороодод ажиллаж буй 25,700 төрийн албан хаагч Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар хяналтын тооллогыг завсарлахгүйгээр 18-25 цаг үргэлжлүүлж, хэвлэл мэдээллийн байгуулга, сонгогчдод нээлттэйгээр саналын хуудсыг нэг бүрчлэн тооллоо. 2198 хэсгийн хороонд улс төрийн нам, эвсэл болон төрийн бус байгууллагын ажиглагчид, иргэдийн хяналт доор хяналтын тооллого хийж, санал тоолох төхөөрөмжийн дүнг баталгаажуулав.

Categories
мэдээ цаг-үе

Үерийн аюулаас урьдчилан сэрэмжлүүлж байна DNN.mn

Зургаадугаар сарын 29-ний өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Хүдэр, Шарын гол, Сөгнөгөр, Туул /Лүн-Заамар/ , зүүн хажуугийн Эг, Хэрлэн /Өндөрхаан/, Хангай нурууны арын Орхон голын эх, өврийн Онги /Арвайхээр/, Алтай нуруунаас эхтэй Буянт, Төгрөг, Увс нуурын савын Намир зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-25 см нэмэгдсэн байна.

Хүдэр, Хараа, Туул, Сөгнөгөр, Хэрлэн, Балж зэрэг голууд үерийн түвшинг 5-35 см, Туул гол Лүн, Онон гол Дадал сум орчимд үерийн аюултай түвшинг 10 см орчим даван үерлэж байна. Мөн Алтай нуруунаас эх авсан Буянт, Ховд голууд үерийн байдалтай, үерийн аюултай түвшинг 10-30 см давсан байдалтай нэлээд элбэг устай байна.

Энэ өдөр  нутгийн төв болон зүүн хэсгээр түр зуурын бороо орох тул сав, гулдрил дүүрэн, үерийн байдалтай буй голуудын усны түвшин тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан богино хугацаанд огцом нэмэгдэх нөхцөл бүрдэх учир голуудын сав дагуух хот, суурин газрын ард иргэд, зусаж, суурьшиж буй малчид, аялаж амарч яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ цаг-үе

Ирэх пүрэв гаригт ЭЕШ эхэлнэ DNN.mn

Ирэх долдугаар сарын 04-07-ны өдрүүдэд “Элсэлтийн шалгалт”-ыг зохион байгуулна.

Монгол хэлбичгийн шалгалт болон ЭЕШ-ын математик, физик, химийн шалгалтын үргэлжлэх хугацаа 100 минут, монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газарзүй, түүх, нийгэм судлалын шалгалтын үргэлжлэх хугацаа 80 минут байна.

Элсэлтийн Шалгалтыг зохион байгуулах  хуваарь:

 

Сар, өдөр Цаг Шалгалт
Долдугаар сарын 4-нд Пүрэв гарагт 10:00-11:20 Түүх
14:00-15:20 Англи хэл
Долдугаар сарын 5-нд Баасан гарагт 10:00-11:40 Хими
13:00-14:20 Газарзүй
16:30-17:50 Нийгэм судлал
Долдугаар сарын 6-нд Бямба гарагт 10:00-11:20 Биологи
14:00-15:40 Математик
Долдугаар сарын 7-нд Ням гарагт 10:00-11:40 Физик
13:00-14:20 Орос хэл
16:00-17:20 Монгол хэл
Categories
мэдээ цаг-үе

Наадмаар үйлчилгээ эрхлэх ААН-ийн хүсэлтийг цахимаар авч байна DNN.mn

Энэ жил тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой тохионо. Наадмын бэлтгэл ажлын хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнд 12 мянган суудал зассан бөгөөд хоол хүнс, худалдаа эрхлэгчдэд зориулж нэгдсэн төлөвлөлт хийн ажиллаж байна. Нийтдээ хоол хүнсний 177 асар, худалдаа эрхлэх 65 асрыг нэгдсэн зохион байгуулалттайгаар аж, ахуйн нэгж байгууллагуудад зориулж дэлгэхээр болжээ.

Харин хувиараа худалдаа хийх хүмүүст зөвшөөрөл олгохгүй.

Тодруулбал, баяр наадмын үеэр Нарантуул зах нүүж ирэхгүй гэсэн. Түүнчлэн Төв цэнгэлдэх орчимд 7850 автомашины зогсоол төлөвлөсөн байна. Хоол үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчид долдугаар сарын 1-ний 07:00 цагаас ulaanbaatar.mn сайтаар зөвшөөрөл авах боломжтой.

Хүй долоон худагт хуушуурын 200 орчим гэрт зөвшөөрөл олгоно.

Харин хуушуурын худалдаа эрхлэх үедээ зүлгэн дээр тос асгасан тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдэгдэж, арга хэмжээ авна. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулж 40 асрыг бэлдсэн. 21 дарь эхийг цомцог гэрт байрлуулж, олон нийтэд анх удаа дэлгэхээр төлөвлөсөн. Мөн уран зургийн үзэсгэлэнг дэлгэн үзүүлэх бөгөөд  “Нарантуул зах шиг биш өв соёлоо харуулсан наадам болно” гэдгийг Хотын дарга Х.Нямбаатар онцоллоо.