Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Жолооч: Ганц шөнийн дотор 260 мянган төгрөгийн цалинг 130 мянга болгосон DNN.mn

“Цагаан хад” суурьшлын бүсэд ажиллаж байгаа нүүрс тээврийн жолооч нарын цалинг үндэслэлгүй, гэнэтийн шийдвэрээр яагаад хассан талаар “Эко Глобал Ложистик” нүүрс тээврийн компанийн жолоочоос тодрууллаа. (Тэрээр нэрээ нууцлахыг хүсэв)


-Та нүүрс тээврийн жолоочоор хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?

-Ханбогд сумын Хайрхан багийн нутаг буюу Цагаан хаданд нүүрсний тэрэг бариад ойролцоогоор нэг жил болжээ. Манайх ам бүл дөрвүүлээ. Өнгөрсөн гуравдугаар сарын 25-нд цалин хассан шийдвэр гэнэт гарсан. Өмнө нь урьдчилж мэдэгдсэн зүйл байхгүй. Урьд орой нь ачаагаа буулгаад талоноо бичүүлэхэд ямар нэгэн цалин хасах талаар мэдэгдээгүй. Маргаашаас нь цалин хассан шийдвэр г аргасан тухай олж сонссон.

-Цалин нь хэдээс хэд болж буурав?

-Өмнө нь өдөрт 260 мянган төгрөгөөр цалинждаг байсан. Мэдээж ачаагаа буулгаж чадвал 100 мянган төгрөгний нэмэгдэл авна. Маш урт цуваа үргэлжилсэн байдаг болохоор сардаа хил гарч ачаагаа буулгах давтамж нь өөр өөр.

Гуравдугаар сарын 25нд ганц шөнийн дотор 260 мянган төгрөгийн цалинг 130 мянган төгрөг болгосон. Эрс 50 хувиар буурсан байгаа юм. Сонгуулийнхаа сурталчилгааны мөнгийг хийх гээд бидний цалинг хасчихлаа гэж харж байна.

-Та хэр уртад ачаа тээвэр лэдэг вэ. Ажлын байрны нөхцөл ямар байна?

-Ачаагаа ачихаас буулгах цэг хүртэл нийт 48км зам туулдаг. Ажлын цагийн хувьд өглөө 08:00-аас 17 цаг хүртэл автомашин дээрээ байна. Мэдээж нүүрс тээвэрлэж байгаа болохоор нүүрс, тортог болсон жолооч нар байгаа шүү дээ. Говь нутаг учир өвөлдөө маш хүйтэн, зундаа маш халуун байдаг. Ажлын байрны нөхцөл гэдэг бол бидний жолоодох машин, хоноглох газар хүртэл орж байгаа гэж боддог. Учир нь бид гэртээ хариад амрах боломжгүй шүү дээ. Ажилчдын байрны хувьд гол хөндөх зүйл бол хоол хүнс, эрүүл мэнд юм. Бид гэхэд сүүлийн хоёр сар зөвхөн будаа идлээ.

-Махны орцгүй дан будаа идсэн гэсэн үг үү?

-Махтай. Ямар ч гурилын хангамж байхгүй гэсэн үг. Бидэнд хэлэхдээ өдөрт 50 мянган төгрөгний өртөгтэйгөөр хооллож байгаа гэдэг. Бодит байдал дээр 50 мянган төгрөг гар дээрээ авах юм бол хамаагүй дээр хоол хийгээд иднэ. Мөн энд үйл ажиллагаа явуулж байгаа хоолны газар, дэлгүүр маш үнэтэй. Бидний кола гэхэд л зургаа, долоон мянган төгрөг болж байгаа юм.

Хамгийн хямд хоол нь 15 мянган төгрөгөөс эхэлдэг. Том тэрэгний жолооч нар гээд биднийг их мөнгөтэй гэж боддог юм шиг байгаа юм. Бодит нөхцөл байдал дээр Америкийн том тэрэгний жолооч нар шиг биш шүү дээ.

-Та бүхэн нийгмийн даатгал төлдөг үү. Эрүүл  мэндийн үйлчилгээ авч чадаж байна уу?

-Даатгал мэдээж төлнө. Эрүүл мэндийн үйлчилгээ авах ямар ч боломжгүй. Төрийн үйлчилгээ гээд хэд хэдэн контейнерүүд л байдаг. Үйл ажиллагаа явуулж байгаа ганц газар нь Хаан банк. Энэ газар маш олон богинын болон уртын тээврийн жолооч нар ажиллаж амьдарч байна. Тэдний ард гэр бүлийнх нь орлого хамаарч байдаг. Энэхүү жолооч нарын эрүүл мэнд муу бол тэд ар гэрээ яаж авч явах билээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Төрийн ордоныг Төв аймаг руу нүүлгэнэ гэдэг зөв санаа DNN.mn

Нийгмийн сүлжээнд хэл ам болоод байгаа Ерөнхий сайдын оролцсон “Улаанбаатараас ярьж байна” ярилцлагын нэвтрүүлгээр Засгийн газрын тэргүүн нэгэн чухал санааг уриаллаа. Тэр нь Засгийн газрыг Төв аймаг руу нүүлгэх тухай байв. Нийт нутаг дэвсгэрийн ердөө 0.3 хувьд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот оршиж байна. Харин нийслэлийн нийт газар нутгийн 0.02 хувьд төрийн эрх мэдлийн 90 хувь нь төвлөрч байдаг. Бага тойруу буюу Төрийн ордоныг тойрсон 48 га газарт Ерөнхийлөгч, УИХ, Шүүх, хуулийн байгууллагууд, Засгийн газар, яам, агентлаг, газар, нэгж гээд төрийн байгууллагууд бүгд нэг дор байрлаж, төрийн эрх мэдлийг хэрэгжүүлдэг. Үүнээс болоод Улаанбаатар хотын хүн ам, түгжрэл, утаа, бохирдол огцом нэмэгдсэн. Тиймээс энэхүү эрх мэдлийн төвлөрлийг задлахын тулд төрийн байгууллагуудыг Улаанбаатар хотоос гаргах ёстой. Гэтэл хотын төвлөрлийг задлах асуудалд ихэнх улстөрчид “Бид үлдье. Харин та нар нүүцгээ” гэдэг байр сууриар ханддаг. Ингэхээр хэн Улаанбаатар хотоос нүүх билээ гэдэг зүйлийг Л.Оюун-Эрдэнэ ярилаа.

Тиймээс тэрээр эрх мэдэл төвлөрчихсөн 48 га газраас Засгийн газрыг Төв аймаг руу нүүлгэнэ. Ингэснээр Улаанбаатар хотын асуудал эхнээсээ шийдэгдэх суурь өөрчлөлт болно гэдгийг хэлж байна. Түүний хэлсэн энэхүү санааг өнөөгийн Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг шийдэх хамгийн зөв санаачилга гэдгийг салбар бүрийн мэргэжилтнүүд онцлон дэмжиж эхэллээ. Төрийн ордонд гурван том институци үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ гурван институци нэг ордондоо багталцан ядаж байхад УИХ-ын институци гишүүдийн тоогоо 126 болгон нэмэгдүүлэх гэж байна. Тэгэхээр Төрийн ордонд “бөгс эргэх” зайгүй болно. Яг л Улаанбаатар хот шиг. Ийм үед Засгийн газрыг Төв аймаг руу нүүлгэх Ерөнхий сайдын санаачилга цаг үеэ мэдэрсэн зөв уриалга байлаа.

Нөгөө талаасаа Засгийн газрын харьяа олон институци дагаад Төв аймагт очино. Олон яам багталцахгүй байгаа Бага тойруугаас Богд уулын өвөр лүү нүүнэ. Нийслэлийн хойд захын дүүргээс ч ойрхон орших Төв аймаг яваандаа Улаанбаатар хот болно. Шинэ Зуунмод хот бус шинэ Улаанбаатар хот болно гэсэн үг. Болгох ч ёстой. Учир нь Улаанбаатар хотын бөөгнөрлийг тараая, буталъя гэхээс илүү хэт төвлөрчихсөн эрх мэдлийг нь тараая гэдэг нь бодлогын шинэ реформ гэдгийг судлаачид хэлж байна. Засгийн газар Төв аймагт байрлах болсноороо тус аймаг руу зорчих дэд бүтэц хөгжинө. Богд уулын баруун, зүүн талаар явсан хурдны зам шинээр ашиглалтад орно. Урагшаагаа дэд бүтэц нэмэгдэх тусам өнөөдрийн Яармагийн хойшоо чиглэсэн түгжрэл алга болно. Ерөнхий сайдын хэлсэн шиг хотын асуудлыг шийдэхийн тулд суурь өөрчлөлтүүд чухал. Тэрхүү суурь өөрчлөлтийн эхлэл нь Төрийн ордоныг Төв аймаг руу нүүлгэх ажил юм. Хотын олон жилийн ужгирсан асуудлыг шийдэх ийм л амархан байж.

Нөгөө ажил хийх хүнд арга нь олдоно, хийхгүй хүнд шалтгаан олдоно гэдэг үнэн. Дарга нараас нийслэлийн асуудлыг яаж шийдэх вэ, шийдэл нь юу байна вэ гэхээр ихэнх нь “Улаанбаатар хот анхнаасаа 400 мянган хүнтэй байхаар төлөвлөгдсөн. Тиймээс асуудлыг шийдэх боломжгүй” гэх хариултыг хэлдэг. Бараг л өөр хоосон, шинэ газар Улаанбаатар хотыг шинээр төлөвлөөд хөгжүүлье гэдэг. Ийм үлгэр, домог шиг ярьж улстөрждөг дарга нар Монголоос өөр байхгүй гэлтэй. Дэлхийн бусад хөгжсөн том хотуудын түүхийг харахад төлөвлөлтөө хэдэн мянга, хэдэн саяар нь тооцоолж хөгжсөн жишээ огт байдаггүй. Их Британийн нийслэл Лондон хотын хөгжил жижиг тосгоноос эхэлсэн түүхтэй. Өнөөдөр Лондон хот дэлхийн эдийн засаг, аялал жуулчлалын төв болтлоо хөгжсөн. Гэтэл манай дарга нарын философиор бол Лондон өнөөгийн түвшинд хүртлээ хөгжих ямар ч боломжгүй байх байж л дээ. Тэгэхээр Улаанбаатар хотын хөгжихгүй байгаа шалтгаан нь манай дарга нарын ярьж байгаа шиг анхны төлөвлөлтөө бага бүтцээр, дутуу хийсэнд огт биш болж таарлаа. Харин тэлж хөгжих бодлого явуулсан нийслэл хөгждөг гэдгийг дэлхийн хотуудын жишээ харуулж байна.

Тиймээс нийслэлчүүд асуудлыг асуудлаар хариулдаг дарга нарыг ажил хийхгүй хүн юм байна гээд ойлгочиход буруудахгүй. Улаанбаатар хотын тэлэлтийг хойшоо Гүнт, Батсүмбэр, урагшаа Төв аймаг, Хөшигийн хөндий, зүүн тийшээ Налайх, Багануур, баруун тийшээ Атар, Лүн гээд хааш хаашаагаа 100 гаруй км зайд тэлэх газар зүйн орчин, боломж Монгол Улсад байна. Бага тойруугийн 48 га газарт төвлөрчихсөн Улаанбаатар хотын эрх мэдлийг ядаж Богд уулаа тойруулаад тэлчихвэл их хотын асуудал шийдэгдэх боломжтой харагдаж байгаа юм.

Мэргэжилтнүүдийн ярьж байгаагаар Улаанбаатар хотын тэлэлтийг дөрвөн уулаа давуулаад төлөвлөчихвөл түгжрээд байгаа 500 мянган автомашин, 1.8 сая хүн ам ч нийслэлд багадахаар байна. Энэ чиглэл рүү бодлогоо гаргаж, нийслэлийнхээ хөгжлийг ярьдаг цаг хэзээ вэ. Гэтэл АН-ыг эрх барьж байх үе буюу 2012-2016 оны үед тойрог хурдны замын төсөл яригдаж, хэрэгжих шахсан.

Угтаа энэхүү төсөл хэрэгжиж эхэлсэн бол Улаанбаатар хотын тэлэлт тэр үеэс эхлэх боломжтой байсан гэх мэргэжилтнүүдийн ярьдаг үнэн болж таарлаа. Ардчиллын амин сүнс эрх чөлөө гэдэг шиг хотын тэлж хөгжих амин сүнс нь тойрог хурдны зам. Энэ утгаараа АН-ын үед эхлэх байсан дээрх төслийг МАН гарч ирээд зогсоосноос болж Улаанбаатарын хөгжил найман жил царцлаа. Асуудлыг уг сууриар нь өөрчлөхгүй байсаар өдийг хүрсэн нь үнэн. Харин эрх баригч намын дарга, Ерөнхий сайд энэхүү асуудлыг сууриар нь бодлогын түвшинд шийдэх эхний алхмаа Засгийн газрыг Төв аймаг руу нүүлгэхээс эхэлж байх шиг байна. МАН-ын хувьд асуудлыг дэндүү хожуу ухаарсан ч улсын хөгжил хөдлөхгүй байснаас хөдөлж эхэлнэ гэдэг бол сайны дохио. Үүн шиг Монгол Улсын хөгжил салбар бүртээ 10 жилээр хоцордог, дараа нь ухаардаг хандлага уламжлал болж. 10 жилийн өмнөөс л тойрог хурдны замаа барьчихсан бол, хотын тэлэлтээ бодлогын түвшинд шийдээд явчихсан бол өнөөдөр Улаанбаатар метрогоо дангаар нь эхлүүлчихсэн байх байсан.

Э.МӨНХТҮВШИН

 

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр бич өдөр DNN.mn

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 2, Ангараг гариг. Билгийн тооллын 23, Суулга одтой, улаан бич өдөр. Өдрийн наран 06:28 цагт мандаж, 19:23 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд эдлэл, идээ ундаа олно

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 1 хэм хүйтэн байна DNN.mn

 2024 оны 04 сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

 

Хөвсгөлийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа голын хөндийгөөр ялимгүй цас, 31-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-р сарын 01-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 29, 4-р сарын 01-нд говь, талын нутгаар, 30-нд тал, хээрийн нутгаар, 31-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -5…-10 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -13…-18 градус, өдөртөө 0…-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +9…+14 градус дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө -1…+4 градус дулаан байна. 30, 31-нд ихэнх нутгаар дулаарна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: “Ардчилсан хувьсгал нь гадаад паспортыг иргэдэд олгосноор эхэлсэн, одоо тэгвэл гадаад паспортыг хурааж авснаар ардчилал төгсөж байна уу” гэв DNN.mn

“Өдрийн сонин”-ы 2024-04-02-ны мягмар гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Гангаас хэд дахин бат бөх материал гарган авсан монгол эрдэмтэн, БНСУ- ын Улсаны их сургуулийн химийн ухааны доктор Э.Гансүхтэй ярилцлаа. Тэрбээр “Гангаас 200 дахин бат бөх, зэсээс 60 хувь илүү цахилгаан дамжуулах графен үйлдвэрлээд экспортлох боломж Монголд бий” хэмээн ярилаа. Энэ тухай “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Монгол хэл, уран зохиолын багш, дэд профессор Т.Гончигсум “Багшийг багш болгох ажлыг хийхгүй байгаа болохоор хүүхдүүд тоо, монгол хэлээ эзэмшиж чадахгүй байна” гэлээ.

УЛС ТӨР нүүр: Сонгуулийн ерөнхий хорооны Хуулийн газрын ахлах референт Т.Наранбат “Сонгогчид нэрийн жагсаалтад
өөрийгөө байгаа эсэхийг нягтлахаас гадна тойрог, хэсэг, санал өгөх байраа тодорхой мэдэж авах үүрэгтэй” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Ардчилсан хувьсгал нь гадаад паспортыг иргэдэд олгосноор эхэлсэн, одоо тэгвэл гадаад паспортыг хурааж авснаар ардчилал төгсөж байна уу” гэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын ерөнхий сайд Хан Дог Сү-тэй уулзлаа.

“Мөнгөн цагаантуруут” авто сургуулийн багш Б.Өвгөнхүү “Зам дээр осол гарахад эгнээ байр буруу эзэлсэн жолооч хамгийн түрүүнд буруудна” хэмээн ярилаа.

Улстөрч, шог зураач С.Ламбаа “Шог зураг хүний сэтгэл зүйд маш хурцаар мэдрэгдэж хүрдэг” гэснийг “Цаг үе, үйл явдал” нүүрээс уншаарай.

ДЭЛХИЙН МЭДЭЭ: Украины тал хариу мэдэгдэл гаргав

СОНИНЫ АРЫН НҮҮР:  Шүлсээ хаяхаа боль


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
гадаад мэдээ

Казаxстан улсад шар усны үерийн улмаас 4700 гаруй оршин суугчдыг нүүлгэн шилжүүлжээ DNN.mn

Казахстан улсад хоёр өдрийн өмнө цаг агаар огцом дулаарсны улмаас их хэмжээний шар усны үер бууж, дөрвөн бүс нутгийн 12 мужид онц байдал зарлаад байгаа аж.

Шар усны үерийн улмаас Казахстан улсын баруун бүсийн Абай, Акмола, Актобе, Костанай хотын 4700 гаруй оршин суугчдыг нүүлгэн шилжүүлээд байна. Нүүлгэн шилжүүлсэн оршин суугчдын дунд 1700 хүүхэд байна. Нийт 500 гаруй амины байшин болон олон тооны сургууль, цэцэрлэгийн барилга байгууламж үерийн усанд автжээ.

Өнөөдрийн байдлаар тус улсын хэмжээнд онцгой байдлын 12 шуурхай штабын төвийг ажиллуулж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Таван шараас Баянхошууны тойрог хүртэлх замыг бүрэн шинэчилж, ус зайлуулах системийг цогцоор нь шийднэ DNN.mn

Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд байрлах 7.6 км үерийн даланг үргэлжлүүлэн 26 дугаар хорооны үерийн далантай холбоно.

Үерийн усны суваг болгон бэхжүүлэх ажлыг НҮБ-ын Хапитат байгууллагын хийж буй зураг төсөлтэй уялдуулан хийх юм. Түүнчлэн дүүргийн 18, 19 дүгээр хорооны заагт ус цуглуулах усан сан, хөрсний ус зайлуулах насос станц зэргийг байгуулахаар төлөвлөсөн. Мөн 5 шараас Баянхошууны тойрог хүртэлх замыг бүрэн шинэчилж, Дэлхийн банкны санхүүжилтээр ус зайлуулах системийг цогцоор нь шийдэхээр төлөвлөж байна.

Улаанбаатар хотод хөрсний ус зайлуулах ганцхан станц бий. Уг станц нь Хархорины баруун талд байдаг бөгөөд социализмын үед Югослав улсын эрдэмтэд, инженер техникийн ажилчид хийж өгсөн юм.

Насос станцгүйн улмаас аж ахуйн нэгжүүд бүтээн байгуулалтын ажил хийх боломжгүй болж байна. Тухайлбал, Урт цагааны бүтээн байгуулалтын ажилтай холбоотой геологи хөрсний шинжилгээ хийхэд 1.5 метр газар ухахад хөрсний ус гарч байна гэсэн хариу гарсан.  Хөрсний усыг зайлуулах шаардлага тулгарахад Урт цагаан орчимд ус зайлуулж, гадагшлуулах шугам сүлжээгүй байна.

Тиймээс Улаанбаатар хотод нэмж хөрсний ус зайлуулах насос станц байгуулан, Туул, Сэлбэ, Дунд гол болон бусад инженерийн байгууламж руу жилийн дөрвөн улиралд 24 цагийн турш цутгах боломжийг бүрдүүлэх хэрэгтэйг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар онцолж байв.

Categories
мэдээ нийгэм

17 байлдааны зориулалттай тэсрэх бөмбөг илрүүлж, устгажээ DNN.mn

Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн цэргийн алба хаагчид Өмнөговь аймгийн Онцгой комиссоос ирүүлсэн хүсэлтийн дагуу Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар Өмнөговь аймгийн ард иргэдийг амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд нь учирч болзошгүй эрсдэлээс авран хамгааллаа.

Тус ангийн Тэсэрч дэлбэрэх зүйлийн хайгуул устгалын бүлэг ЗХЖШ-ын даргын тушаалаар Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутагт  гуравдугаар сарын 18, 19-ний өдрүүдэд олон тооны сум, галт хэрэглэлийг илрүүлж, аюулгүй болгосон юм.

Нийт 17 байлдааны зориулалттай тэсрэх бөмбөг болон сум, галт хэрэглэлийг илрүүлж, устгах ажлыг зохион байгуулсан гэж Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

“Евро-2024” тэмцээнд шалгарсан багуудын сугалаа, төрх, төлөв байдал DNN.mn

Ковидоос шалтгаалан хөлбөмбөгийн тив дэлхийн тэмцээнүүд уламжлалт горимоосоо халтирч тохиолдлын онуудад зохиогдож байсан нь төгсгөл болсны нэг жишээ нь энэ жилийн Евро-2024 билээ. Тийм учраас гурван жилийн өмнөх Лондонгийн тэмцээний дараа дөрвөн жилийн давтамжаа хүлээлгүй энэ жил Герман улсад 17 дахь удаагийнхаа тэмцээнийг зохиохоор европчууд шийджээ. Юугаараа онцлог байх вэ.

Шилдэгт шалгарсан 24 баг дотор Орос, Беларусын шигшээ багийг хайгаад хэрэггүй. Дайнтай холбоотойгоор тэдний олон улсын тавцанд гарч ирэх хорионы хугацаа удаан үргэлжлэх нь ойлгомжтой. Гэхдээ тэнд гүржүүд байгаа. Анх удаагаа. Яг манайх лугаа тооны хүн амтай Кавказын энэ жижигхэн улс Европын шилдэг хөлбөмбөгийн улсуудын эгнээнд багтана аа гэдэг өөрөө гайхамшиг билээ. Тэд хэдийгээр анх удаагаа том тэмцээний шилдгүүдийн эгнээнд багтаж байгаа нь үнэн боловч уламжлал, од тоглогчдынхоо овог нэрээр бол ямар ч улсаас дутахааргүй сайхан түүхтэй ард түмэн юм шүү.

Тэгж яривал одоо овоо гайгүй тоглоод байгаа Норвеги, Исланд, Турк мэтийн улсуудын баг сураггүй байхад ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтан Европын анхны АШТ-д аваргалж явсан гурван ч гүрж хөлбөмбөгч бий.

Хожмоо Кипиани, Чевадзе, Шенгелия гээд олон сайн хөлбөмбөгчид Зөвлөлтийн шигшээг  чимж явлаа. Одоо ч Хвичи гээд залуу дэлхийн шилдгүүдийн эгнээнд багтаад Италийн Наполи багийг чирээд явж л байна. Тиймээс Гүржийн шигшээ баг “цоорох нь” цаг хугацааны л асуудал байв. Дашрамд дурдахад, Монголын хөлбөмбөгийн шигшээ баг тэдний эсрэг өнгөрөгч зун тоглоод эхний үедээ тэнцээд шахуу дуусч байсныг санахад тааламжтай байна шүү.

Шилдэгт шалгарсан 24 багийн бооцооны төвүүд түрүүлэх магадлалаар нь байр эзлүүлэхдээ Франц, Португаль, Бельги, Англи, Герман, Испани гэсэн дарааллаар байрлуулсан байна лээ. Зохион байгуулагч орон болох германчуудыг уг нь их дээгүүр байрлуулдаг байсан боловч сүүлийн үеийн азгүйтэл, баг доторх тавгүй уур амьсгал, гол тоглогчдын нас хэтийсэн зэрэг нь ийм  хүлээлтийг өгсөн байх. Харин Бельгийг тийм дээгүүр тавих нь үнэнд хэр ойр вэ гэдэг асуулт мөн л дөө.

Багуудыг дөрөв, дөрвөөр нь зургаан хэсэгт хуваасан агаад хальт анзаарвал “В”, “D” хэсгүүд яах аргагүй чанга байгаа биз. Ер нь Европын АШТ нь дэлхийнхтэй харьцуулбал сул хэсэг байдаггүйгээрээ онцлог. Уг тэмцээн зургадугаар сарын 15-нд Герман-Шотланд улсын шигшээ багуудын тоглолтоор Мюнхэн хотод эхэлж зургадугаар сарын 27-нд хэсгийн тоглолтуудаа дуусгана.

Улмаар хэсэгтээ эхний хоёр байр эзэлсэн багууд дээр илүү үзүүлэлттэй гуравдугаар байр эзэлсэн дөрвөн баг нэмэгдэж хасагдах шатанд тоглоно. Тэгээд наадмын дараахан буюу долдугаар сарын 15-нд аваргаа тодруулах шодолттой байгаа юм билээ.

 

Д.БАТ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ нийгэм

Бусдыг тоглоомон буугаар айлган сүрдүүлж, танхайрсан иргэнийг 100 мянган төгрөгөөр торгожээ DNN.mn

Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч долоо хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 37, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 145, сураггүй алга болсон хүн 99, шүүхээс даалгасан хүн 95, зөрчил үйлдсэн 47 хүнийг дэвшилтэт технологи ашиглан олж тогтоожээ.

Түүнчлэн замын хөдөлгөөний урсгал сөрсөн хоёр жолоочийн эрхийг гурван сараар хасаж, 50,000 төгрөгөөр торгосон байна.

Мөн Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт өнгөрсөн сарын 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг тоглоомон буугаар айлган сүрдүүлж, танхайрсан иргэнийг 100 нэгж буюу 100,000 төгрөгөөр торгожээ.

Олон нийтийн газарт, эсхүл орон байранд хэрүү маргаан үүсгэх, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах, үйлчилгээний болон дарааллын журам зөрчсөн, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах хуультай байна.