Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна.

2024 оны дөрөвдүгээр сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгор болон Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор 6-11 хэм, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 20-25 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 18-20 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 17-19 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 15-17 хэм дулаан байна.

2024 оны тавдугаар сарын 01-нээс 2024 оны тавдугаар сарын 05-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Тавдугаар сарын 01-нд нутгийн хойд хэсгээр, 02-нд Алтай, Хангайн уулархаг нутаг, Онон, Улз голын сав газраар, 03-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 04-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. Ихэнх нутгаар дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монгол Улсын хүн ам өмнөх оноос 47.2 мянгаар өсчээ DNN.mn

Монгол Улсын хүн ам 2023 оны эцэст 3.5 сая болж өмнөх оноос 47.2 мянга буюу 1.4 хувиар, өрхийн тоо 983.5 мянга болж өмнөх оноос 41.9 мянга буюу 4.5 хувиар тус тус өсчээ.

Монгол Улсын хүн ам гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга (180 хоног буюу 6 сараас дээш хугацаагаар) оршин суугаа Монгол Улсын харьяат иргэд болон гадаадад амьдарч байгаа харьяат иргэдийг хэлнэ
May be a graphic of ‎text that says '‎เ็ yHA3CHИЙ CTATИCTИKИЙH XOPOo XYH , ePXИЙH m3A33л3л 2023 oH HийT XYH A 3 504.7 1.4% 1718.3 (49. (49.0%) Ri) 1 786.4 (51.0%) ΘPXИЙH ToO 983.5 (4.5%) CyyPИH XYH AM 3 396.8 0.8% 674.8 (49.3%) 1 722.0 (50.7%) 新骨 34 057 (51.4%) TepeлT 32177 32 177 (48.6%) HAC 6APAЛT 11 930 (62.7%) 7 111 (37.3%) r3PЛ3ЛT 17 408 (-0.9%) r3P 6yЛ UyUЛAЛT 4 776 (4.9%) لماا yP4ЛyyЛC3H XyyXAИЙH TOO 1 421 (-3.9%) ቶ‎'‎

Categories
мэдээ спорт

НБА-гийн хасагдах шатны эхний тоглолтууд DNN.mn

НБА-гийн хамгийн  үзүүштэй, сэтгэл хөдлөм, үнэн хүчийг үзэн эцсийн мөч хүртэл тэмцэлдэж чаддаг плей офф үргэлжилж байна. Сунайсан урт уйтгартай улирлын тоглолт нэгэнт ард хоцорч плей-инд багтсан дөрвөн багаас Лейкерс, НьюОрлеон, Филадельфи, Майами багууд нэмэлт тоглолт хийн байж плей оффт багтсанаар аваргын төлөө тоглох 16 багийн нэрс тодорсон. Плей оффын эхний тоглолтуудаас анзаарахад Оклахомагийн нялх залуучууд гайхалтай тоглож байна.

Энэ багийн дундаж насны тоо 24-тэй тэнцүү, дасгалжуулагч нь тоолвол Леброн Жэймстэй нас чацуу гээд бодохоор бас амжилт нь гайхалтай биш гэж үү. Хатуу ширүүн Өрнөд конференцийг тэргүүлсэн, дасгалжуулагч Марк Дэйгнолт нь оны шилдэг дасгалжуулагч цол хүртсэн, одоо битүү одууд багтсан Нью Орлеоныг унагааж яваа гээд ярьвал эерэг ирээдүй харагдаад байх юм. За тэгээд Нью-Йорк Никс гэж НБА-гийн өнө эртний түүхэн баг олон жилийн дараа бүсдээ дэд аварга болсон гээд дуусаагүй Эмбийдийн багийг чичрүүлээд явж байна. Лейкерс Денверт огт амтгүй хусуулах, Даллас-Клипперсийн супер тулаан гэх мэтчилэн НБА-гийн хасагдах шатны эхний тойрогт үзүүштэй зүйлс их байна аа.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийн 45 мандатад сонгуулийн 12 тойрог байгуулна DNN.mn

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаанаар Сонгуулийн тойрог байгуулж, мандат батлах тухай асуудлыг хэлэлцжээ.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийг сонгох сонгуулийн 12 тойрог байгуулахаар боловсруулсан байна.

Сонгуулийн тойрог байгуулахдаа бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн боловсруулжээ. Тодруулбал хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хувьд нэгдмэл буюу хилийн цэсийн зэргэлдээ байхаар, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын зорилго зорилтыг хангах, эдийн засаг, нийгмийн хөгжлийн нутаг дэвсгэрийн тэнцвэргүй байдлыг бууруулах, газар нутгийн хэмжээ, байршил зэргийг харгалзан боловсруулсан байна.

Үүнд:

  • Баянзүрх дүүрэг гурван тойрог, арван мандат
  • Сонгинохайрхан дүүрэг хоёр тойрог, арван мандат
  • Баянгол дүүрэг нэг тойрог, зургаан мандат
  • Сүхбаатар  дүүрэг нэг тойрог, дөрвөн мандат
  • Чингэлтэй  дүүрэг нэг тойрог, дөрвөн мандат
  • Хан-Уул дүүрэг нэг тойрог, зургаан мандат
  • Багануур дүүрэг нэг тойрог хоёр мандат
  • Налайх дүүрэг нэг тойрог, хоёр мандат
  • Багахангай дүүрэг нэг тойрог, нэг мандат байх аж.

2020 онд нийслэлийн есөн дүүрэг нийт 923,389 сонгогчтой байсан бол 2024 онд урьдчилсан байдлаар 1,092,020 болж өссөн байна.

Нийт сонгогчийн тоо 171,000 буюу 15.7 хувиар нэмэгдсэн. Энэ нь 2024 оны нийслэлийн ИТХ-ын сонгуулийн тойргийг байгуулахад нэг нэр дэвшигчид ногдох тоог дараах байдлаар тооцоолон гаргасан гэсэн үг.

Сонгогчийн хувьд:

  • Баянгол дүүрэг 27,648
  • Баянзүрх дүүрэг 27,345
  • Сонгинохайрхан дүүрэг 22,148
  • Сүхбаатар дүүрэг  25,939
  • Хан-Уул дүүрэг  29,155
  • Чингэлтэй дүүрэг 25,758
  • Багануур дүүрэг  9841
  • Багахангай дүүрэг  3023
  • Налайх дүүрэгт 13,380 сонгогч байна.

Хэлэлцүүлгийн үеэр төлөөлөгчид сонгуулийн тойрог тогтоож, мандатыг батлахдаа сонгогчийн тоонд  уялдуулах ёстой гэсэн саналыг хэлж байлаа.

Тухайлбал Багахангай дүүрэг нэг мандатад 3,023 хүн байхад Хан-Уул дүүрэг 29,000 буюу арав дахин их хүн амтай байгааг тодотголоо. Улмаар төлөөллийн тоо тухайн тойргийн хүн амтай уялдах нь зөв гэдэг байр суурийг зарим төлөөлөгч илэрхийлж байсан юм.

Тэгвэл зарим төлөөлөгчийн хувьд нийслэлийн төвлөрлийг бууруулах Засгийн газрын бодлогын хүрээнд дагуул хотуудад ногдох мандатын тоог нэмэх ёстойг сануулав.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улсын чанартай авто зам дагуу 50 цэгт хөдөлгөөний эрчмийн тооллого хийлээ DNN.mn

Авто замын сүлжээг хөгжүүлэх, төлөвлөлт, техник эдийн засгийн үндэслэл, үр ашгийн тооцоо хийх зорилгоор Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчмийн тооллого, судалгаа хийдэг.

Мөн зам гүүрийн барилга, засвар арчлалтын дарааллыг тогтоох, төсөл, хөтөлбөрүүдийн хөрөнгө оруулалтыг тодорхойлдог тус ажлыг 2024 оны нэгдүгээр улиралд олон улс, улсын чанартай авто зам дагуу нийт 50 цэгт хийлээ.
Тооллогын дүнгээс дурдвал, Улаанбаатар-Өндөрхаан чиглэлд хамгийн өндөр буюу нэг хоногт дунджаар 4000-аас дээш тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна.
Улаанбаатар-Чойр, Улаанбаатар-Зуунмод, Улаанбаатар-Арвайхээр чиглэлд хөдөлгөөний эрчим мөн өндөр байна.

Дээрх тооллогын дүнг 2023 оны мөн үетэй харьцуулахад хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэл 11.4 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

2024 оны I улирлын НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ DNN.mn

2024 оны I улирлын НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэлсэн талаар Монголын татварын албанаас мэдээлэв.

May be an image of text that says "團 монгол конголулсын лсЫН ЗАСГИЙ СГИЙНГАЗАР ГАЗАР MA N പല ebarimt НВАТУС- HBATYC нэмэгдсэн ΘРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН 15.2.1-T ЗААСНЫ ДАГУУ 2024 оны I УЛИРЛЫН НΘАТ-ЫН БУЦААН олголтыг ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖУУЛЖ эХэллЭЭ НΘАТ-ЫН ЫН УЛИРЛЫН БУЦААН ОЛгОЛТООР БУЦААН олголт ΤΑТВАΡΑΑ телех ХУСЭЛТ илгэЭСэн 24153 иргэн 378.0 сая тогрог 1 222 842 иргнн 80,2 торбум тогрог Нийт 1 222 842 иргонд 80,6 торбум тогрог"

Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн хоногт галын гурван дуудлага бүртгэгджээ DNN.mn

Өнгөрсөн хоногт галын 3 дуудлага бүртгэгджээ. Тодруулбал, орон нутагт нэг, нийслэлд хоёр тохиолдол бүртгэгдсэн байна.

  • Орхон аймаг, Баян-Өндөр сум Ихзалуу баг байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.29-ний өдрийн 09:09 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ийн 7х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
  • Улаанбаатар хот, Налайх дүүрэг 1 дүгээр хорооны “Сайхны саравч” гэдэг газар гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.29-ний өдрийн 11:25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ч-н 5 ханатай гэр бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.
  • Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 21 дүгээр хороо гал гарч байна гэсэн дуудлагыг 04.29-ний өдрийн 17:19 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ын 6 метр хашаа, 2х3 метрийн хэмжээтэй амбаар бүрэн, иргэн Э-ын 6 метр хашаа, 2х2 метрийн хэмжээтэй амбаар бүрэн, иргэн Б-ын 6 метр хашаа, 2х2 метрийн хэмжээтэй амбаар бүрэн, иргэн Э-ийн 6 метр хашаа, 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.
Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: Иргэн Б-ын хэргийн газарт гэрээслэл байгаагүй DNN.mn

Өмгөөлөгч Г.Батбаяр нас барсан хэргийн талаар ЦЕГ-аас хэвлэлийн хурал хийлээ.

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр “Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн Б 2024 оны дөрөвдүгээр сарын 21-нд гэрээсээ гараад ор сураггүй алга болсон гэх гомдлыг түүний төрсөн дүү Н дөрөвдүгээр сарын 25-ны 00:57 цагт тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан.

Иргэнээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу эрэн сурвалжлах ажиллагааг улсын хэмжээнд эхлүүлсэн байна.

Эрэн сурвалжлах ажиллагааны хүрээнд дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Богдхан амралтын газрын гаднах автомашины зогсоол орчмоос иргэн Б-ын унаж явсан улсын дугаартай Toyota Isis загварын машин олдсон.

Хуулийн дагуу хэргийн газрын үзлэгийг автомашинд явуулахад иргэн Б арын суудал дээр нас барсан байдалтай олдсон. Хэргийн газрын үзлэгийг гэрэл зураг, дуу дүрсний аргаар бэхжүүлж авсан байгаа. Цагдаагийн байгууллагын мэргэшсэн алба хаагчид, тус дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуроруудын хамтаар үзлэгийг зохион байгуулсан.

Хэргийн газрын үзлэгээр хохирогчийн нэр дээр бүртгэгдсэн галт зэвсэг, сум, хонгио, гар утас болон бусад зүйлийг эд мөрийн баримтыг бэхжүүлэн авч, шинжээч томилж дүгнэлт гаргуулахаар Шүүхийн Шинжилгээний  Ерөнхий Газарт хүргүүлээд байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б нь галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, өөрийн нэр дээр галт зэвсэг худалдаж авсан болох нь тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Амь хохирогчийн цогцсын үзлэгийг Шүүхийн Шинжилгээний  Ерөнхий Газарт эрх бүхий албан хаагчдын бүрэлдэхүүнтэй буюу гурав болон түүнээс дээш бүрэлдэхүүнтэй мэргэшсэн шинжээч нар явуулж, энэ үйл ажиллагааны явцыг дүрс, дуу бичлэгээр бэхжүүлж авсан.

Хэрэгт амь хохирогчийн төрсөн дүү Н-ийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон. Хууль ёсны төлөөлөгч Н болон түүний өмгөөлөгч Ц-г байлцуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1, 8.1.1, 8.1.2, 8.1.3, 25.1-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, мэдүүлэг авсан байгаа. Амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоох шинжээч томилсон тогтоолыг танилцуулахад хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй.

Хэрэгт гэрчээс мэдүүлэг авах, амь хохирогч Б-ын маршрутыг тогтоох, хяналтын камеруудын бичлэгт үзлэг хийх, хурааж авах зэрэг мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрх бүхий алба хаагчид прокурорын хяналт дор явуулж байна.

Мэдээллийг прокурорын зөвшөөрсөн хэмжээнд өгч байна.

Цаашид амь хохирогчийн нас барахын өмнөх маршрутыг илрүүлэх, мөрдөн шалгах бусад ажлуудад мэргэжлийн алба хаагчид томилогдон хууль ёсны дагуу ажиллаж байна. Мөн түүний гэрээслэл олдоогүй” гэв.

Categories
мэдээ спорт

“Интер”Милан-Италийн аварга DNN.mn

Симоне Индзаги дасгалжуулагчтай “Интер”Милан баг Италийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн дуусахад таван тойрог дутуу байхад аваргын болзлоо хангаж гурван жил завсарласны эцэст хорь дахь удаагаа Итали улсын хөлбөмбөгийн аварга гэдэг эрхэм цолыг хүртлээ.

Цагтаа гайгүй хөлбөмбөгч гэгдэж явсан ч гэлээ ахынхаа сүүдэрт дарагдаж явсан Симоне Индзаги харин дасгалжуулагчийн хувьд Филиппо ахаас даван гарч анхныхаа скудеттог авлаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурван хоног хаана DNN.mn

Тавдугаар сард хилийн боомтуудын ажиллах болон түр хаах цагийн хуваарийг танилцуулж байна.

БНХАУ-ын хууль тогтоомжид зааснаар Хөдөлмөрчдийн баяр буюу тавдугаар сарын 1-3-ны өдөр түр хаана. Мөн Монгол улсын хууль тогтоомжид зааснаар Бурхан багшийн их дүйчин өдөр буюу тавдугаар сарын 23-ны өдөр амрах юм.