Categories
мэдээ нийгэм

Зам дээр ус тогтсон, айлын гэр, байшин усанд автсан долоон дуудлага бүртгэгджээ DNN.mn

Өнөөдөр/2024.04.01/ 09:00 цагийн байдлаар авто зам дээр ус тогтсон болон шар усны долоон дуудлага, мэдээлэл иржээ.

  1. Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, 5 дугаар хэсэг, Айдсын даваа явах замд усны шуудуу хааж элс шороо асгасны улмаас Жаргалан эко, Санни сатурн, Монгол хаус хотхон орчим ус тогтож, иргэд, машин зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын таван ажилтан, нэг машин, Онцгой байдлын хэлтсийн гурван алба хаагч нэг машинтайгаар ажиллаж, хяналт шалгалтыг зохион байгуулж, Эн Ар Жи сервис ХХК-д шороон далан босгох, усыг соруулах, үүрэг чиглэл өгсөн.
  2. Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Архивын ерөнхий газраас урагш Жаргалантын ам Төв аймгийн авто зам дээр ус тогтсон дуудлагын дагуу Геодези усны барилга байгууламжийн газраас найман хүн, ус соруулах автомашин хоёр, Онцгой байдлын 12 алба хаагч хоёр машин, 150мм голчтой зөөврийн нэг мотопомптой ажиллаж эхний ээлжинд авто замын ус зайлуулах шугамын шүүрийг онгойлгож, 124 тонн ус соруулсан.
  3. Сонгинохайрхан дүүргийн 6, 23-р хороо Намгийн сувгийн усыг Геодези усны барилга байгууламжийн газраас 100 тн усыг соруулсан.
  4. Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Яармагийн зам дээр тогтсон усыг Геодези усны барилга байгууламжийн газраас нэг рейсээр 10 тонн ус соруулсан.
  5. Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Цээнэ 2 дугаар гудамжны тоот иргэний 8*8 хэмжээтэй байшин руу шар усны ус урсаж орсон дуудлагаар Онцгой байдлын хэлтсийн 4 алба хаагч, нэг автомашинтай ажиллаж гурван тонн орчим ус мотопомпоор соруулсан.
  6. Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 1, 4 дүгээр гудамжны айл өрхүүдийн хашаа гэрт ус ороод байна гэх дуудлагаар Онцгой байдлын хэлтсийн 3 алба хаагч, 1 автомашинтайгаар помп ашиглан шар усыг соруулжээ.
  7. Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Шувуун фабрикийн 2б хэсгийн гэр хорооллын гудамж шар усны үерийн улмаас усанд автсан дуудлагаар Онцгой байдлын хэлтсийн 10 алба хаагч нэг машин хоёр мотопомтойгоор ажилласан.

Өнөөдрийн байдлаар нийт 72 удаагийн дуудлага, мэдээллийн дагуу найман байгууллагын давхардсан тоогоор 369 алба хаагч, 94 автомашин механизм, 17 мотопомптой ажиллаж 7,830 тонн ус соруулжээ.

Түүнчлэн 5,404 метр суваг татаж, гурван гүүрний сувагчлал гаргаж, 155 тонн мөс, гурван тонн лаг шавар зөөвөрлөн, 35 метр ус зайлуулах шугам хоолой онгойлгож, 3,570 метр шороон далан босгож 127 айл, өрх, хоёр аж ахуйн нэгжийн аюулгүй байдлыг хангаж, Баянзүрх дүүрэгт найм, Сонгинохайрхан дүүрэгт нэг, нийт есөн айл, өрхийг нүүлгэн шилжүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Баяржаргал: “Оюу толгой” ХХК хамтын гэрээгээ зөрчиж уурхайчдын цалинг дур мэдэн бууруулж байна DNN.mn

“Оюу толгой” ХХКийн ажилчид цалинг нь хассан асуудлаар олон нийтэд хандаад байна. Тэдний нэг, хүнд машин механизмын оператор Ж.Баяржаргалтай ярилцлаа.


-“Оюу толгой” ХХК ажилчдынхаа цалинг хассан гэсэн мэдээллийг та бүхэн хэлж байна. Ямар үндэслэлээр цалин хассан хэрэг вэ?

-Ажил олгогч “Оюу толгой” ХХК-ийн зүгээс цалин бууруулах болсон талаар 2024 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн шийдвэр гэж гуравдугаар сард танилцуулсан. Ингэхдээ ямар нэгэн урьдчилж мэдэгдсэн, тайлбар өгсөн зүйлгүйгээр гэнэт л нэг өдөр тайлбарласан. Бидний зүгээс цалин хасах ямар үндэслэл бий болов, шалтгаан нөхцөл юу байсан, заавал цалин бууруулах хэрэгтэй байв уу, ямар нэгэн судалгаа хийсэн үү, ажилчдын эрх ашгийг төлөөлөх Үйлдвэрчний эвлэлд энэ талаар мэдэгдсэн үү гэхэд ямар ч тодорхой мэдээлэл өгөөгүй. Гол нь яагаад цалин бууруулах болсныг маш их гайхаж байна. Цаашдаа хэр удаан үргэлжлэх талаар ч тодорхой мэдээлэл алга. Үйлдвэрчний эвлэлийн зүгээс бидэнд “Оюу толгой ХХК ямар нэгэн санаа тавиагүй, урьдчилж мэдэгдээгүй” гэж байгаа.

-Шалтгаан нь тодорхойгүй юм байна. Хөдөлмөрийн гэрээнд энэ тухай заасан уу?

-Ажил олгогч дангаараа шийдвэр гаргачихлаа. Уг нь 2022-2025 оныг дуустал Үйлдвэрчний эвлэл хамтын гэрээ байгуулсан. Тус гэрээний 2.3-т ажилчдын цалинд тодорхой өөрчлөлт орвол урьдчилж мэдэгдэнэ гэж заасан. Мэдээж тухайн цаг үеийн улс орны эдийн засгийн нөхцөл байдал, үнийн өсөлт зэрэг холбогдох судалгааг жил бүрийн эхний улиралд багтаан хийж, цалинд өөрчлөлт оруулах шаардлагатай бол Үйлдвэрчний эвлэлд мэдэгдэнэ. Ингэснээр Үйлдвэрчний эвлэл ажил чидтайгаа зөвшилцөж шийдвэрлэнэ. Аль нэг нь дангаараа шийдвэр гаргахгүй гэдэг. Гэтэл энэ заалт мөрдөгдөөгүй учраас дангаараа шийдсэн гэж харж байна.

-Цалинг ямар байдлаар бууруулсан юм бэ?

-Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын баталсан А192 гэж журам бий. Хөдөлмөрийн тухай хууль 2022 онд хэрэгжиж э хлэхтэй зэрэгцээд батлагдсан журам л даа. Өөрөөр хэлбэл, дундаж цалинг тооцоолдог журам гэсэн үг. Гэтэл Ковидын үеэр ААН-үүд хүндэрлээ, жижиг уурхайнууд хаалгаа барих эрсдэлтэй гээд нэмэлтээр 49А журмыг баталсан байдаг. А192 гэж журмаар үндсэн цалин дээр илүү цагийн нэмэгдэл, урамшуулал, ээлжийн амралт зэрэг таван бүлгийн нэмэгдэл олгогддог. Харин 49А журмаар дээрх таван нэмэгдлээс гурав нь хасагдчихдаг. Ерөөсөө л үндсэн цалингаа л авна гэсэн үг. Гэтэл бид уртын буюу 12 цагаар ажилладаг хүмүүс. “Оюу толгой” ХХКийн зүгээс 49А журмаар цалинг бодохоор болсон юм билээ. Шөнийн нэмэгдэл, илүү цагийг олгохгүй. Хөдөлмөрийн хуулиар Ингэхээр цалин буурах нөхцөл бүрдэхгүй байгаа юм. найман цаг ажиллах ёстой. Харамсалтай нь илүү цагаа ч авахгүй.

Хүн бүр ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд ордог. Хөдөлмөрийн г эрээнд гол нөхцөл, бусад нөхцөл гэж бий. Хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлд цалин хөлс гэдгийг оруулна. Цалин хөлсөд дээрх таван бүрэлдэхүүн хэсэг байна гэчихээд байхад ажил олгогч Оюу толгой ХХК-ийн зүгээс 49А журмыг барьж байгаа нь ёс зүйгүй үйлдэл гэж үзэж байна.

-Компани алдагдалд орох, дампуурах эрсдэлтэй болсон үед 49А журмыг баримтална гэж ойлголоо. Гэхдээ “Оюу толгой” ХХК-ийн хувьд энэ талаар судалж үзэв үү?

-Бид судалж үзсэн. “Оюу толгой” ХХК 2023 онд төлөвлөгөөгөө 118 хувиар давуулан биелүүлсэн байдаг. Алт ч, зэсийг ч аль алиныг. Ойрын жилүүдэд олж байгаагүй орлогоо сүүлийн гурван жилд олсон. Ингэхээр цалин буурах нөхцөл бүрдэхгүй байгаа юм.

Ийм байхад ямар нэгэн мэдэгдэл, зөвшилцөлгүйгээр цалин бууруулж олон монгол ажилчдын эрх ашгийг хүнд нөхцөл байдалд оруулж байна. Олон нийт “Оюу толгой” ХХК-ийн ажилчид өндөр цалинтай гэж ярьцгаадаг. Манайд цалингийн олон зэрэглэл бий. M, L, G гээд. G зэрэглэл нь өндөр цалинтайд тооцогддог. Түүнийг мэдээж: инженер техникийн ажилтнууд зэрэг зэрэглэл өндөртэй хүмүүс хамаарна. Хамгийн сонирхолтой нь эдгээр хүмүүс цалин бууруулах шийдвэрт хамаараагүй. Харин жинхэнэ шороог нь, хүдрийг нь, алт зэсийг нь өдөр шөнөгүй зөөдөг, гүнд, газрын хөрсөн дээр ажилладаг уурхайчид хамаарч байгаа. Өөрөөр хэлбэл, М цалинтай хүмүүс гэсэн үг.

-Цалин бууруулах нь таны амьдралд яаж нөлөөлөх юм бэ?

-Би Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн. “Оюу толгой” ХХК-д 300 тоннын “Камацу 930” барьдаг. Би жишээ нь, ар гэртээ 5-6 хүн тэжээдэг. Гэрээсээ 14 хоногоор алслагдаж ажилладаг. Нэг сард 14 хоног шөнөөр, дараагийн сард 14 хоног өдрөөр ээлжилж ажилладаг оператор. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Оюу толгой” ХХК-ийн ажилчид доллараар цалинждаг гэх юм билээ. Би тийм зүйл мэдэхгүй. Бидний ажил бол хэвийн бус нөхцөлтэй, байнгын дуу чимээ, тоос шороон дунд ажилладаг. Ажлын ачаалал ихтэй. Нөгөө талаар хүн бүр банкны зээлтэй. Би ч тэдний нэг. Би ипотекийн болон цалингийн зээл төлдөг.

-“Оюу толгой” ХХК орон нутгийн иргэдэд давуу байдал олгодог уу?

-Тийм зүйл байхгүй. Уг нь орон нутагт давуу байна, хөрөнгө оруулалтын гэрээгээр орон нутгийн ажилчдыг мэргэшүүлнэ. Ажилд авахдаа давуу байдлаар авна гэж ярьдаг. Бид энэ тухай хөндөхөөр “Уучлаарай. Монгол иргэн хаана ч ажиллаж болно. Дов жалгын үзэл г аргаж байна” гэдэг. Үнэндээ Улаанбаатарын харьяалалтай иргэн Өмнөговь аймагт шилжиж ирээд л маргааш нь “Оюу толгой” ХХК-д ажилд ордог. Ийм зүйлийг бид хөндөөд байдаггүй.

-Цалинтай холбоотойгоор ажил олгогчийн зүгээс та бүхэнд ямар нэгэн тайлбар хийв үү?

-Үгүй. Үйлдвэрчний эвлэлийн найман хүн ажилчдын өмнөөс гарын үсэг зураад хамтын гэрээ гэгчийг байгуулсан юм билээ. Ажилчид энэ талаар мэдээлэл байхгүй. Би гэхэд интернэтээс хайж байж олж авсан. Тухайн гэрээний 2.13-д найман цагаас илүү ажилласан цагийг хөдөлмөрийн гурван талт цэцээр ортол шүүхдэх, ямар нэгэн байдлаар маргаан гаргахгүй гээд тохиролцчихсон юм билээ. Эндээс л хамаг асуудал үүсч байна. Ажилчдын эрх зөрчигдлөө, шүүхэд хандах эрхгүй болгочихсон.

-Цалин бууруулах шийдвэр хэзээ хэрэгжих вэ?

-Энэ сарын 10-наас хэрэгжиж эхэлнэ гэсэн. Ажилчдад нэг айдас байдаг. Эрх ашиг зөрчигдсөн, ноцтой зүйлсийг мэддэг ч хэлэх эрхгүй. Хэлчихвэл ажлаас халагдана, ажлын байрны дарамтад өртөхөөс эмээдэг. Ер нь асуудал гарлаа түүнийг хэллээ гэхэд шууд л ажлаас халагдах эрсдэлтэй. Тиймээс эрх нь хэчнээн зөрчигдөж байсан ч хамаагүй нууж явсаар өнөөдрийн ийм байдалд хүргэж байна. Эсвэл шууд хална, эсвэл дарамтална. Шударга үнэнийг хэлээд бусдын төлөө дуугарахад ч тэр. Тэдний нэг би. Гэхдээ Монгол Улсын Үндсэн хуулинд зааснаар ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, цалин хөлс авах эрхтэй ч огт хэрэгжихгүй байгаа нь харамсалтай.

Орон нутгаас ирсэн ажилчид бид өдөр бүр “Оюу толгой” ХХК-ийн оффисын үүдэнд сахиж байна. Нааштай шийдвэр гаргах шинжгүй. Харин ч эсрэгээрээ компанийн зүгээс мэдэгдэл гаргаж, цалин бууруулах шийдвэрээ 10 жил хэрэгжүүлнэ гэж байна. Маш харамсалтай. Бас ажилчидтай 170 удаагийн уулзалт хийсэн гэлээ. Би нэг ч удаа уулзаж байсныг санахгүй байна.

Categories
мэдээ нийгэм

Ханын материал орчмын гэр хорооллыг орон сууцжуулна DNN.mn

2014 онд дахин төлөвлөлтөд орж, газар чөлөөлтийн ажил нь гацсан зарим байршлуудыг “Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл”-ийн хүрээнд орон сууцжуулахаар төлөвлөсөн.

Энэ хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд ажиллав.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Ханын материал орчимд 9.3 га газрын 140 нэгж талбар чөлөөлөхөөс 1.1 газрын 24 нэгж талбарыг 10 жилийн өмнө чөлөөлсөн. Өнгөрсөн хоёрдугаар сард Хотын дарга Х.Нямбаатар 10 жилийн турш хэрэгжээгүй төслийн улмаас хохирсон дээрх 24 өрхийн хохирлыг барагдуулж, орон сууцны батламж гардуулсан. Харин өнөөдөр үлдсэн 116 нэгж талбарыг чөлөөлөх асуудлаар газар дээр нь ажиллалаа.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас тухайн орчмын айл өрхүүдтэй уулзан, урьдчилсан байдлаар судалгаа авсан бөгөөд газар чөлөөлөлт хийх хэлэлцээрийн ажлыг маргаашаас эхлүүлэх юм.

Газар чөлөөлөлт хийхдээ газрыг газраар, бэлэн мөнгөөр, орон сууцаар солих боломжтой. Дээрх 9.3 га газрыг бүрэн чөлөөлж, 1200 айлын орон сууц байгуулах ба бүтээн байгуулалтад шаардлагатай дэд бүтэц бүрэн шийдэгдсэн байгааг албаныхан онцолж байлаа. Тус байршил дахь гэр хорооллыг орон сууцжуулах төслийг НОСК хариуцан хэрэгжүүлнэ.

Categories
мэдээ улс-төр

УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана DNN.mn

Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн 2024 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.

Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
НЭГ.НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН
1 Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан 10.00 “Жанжин Д.Сүхбаатар”
2 Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 “Их засаг”
ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН
1 Эдийн засгийн байнгын хороо Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 09.00 “Үндсэн хууль”
2 Нийгмийн бодлогын байнгын хороо Хувийн нэмэлт тэтгэврийн тухай болон Хувийн тэтгэврийн тухай хуулиудын нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын  дэд хэсгийн хуралдаан 10.00 334 тоот
3 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 12.00 “Үндсэн хууль”
4 Эдийн засгийн байнгын хороо Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 334 тоот
5 Хууль зүйн байнгын хороо “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 УИХ-ын дэд даргын өрөө
6 Эдийн засгийн байнгын хороо Дархан-Улаанбаатар хоорондын авто замын ажлын явц байдалд хяналт тавих, үйл ажиллагааг эрчимжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 16.00 “Их засаг”
Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр олон улсын инээдмийн баярын өдөр DNN.mn

Өнөөдөр дөрөвдүгээр сарын нэгэн.

Энэ өдрийг олон улсын “Инээдмийн баяр”-ын өдөр хэмээн дэлхийн улс орнууд тэмдэглэн өнгөрүүлдэг. Зарим оронд тэнэгүүдийн баяр ч гэдэг. Энэ өдөр хүмүүс бие биеэ хуурч, тоглоом шоглоом хийж баясдаг уламжлалттай.

Өнөөдрийг иргэд хэн нэгнийг гэмтээхгүйгээр хуурч,тоглоом хийж хөгжилддөг.

Инээдмийн баяраар хэнийг хэрхэн хуурч, хэзээ ч мартахааргүй сэтгэл хөдөлгөн дурсамж үлдээхээ зарим иргэд эртнээс төлөвлөдөг.

Хэрэв хэн нэгнийг амжилттай хуурч чадвал “Дөрөвдүгээр сарын нэгэн” гэж хэлэхэд л бүх зүйл ойлгомжтой.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Авто замд 2.5 тонн давс, 12 тонн бодис цацаад байна DNN.mn

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар нийт 735 албан хаагч тусгай зориулалтын 33 машин техниктэйгээр гудамж замд 2.5 тонн давс, 12 тонн бодис цацаад байна.

Зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ үргэлжилж байна.

Categories
мэдээ спорт цаг-үе

FIBA 3×3: Монгол Улс анх удаа ААШТ-ээс хос хүрэл медаль хүртлээ DNN.mn

Сингапурт болсон сагсан бөмбөгийн 3х3 төрлийн насанд хүрэгчдийн долоо дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улс анх удаа хос хүрэл медаль хүртлээ.

4 хүн ба "FIBA BOCKED IN 2024 ASIA CUP SINGAPORE MONGOLIA S MIAT MONGOLIA MONGOLII 9 MIAT HONGOLIA 13 MIAT MIAT" гэсэн бичвэр нарын зураг байж магад

Монголын эрэгтэй шигшээ баг хагас шигшээд үлдэж, хүрэл медалийн төлөө Шинэ Зеландын шигшээ багийг 21:18 харьцаагаар хожиж хүрэл медаль хүртсэн бол, эмэгтэй шигшээ баг шилдэг дөрөвт үлдэж, Тайванийн шигшээ багийг 17:10 харьцаагаар хожиж хүрэл медаль хүртсэн юм.

4 хүн, волейбол тоглож буй хүмүүс, сагсан бөмбөг тоглож буй хүмүүс ба "EX3 FIBA BOCKED IN ASIA CUP SINGAPORE non OLIA nOI OLIA MOn OLIA MIAT MIAT HOಗ OLIA 1 MIAT MIAT" гэсэн бичвэр нарын зураг байж магад

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Хаврын ядаргаа дусал тариагаар эмчлэгддэггүй DNN.mn

Улирал солигдох үед хүний дархлааны тогтолцоо, бие махбодод өөрчлөлтүүд ордог. Өөрөөр хэлбэл, хавар нарны тусгал хурц болж цаг агаар дулаарахад хүний бие дасах гэж нэлээд бэрхшээл туулдаг аж. Товчхондоо үүнийг л хаврын ядаргаа гэж нэрлэдэг байна.  Шинж тэмдэг нь тун энгийн. Ханатлаа унтсан ч нойр хүрч, толгой өвдөөд байвал ядаргаанд орсны дохио. Ямар ч юманд дур сонирхолгүй хандах, хүчгүй болох, үе мөч өвдөх зэрэг шинж илэрч байвал биедээ анхаарч ядаргаагаа тайлахыг зөвлөе.

Ядаргаа тайлах гэдэг нь сэтгэлээ амар амгалан байлгах, сэтгэл зовоосон асуудлаас гарч, мэдрэлийн тогтолцоогоо амраана гэсэн үг.

Дусал тариа хийлгэхээр бие хэсэгтээ л амардаг гэсэн итгэл үнэмшлийг дагаад бие хөнгөрөөд сайжирч байгаа санагдана. Гэхдээ мэдрэлийн ядаргааг эмчлэх гол арга нь идэвхтэй амрах юм. Тухайн хүн өөрийн ажиллаж, амардаг арга барилаа солиод үзэх хэрэгтэй. Гэртээ унтаж, зурагт ширтэж амрахаас илүү агаар салхинд гарах, фитнесст явах, аялж зугаалж сэтгэл санаагаа тайван байлгах хэрэгтэй. Хүний биед хүчилтөрөгч нэмэгдэх тусам тархинд сайн нөлөөтэй.

Тиймээс агаар салхинд гарч сэтгэл санаагаа зас. Санааг чинь зовоож байгаа зүйлээ сэтгэлээсээ гарга, өөрийгөө тайван байлга. “Би ядраад байна” гээд гэртээ үд болтол унтаад байвал мэдрэлийн ядаргаанаас салахгүй. Мэдрэлийн ядаргаанд өртөхгүй байх хамгийн сайн арга бол агаар салхинд гарч тархиа маш сайн амраах юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээвэр өнөөдрөөс 24 цагаар ажиллана DNN.mn

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Замын-Үүд-Эрээн авто замын боомтын ачаа тээврийг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 24 цагийн горимоор ажиллуулахаар шийдвэрлэлээ.

Замын-Үүд-Эрээн боомтоор хоногт дунджаар 250-300 ачааны тээврийн хэрэгсэл гарч, суудлын болон жуулчин тээврийн машинууд хил гарч байна гэж ЗТХЯ-наас мэдээллээ. 

Categories
мэдээ улс-төр цаг-үе

УИХ-ын сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтыг нээлттэй болгожээ DNN.mn

УИХ-ын сонгуулийн санал хураалт 2024 оны зургадугаар сарын 28-ны баасан гаригт явагдана.

Харин санал өгөх иргэдийн нэрийн жагсаалтыг УБЕГ-ын цахим хуудаст өнөөдрөөс эхлэн байршуулжээ.

Та сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа өөрийн болон өөрийн байнга оршин суугаа хаягийн бүртгэлд бүртгэгдсэн нийт сонгогчийн мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.