Categories
мэдээ нийгэм

Аутизмыг таниулах дэлхийн өдөр DNN.mn

Өнөөдөр Аутизмыг таниулах дэлхийн өдөр.

Аутизм нь хүний бусадтай харилцах, нийгмийн харилцаанд орох, мэдээллийг хүлээж авч, ойлгох чадварт нөлөөлдөг өргөн хүрээний эмгэг юм.

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 2-ны энэ өдөр дэлхийн өнцөг булан бүрт аутизмтай хүмүүс болон тэдний гэр бүл, асран хамгаалагчдыг ойлгож, хүлээн зөвшөөрч, бас хайрлахыг уриалсан олон нийтийн үйл ажиллагаа болон сайн дурын хөдөлгөөнүүд өрнөдөг.

Анх 1972 оноос хойш АНУ-ын Аутизмын нийгэмлэг, дөрөвдүгээр сарыг “Аутизмыг таниулах сар” болгож, энэ талаарх ойлголт, мэдээллийг түгээхээс гадна боловсрол, эрүүл мэнд, ажил эрхлэлт зэрэг нийгмийн цогц үйлчилгээг жигд хүртэх боломжийг олгохын төлөө дуу хоолойгоо нэгтгэсээр иржээ.

Categories
мэдээ нийгэм

Хууль бусаар газар орны нэр өөрчилсөн хэргийг шүүхэд шилжүүллээ DNN.mn

Прокурорын байгууллага 2024 оны гуравдугаар сарын 25-29-ний өдрүүдэд 268 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.

Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 128, Өмчлөх эрхийн эсрэг 95, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 32, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 13,  Хүрээлэн байгаа орчны эсрэг 11, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 7, Хүний амьд явах эрхийн эсрэг болон Эдийн засгийн гэмт хэрэг тус бүр 3, Авлига, албан тушаалын болон Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг тус бүр 2, Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг,  Үндэсний аюулгүй байдлын эсрэг, Кибер аюулгүй байдлын эсрэг тус бүр нэг хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

Нийслэлийн прокурорын газраас хууль бусаар газар орны нэр өөрчилсөн Баян-Өлгий аймгийн албан тушаалтнууд болох Д.Б нарын 14 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 19.16 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар газар орны нэр өөрчлөх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

Бусдын биеийг үнэлүүлэх зорилгоор хуурч мэхлэн, эмзэг байдлыг нь далимдуулж 4 иргэнийг Тайланд Улс руу явуулж, Монгол Улсын хилээр нэвтрүүлж худалдаалсан Б.Б, Э.Н нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2.2 /Хүн худалдаалах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

Иргэн М.Ч-ын цахим орчинд байршуулсан хувийн мэдээллийг ашиглан гэрийн хаягаар нь очиж, өөрийгөө цагдаагийн байгууллагын ажилтан гэж хуурч мэхлэн дансны мэдээлэл, иргэний үнэмлэх, банкны карт, гар утас зэргийг нь хураан авч, дансанд нь байсан 63,200,000 төгрөгийг шилжүүлж авсан Д.Х-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 18.6 дугаар зүйлийн 1 /Мөнгө угаах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

Тээврийн прокурорын газраас Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан А.И нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч мөргөж, амь насыг нь хохироосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 /Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас “Г” ХХК-ийн захирал Л.Ч нь хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг цахим орчинд тараасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 /Худал мэдээлэл тараах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ гэж УЕПГ-аас мэдээллээ. 

Categories
гадаад мэдээ

Украины тал хариу мэдэгдэл гаргав DNN.mn

Украины Аюулгүй байдлын газрын хэвлэлийн алба “ОХУ-ын нутаг дэвсгэрт болсон террорист халдлагад Киев оролцсон тухай мөн манай Аюулгүй байдлын алба(СБУ)-ны дарга Василий Малюкийг баривчлахыг шаардсан ОХУ-ын ГХЯ-ны мэдэгдэл нь ямар ч ёс суртахуунгүй, бүдүүлэг явдал” гэж мэдэгдэв.

Мөн уг мэдэгдэлд “ОХУ-ын ГХЯ Олон улсын эрх зүйн хэм хэмжээ, тухайлбал терроризмтой тэмцэх тухай олон улсын конвенцийг дурдахыг хичээж байгаа ч, ОХУ-ын ГХЯ уг конвенцийн заалтаар олон улсын эрэн сурвалжлах жагсаалтад орсон хүн бол Путин гэдгийг мартаж байна” гэж дурджээ. Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүх ОХУ-ын ерөнхийлөгчийг Украины нутаг дэвсгэрээс хүүхдүүдийг хууль бусаар албадан гаргасан гэж буруутгаж баривчлахыг шаардаж байгааг тус алба дахин сануулсан байна. Мөн Украины Аюулгүй байдлын газрын хэвлэлийн алба “Оросын цэрэг олон зуун энгийн иргэдийн цогцос үлдээж, Буча хотоос цэргээ гаргасны ойг тохиолдуулан ОХУ-ын ГХЯ ийм мэдэгдлийг гаргаж байгаа нь өөрөө Олон улсын эрх зүйн хэм хэмжээг зөрчиж буй ямар ч ёс суртахуунгүй, бүдүүлэг үйлдэл. Иймээс ОХУ-ын ГХЯ-ны мэдэгдэл нь ямар ч үнэ цэнэгүй зүйл юм” гэжээ.

ОХУ-ын Гадаад хэргийн яам “Оросын талын явуулсан мөрдөн байцаалтын ажиллагаа Москвагийн ойролцоох “Crocus City Hall”-д болон террорист халдлагад Украин оролцсоныг тогтоосон.
Иймээс терроризмтой тэмцэх тухай олон улсын конвенцийн дагуу энэ халдлагад оролцсон хүмүүсээ нэн даруй баривчилж, манай талд шилжүүлэн өгөх ёстой. Мөн ОХУ-ын нутаг дэвсгэрт болсон бусад халдлага болон Крымын гүүрийн террорист ажиллагааг зохион байгуулсан Украины Аюулгүй байдлын албаны дарга Василий Малюкийг баривчлан шилжүүлж өгөхийг Москва шаардаж байна” гэж мэдэгдээд байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Сургууль, цэцэрлэгийн 15 байршилд лед гэрлэн гарц суурилуулжээ DNN.mn

Өнөөдрийн байдлаар 14 сургуулийн 15 байршилд зохицуулдаггүй явган хүний гарцад лед проектор гэрэл суурилуулжээ.

Тодруулбал, Баянгол дүүргийн долоон байршилд буюу 20, 38, 47, 118, 141, “Сэтгэмж” сургууль, Чингэлтэй дүүргийн 49, 57, 138, 139, 140 дүгээр сургууль болон Баянзүрх дүүргийн 44 дүгээр цэцэрлэг, “Хангай” цогцолбор сургууль орчимд лед гэрлэн гарц суурилуулсан.

Мөн Чингэлтэй дүүргийн 37, 24 дүгээр сургуулийн хоёр байршилд явган хүний гарцад лед проектор гэрэл суурилуулж байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монгол хэл бичгийн шалгалт энэ сарын 6-нд болно DNN.mn

Монгол хэл бичгийн шалгалт 2024 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр 10:00-11:40 цагт зохион байгуулагдана.

Шалгуулагчид та бүхэн шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө суудлын хуваарийн дагуу шалгалтын байран дээрээ ирсэн байхыг Боловсролын Үнэлгээний Төвөөс мэдээлэв.

Мөн даалгаврыг хөх болон цэнхэр өнгийн тосон болон үзгэн балаар хийж гүйцэтгэх ёстойг санууллаа.

  • Иргэний үнэмлэх. Харин иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй бол сурч буй сургуулийн захирал эсвэл оршин суугаа орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан лавлагаа төрсний гэрчилгээний хамт
  • Бүртгэлийн хуудас
  • Суудлын хуваарь

Өмнөх оны шалгуулагчид дээрх бичиг баримтаас гадна бүрэн дунд боловсролын гэрчилгээ шаардлагатай.

Монгол хэл бичгийн шалгалт 100 минут үргэлжилнэ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Э.Гансүх: Гангаас 200 дахин бат бөх, зэсээс 60 хувь илүү цахилгаан дамжуулах графен үйлдвэрлээд экспортлох боломж Монголд бий DNN.mn

Гангаас хэд дахин бат бөх материал гарган авсан монгол эрдэмтэн, БНСУ-ын Улсаны их сургуулийн химийн ухааны доктор Э.Гансүхтэй ярилцлаа.


Юуны өмнө та өөрийгөө товчхон танилцуулахгүй юу? 

Намайг Эрдэнэдэлгэрийн Гансүх гэдэг. Сэлэнгэ аймгийн Мандал сумын III 10-н жилийн төгсөгч, химийн багш ээж Баярчимэгийн шавь, 2006–2010 онд Монгол Улсын Их сургуулийн химийн факультетэд суралцаж бакалаврын зэрэгтэй төгссөн. 2011-2016 оны хооронд БНСУ-ын Улсаны их сургуульд 27 насандаа химийн ухааны докторын зэргээ хамгаалж уг сургуульдаа постдоктор буюу докторын дараах судлаачаар ажиллаж байгаад ирсэн Монгол Улсын хими, хими технологийн мэргэшсэн инженер, судлаач хүн байна аа.

-Гангаас хэд дахин илүү бат бөх материалын талаар эхлээд тодруулаач. Яг ямар материал вэ. Яаж гаргаж авсан юм бэ?

-Энэ материалыг анх 2006 онд Манчестрийн их сургуулийн Андрей Гейм, Констатин Новоселов хэмээх хоёр эрдэмтэн нээж, улмаар энэхүү бүтээлээрээ 2010 онд Физикийн салбарт Нобелийн шагнал хүртсэн байдаг.

-Яг ямар нэртэй материал юм бэ?

-Графене гэдэг нэртэй. Энэхүү материал нь нано бүтэцтэй дэлхий дээрх хамгийн нимгэн буюу ганцхан атомын зузаантай маш бат бөх, дамжуулагч материал юм. Одоогоор дэлхийд хамгийн бат бөх, хамгийн сайн дамжуулагч материал гэж тооцогддог. Энэхүү материалыг бал чулуунаас гарган авдаг. XXI зууны технологийн хувьсал хэмээгдэж байна. Тодорхой хэлбэл, ганцхан нүүрстөрөгчийн зузаан атомтай, уян харимхай шинж чанартай атлаа гангаас 200 дахин бат бөх, зэсээс зэсээс 60 хувь илүү цахилгаан дамжуулах чадвар тай, хөнгөн цагаанаас тав дахин дулаан дамжуулах чадвартай нано материал гэж ойлгож болно.

-Таны хувьд энэхүү материалын ямар чиглэлд нь докторын зэргээ хамгаалсан юм бэ?

-Графенийг гаргаж авах, ашиглах чиглэлээр доктороо хамгаалсан. Өөрөөр хэлбэл, уг материалыг юунаас гаргаж авах вэ, яаж юунд ашиглах уу гэдгийг судалсан гэсэн үг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр графенийг бал чулуунаас өөр түүхий эдээс гаргаж авах боломжгүй гэж саяхныг хүртэл үзэж байсан. Гэхдээ энэ бол туршилтын хувьд шүү. Харин онолын хувьд нүүрстөрөгч агуулсан материалаас графенийг гаргаж авах боломжтой гэдгийг хэдийнэ хэлчихсэн байсан. Харин туршилтаар боломжгүй гэдэг ойлголттой байсныг миний хувьд судлаач уг материалыг бал чулуунаас гарган авах туршилтыг амжилттай хийж чадсан. Ингэхдээ их хэмжээгээр гаргаж авах боломжтойг туршилтаар баталгаажуулсан гэсэн үг. Түүнчлэн бусад нүүрстөрөгч агуулсан материалаас гаргаж авах судалгааг мөн хийж байгаа.

-Яг ямар аргаар энэхүү материалыг гаргаж авсан юм бэ. Таны арга юу байв?

-Миний хувьд дулааны арга ашиглан графенийг бал чулуунаас гаргаж авсан. Ийм аргаар графенийг гаргаж авахаар яах вэ гэхээр маш их хэмжээгээр буюу масс хэмжээр гаргаж авах боломжтой болдог.

-Тэгвэл нүүрстөрөгч агуулсан материалаас яаж энэхүү ховор материалыг гарган авч байгаа юм бэ?

-Нүүрстөрөгч агуулсан материал гэхээр мэдээж нүүрс байна. Мөн дугуй, кофе гэх мэт зөвхөн бал чулуунаас бус ийм олон түүхий эдээс гарган авах боломжтой болсон. Яг энэ төрлийн судалгааны ажлуудыг миний хувьд хийж байна. -Графенээ гаргаад авчихлаа гэж бодъё. Энэхүү материал нь өөрөө гангаас 200 дахин илүү бат бөх гээд байгаа шүү дээ. Тэгэхээр яаж, ямар байдлаар бүтээгдэхүүн болгох вэ. Жишээ нь, юунд ашиглаж болох юм бэ?- Тэгэхээр хамгийн энгийнээр ойлгоход, алхаар цохиод цөм цоолчихдог материал байлаа гэж бодъё. Тэгвэл тэрхүү материалд энэ графенийг холиод гаргачихвал алхаар байтугай лантуугаар цохиодч  цөмрөх нь битгий хэл зураас ч үүсэхгүй тийм бат бөх болно гэсэн үг. Уг боломжийг графений өөрийн үндсэн шинж болон графенд агуулагдаж байгаа органик бүлгүүд олгож байгаа юм.

-Тэгэхээр яг ямар бүтээгдэхүүнд энэхүү материалыг ашиглах боломжтой юм бэ?

-Хүнснээс бусад бүхий л бүтээгдэхүүн материал, хүнд болон хөнгөн бүх төрлийн үйлдвэрлэлд ашиглах боломжтой. Учир нь энэхүү материал нь нано хэмжээстэй материал байгаа. Жишээлбэл, бидний өдөр тутам хэрэглэдэг ухаалаг утасны дэлгэцийг уян хатан болгож мэдрэгчтэй дэлгэцийг нь энэхүү бүтээгдэхүүнээр хийж болно. Тэгвэл дэлгэц нь хагарахгүй болно гэсэн үг. Автомашинуудын хуванцар гуферт ч холиод хийж болно.

Тэгвэл ямар нэгэн байдлаар бусад зүйлийг мөргөсөн ч тэрхүү автомашины гуфер хагарахгүй, эвдрэхгүй байх боломжтой. Хуванцар, төмөр, шил гээд бүх төрлийн материалд энэхүү графенийг холиод тухайн бүтээгдэхүүний бат бөх шинж чанарыг эрс нэмэгдүүлж болно гэсэн үг. Энэ бол гангаас 200 дахин бат бөх гэдэг шинж чанар дээрээ үндэслэгдээд хийгдэж байгаа зүйл. Нөгөөтэйгүүр графен нь бат бөх шинж чанараас гадна цахилгаан, дулаан дамжуулахдаа илүү. Өөр нэг жишээ хэлэхэд, хуванцар бүтээгдэхүүн цахилгаан дамжуулдаггүй гэдгийг бид мэднэ. Тэгвэл энэхүү графентэй хуванцар цахилгаан дамжуулах боломжтой болно.

-Өөр томоохон ямар зүйлд ашиглагдаж болох вэ?

-Био анагаахын салбарт өргөн ашиглагдах боломжтой. Тухайлбал, хугарсан яс холболтын суулгацыг графенээр хийвэл хэмжээ нь багасна. Нэмээд бат бөх, хүний хөдөлгөөнд ямар ч төвөг учруулахгүй гэсэн үг. Гэх мэт аж үйлдвэрийн салбарт өргөн хэрэглэгддэг юм бүхэнд ашиглаж болно. Түүнчлэн миний нэг судалгааны ажилд батерейний дараагийн үе болох суперкафазиторт амжилттайгаар ашиглаж чадсан. Бидний өнөөдөр х эрэглэгддэг дахин цэнэглэдэг батерей хамгийн хурдандаа 30 минут цэнэглэдэг бол графен ашиглаж хийсэн суперкафазитор буюу батерей маань 10 секундэд бүрэн цэнэг аваад энгийн батерейнээс 5 дахин удаан хугацаанд цэнэгээ алддаг.

-Мэдээж гангаас илүү бат бөх, зэсээс илүү цахилгаан дамжуулах бүтээгдэхүүн гэхээр өртөг нь өндөр байж таарна. Дэлхийн зах зээл дээр нэг грамм графен хэд орчим үнэтэй байдаг юм бэ?

-Өртгийн хувьд маш өндөр байсан. Байсан гэдэг маань одоо бидний гарган авч байгаа арга нь масс буюу их хэмжээгээр гарган авах боломжтой арга учир өртөг өндөр байсан гэж өнгөрсөн цаг дээр ярьж байгаа юм. Дэлхийн зах зээл дээр нэг грамм графен ойролцоогоор 1100-1300 ам.долларын үнэтэй байгаа.

-Тэгвэл энэхүү материалыг дулааны аргаар их хэмжээгээр гарган авах тэрхүү технологийг судалсан хүний хувьд Монгол Улсдаа уг бүтээгдэхүүнийг үйлдвэрлээд экспортлох боломж бий юү?

-Монголд юун түрүүнд үйлдвэрлэлийн аргаар гарган авах боломж бүрэн бий. Миний хувьд энэхүү материалыг дулааны аргаар гаргаж байгаа. Одоо ойролцоогоор 500 орчим граммыг гаргачихсан байна. Графенийг гаргаж авахын тулд шаардлагатай химийн бодисууд хэрэгтэй. Тухайлбал, 98 хувийн өндөр концентрацитай азотын хүчил хэрэгтэй байдаг. Гэтэл манай улсад энэ төрлийн химийн бодис ашиглах шаардлага байдаггүй учир тийм элбэг биш. Гэхдээ бидний хувьд энэхүү бодисыг өөрсдөө синтезлэн графен гарган авах ажлаа амжилттай дуусгаж чадсан. Тиймээс дулааны аргаар Монголд графен гаргаж чадсан.

-Монголын хувьд гангийн үйлдвэрээ барьж чадаагүй байхад графен гэх гангаас хэд дахин илүү бат бөх материалыг үйлдвэрлээд гаргах нь мөрөөдөл үү?

-Мөрөөдөл биш, бид гаргаад авчихсан байна шүү дээ. Энэ бол маш ойрхон асуудал. Яг үнэндээ графен гаргах нь хэдийгээр өндөр болоод нано технологийн асуудал боловч тийм айхавтар хүнд үйлдвэрлэлийн асуудал огт биш. Энэ бол хөнгөн үйлдвэрийн салбарт л багтана. Бүр нарийн яривал 40-60 мк талбайд л графен гаргах үйлдвэрийг байгуулчихаж болно. Хамгийн чухал нь графен гаргах хэрэгцээтэй химийн бодисууд л чухал байгаа юм.

-Тэгвэл уг материалыг үйлдвэрлээд дэлхийн зах зээлд нийлүүлье гэдэг төсөл санаачлаад холбогдох хүмүүст нь танилцуулж байсан уу?

– Энэ чиглэлд л яг одоо ажиллаж байна. БНСУ-д докторын зэргээ хамгаалчихаад 2017 онд ирсэн. Тэр цагаас хойш Монголд графен хийх гэж оролдсон. Мэдээж графен хийхийн тулд тусгай тоног төхөөрөмжүүд хэрэгтэй. Өндөр температур гаргадаг кварцан хоолойтой зуухаас авахуулаад боловсруулсан бал чулуу хайж олох гэх мэт бэлдэх зүйл их байдаг. Ингээд ийм төсөл хэрэгжүүлээд явъя гэхээр бизнесийн байгууллагууд сонирхохгүй биш сонирхоно. Учир нь нэг грамм графен 1250 ам.доллар болохоор. Гэтэл үнэхээр үйлдвэрлээд зах зээлд нийлүүлэх боломжтой юу гэдэг дээр эргэлздэг. Тиймээс төрийн болон хувийн байгууллагууд эхлээгүй ажил дээр хөрөнгө оруулалт оруулах нь эрсдэл өндөртэй гэж үздэг юм билээ. Гэхдээ миний энэхүү төслийг дэмждэг компаниуд бий. Тухайлбал, TTRC компани байна. Бид хамтдаа графен гаргаж чадсан. Одоо гаргаж ирсэн материал дээрээ тал бүрийн судалгаа хийж байна.

-Ямар судалгаа хийгдэж байгаа вэ?

-Графенээ гаргаад ирлээ. Одоо энэхүү материалаа яг ямар бүтээгдэхүүн дээр ашиглавал илүү ач холбогдолтой вэ гэдгээ судалж байгаа. Бидний хувьд хамгаалалтын бүтээгдэхүүн дээр энэхүү материалаа ашиглах боломжтой гэж харж байгаа. Тухайлбал, сум нэвтэрдэггүй хантааз гэж бид ярьдаг шүү дээ. Уг хантаазны гадна талд маш бат бөх даавуу байдаг. Тэр даавууг нь кевлар гэх материалаар хийдэг. Тэгвэл түүнтэй нь гаргаж авсан графенээ холиод даавуу болгоё. Тэгвэл яах вэ. Мэдээж өмнөхөөсөө хэд дахин илүү бат бөх чанартай болно. Хутгаар зүсээд урагдахгүй. Бүр цоорохгүй бат бөх даавуу болно. Өөрөөр хэлбэл, графен орсон даавуу гэдэг бол бидний даавуун хувцастай адилхан материалтай байна. Гэхдээ чанарын хувьд тэс өөр гэсэн үг. Мөн графен ашиглах болон шинэ материалын судалгаанд хамтран ажиллахыг хүссэн хувь хүн байгууллагатай хамтран ажиллахад бэлэн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Галт тэрэгний тасалбарыг утсаар болон цахимаар буцаах боломжтой болжээ DNN.mn

Зорчигч та зайлшгүй шалтгаанаас үүдэн тасалбараа буцаах шаардлагатай болсон бол галт тэрэг хөдлөхөөс 24 цагийн өмнө цахимаар өдөр, шөнийн алинд ч буцаалт хийх боломжтой.

24/7 цагийн хэдийд ч орон нутгийн зорчигчийн галт тэрэгний тасалбараа төмөр замын лавлах 19001949 утсаар буцаах боломжтой юм.

Түүнчлэн http://eticket.ubtz.mn веб сайт болон “УБТЗ тасалбар-UBTZ ticket” апплейкшинээр худалдан авсан тасалбарыг өдөр, шөнийн алинд ч буцаах боломж бий.

Ингэхдээ та тухайн галт тэрэг аялахаас 24 цагийн өмнө http://eticket.ubtz.mn веб сайтаар дамжуулан буцаах хүсэлт илгээх ёстой.

Цахим тасалбарын буцаалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 21-242472 дугаарын утсаар аваарай гэж Улаанбаатар төмөр зам ХНН-ээс мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

НӨАТ-аас чөлөөлөгдөх бараа, ажил үйлчилгээ DNN.mn

НЭГ. Дараах бараа НӨАТ-аас чөлөөлөгдөнө

-Гаалиар татваргүй нэвтрүүлэхийг зөвшөөрсөн хувийн хэрэглээний бараа;

-Гадаадын дипломат төлөөлөгчийн газар, Нэгдсэн үндэсний байгууллага, түүний төрөлжсөн салбарын хэрэгцээнд зориулан импортоор оруулсан бараа;

-Гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламж, хөнгөлөлттэй зээлээр авсан бараа;

-хөгжлийн бэрхшээлтэй иргэний тусгай зориулалтын хэрэгсэл, тоног төхөөрөмж, автотээврийн хэрэгсэл;

-иргэний агаарын хөлөг, хөдөлгүүр болон газар дээрх дадлагажуур, тэдгээрийн эд анги, бүрэлдэхүүн хэсэг,

-орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа байр,

-эмчилгээний цус, цусан бүтээгдэхүүн, эд эрхтэн;

-хийн түлш, түүний сав, тоног төхөөрөмж, тусгай зориулалтын машин механизм, техник хэрэгсэл, тоноглол;

-Монголбанкнаас хийлгэсэн мөнгөн тэмдэгт, мөнгөн дэвсгэрт;

-борлуулсан алт;

-эрдэм шинжилгээ, судалгааны ажлын туршилтын бүтээгдэхүүн;

-экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүн;

-улс хоорондын шуудангийн илгээмж;

– газрын тостой холбогдсон машин, техник, материал, химийн болон тэсрэх бодис, сэлбэг хэрэгсэл;

– газрын тос;

-чөлөөт бүсэд зорчигчийн худалдаж авсан гурван сая төгрөг хүртэл үнийн дүнтэй бараа.

-банк, банк бус санхүүгийн байгууллага болон бусад хуулийн этгээдээс гаргасан шаардах эрх;

-үр тариа, төмс, хүнсний ногоо, суулгац, жимс жимсгэнэ, үйлдвэрлэсэн гурил;

-мах махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн;

-ЖДҮ-ийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл;

-инновацийн түүхий эд, материал, урвалж бодис;

-импортын мод, бэлдэц, модон материал;

-экспортод гаргасан түүхий, угаасан, самнасан ноолуур, арьс шир;

-соёлын өвийг судалж шинжлэх, сэргээн засварлахад ашиглах материал, техник, тоног төхөөрөмж, бодис, багаж хэрэгсэл;

-Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газрын албан ажлын болон тэдгээрт ажиллагсдын хувийн хэрэгцээнд зориулж худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ;

-сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, түүний дагалдах хэрэгсэл, сэлбэг

ХОЁР. Дараах Үйлчилгээ НӨАТ-аас чөлөөлөгдөнө
– банк болон банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооны үйлчилгээ;
– даатгалын үйлчилгээ;
– үнэт цаас, хувьцаа гаргах, баталгаа гаргах үйлчилгээ;
– нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын сангийн үйлчилгээ;
– орон сууц хөлслүүлэх үйлчилгээ;
– боловсролын үйлчилгээ;
– эрүүл мэндийн үйлчилгээ;
– шашны байгууллагын үйлчилгээ;
– төрийн байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээ.
– нийтийн тээврийн үйлчилгээ;
– гадаадын жуулчдад үзүүлсэн /туроператор/ үйлчилгээ;
– соёлын өвийг сэргээн засварлах үйлчилгээ;
– оршуулгын үйлчилгээ.
– мал эмнэлгийн үйлчилгээ.
– нотариатын үйлчилгээ,
– виртуал хөрөнгийн үйлчилгээ.

Сангийн яамнаас баталсан “Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал”-ыг үндэслэн НӨАТ ногдох болон татвараас чөлөөлөх бараа, үйлчилгээг тодорхойлно гэж Татварын ерөнхий газраас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд DNN.mn

Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийхтэй холбогдуулан өнөөдөр /2024.04.02/ таван дүүрэг, нэг аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлахаар болжээ. Тодруулбал, Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол, Сүхбаатар, Налайх дүүрэг, Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлах юм байна.

Танилц: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

Танилц: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

Categories
мэдээ нийгэм цаг-үе

116 рейсээр нийт 4684 тонн ус соруулжээ DNN.mn

Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ нь дөрөвдүгээр сарын 1-нд нийт 20 дуудлага, мэдээлэл хүлээн авсан. Дуудлага мэдээллийн дагуу 33 хүн, 12 машин механизмын бүрэлдэхүүнтэй дараах байршлуудад хариу арга хэмжээ авлаа. Тодруулбал,

  • Хан-Уул дүүргийн 2-р хороо, Наадамчдын замд гурван рейсээр 30 тонн,
  • Яармагийн гүүрний нүхэн гарцаас 10 рейсээр 100 тонн,
  • Сонгинохайрхан дүүргийн 15-р хороо, Өнөр хорооллын гудамжинд 18 рейсээр 108 тонн,
  • Баянгол дүүргийн 20-р хороо, Ажилчны гудамж, “Акума” төв орчмоос таван рейсээр 50 тонн,
  • Хан-Уул дүүрэг 3-р хороо, Нарны гүүрний урд хэсэгт 13 рейсээр 130 тонн,
  • Баянзүрх дүүргийн 29-р хороо, Дарь-Эхийн “Хас” захын урд замд 64 рейсээр 516 тонн, хоёр помпоор 1020 тонн,
  • Баянзүрх дүүргийн 5-р хороо, Монелийн сувгийн далд хэсгээс моторт помпоор 1200 тонн,
  • Сонгинохайрхан дүүргийн 6, 23, 27–р хорооны нутаг дэвсгэрт харьяалагдах Намгийн сувгийн бөглөрлийг гаргаж, насосоор 900 м3, “Гэгээн манал” эмнэлгийн зогсоолоос 600 м3 ус тус тус соруулж ажиллав.

Дээрх найман байршилд айл өрх албан байгууллага, авто зам руу ус орохоос сэргийлж 116 рейсээр нийт 4684 тонн ус соруулж, аюулгүй байдлыг хангасан. Бусад байршлуудад үзлэг шалгалт хийж, иргэдэд зөвлөгөө өгсөн юм.