Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр орон даяар 16:00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дуугарна DNN.mn

Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгон шийдвэрлэсэн.

Харин Засгийн газрын 2011 оны 339-р тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”-д зааснаар жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Пүрэв гарагийн 16 цагт улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль хийж, бэлэн байдлыг ханган ажиллана гэж заасан байдаг.

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 28-ны өдрийн 16:00 цагт орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг зохион байгуулна.

Categories
мэдээ улс-төр

ЧУУЛГАН: Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ DNN.mn

Монгол Улсын Их Хурлын 2024 оны Хаврын чуулганы энэ долоо хоногийн /2024.03.28-29/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.

Д/Д ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ЦАГ ТАНХИМ
1 ·   Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.03.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/

·     Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Б.Баттөмөр 2024.02.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал 2019.02.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·    “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг, менежментийг сайжруулах тухай”“Аж ахуйн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог хязгаарлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын нэгтгэсэн төсөл /УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нарын 12 гишүүн 2022.06.03-ны өдөр, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл 2022.12.13-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил нарын 2 гишүүн 2024.03.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/

·      Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил нарын 2 гишүүн 2024.03.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/

·     Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас зохион байгуулдаг Суралцагчийн сурлагын амжилтыг үнэлэх олон улсын “PISA-2022” үнэлгээний Монгол Улсын үр дүн, бодлогын зөвлөмжийн талаар

10.00 “Их Эзэн Чингис хаан”
Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Мөнгөн мод 2023” наадмын шилдгүүд тодорлоо DNN.mn

15 дахь удаагийн “Мөнгөн мод” наадам өчигдөр амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа.

Уг наадамд 216 уран бүтээлчээс шилдгийн шилдэг 12 бүтээл, 13 уран бүтээлчийг шалгаруулжээ.


“Мөнгөн мод 2023” наадмын шилдэг найруулагч шагналыг Улсын драмын эрдмийн театрын найруулагч ЧОЙНХОРЫН НАЙДАНДОРЖ /МУУГЗ/ хүртлээ.

May be an image of 1 person and text

“Мөнгөн мод 2023” наадмын шилдэг жүжигчин шагналыг Про театрын жүжигчин ЦЭГМЭДИЙН ТӨМӨРХУЯГ /МУГЖ/ хүртлээ.

May be an image of 1 person and text

“Мөнгөн мод 2023” наадмын шилдэг тайз, дэлгэцийн зохиолч шагналыг ШАГДАРСҮРЭНГИЙН ГҮРБАЗАР /Монгол Улсын Төрийн соёрхолт, СГЗ/ хүртлээ.

May be an image of 1 person and text

May be an image of 1 person and text

“Мөнгөн мод 2023” наадмын шилдэг зураач шагналыг Про театрын найруулагч, зураач БУДЫН АНХБААТАР хүртлээ.May be an image of 1 person and text

May be an image of 1 person and text

May be an image of 1 person and text

May be an image of 1 person, harp and text

May be an image of 1 person and text that says 'шилдэг судлаач лувсанноровын эрдэнэчимэг монгол олулсынконсерваторийн багш доктор SC.D/ профессор 16011 I монгон мод-2023 мод'

May be an image of 1 person and text

May be an image of 2 people and text

May be an image of 1 person and text

May be an image of 1 person and text

May be an image of 1 person and text

May be an image of 1 person, trumpet and text

May be an image of 2 people and text

May be an image of 1 person and text

May be an image of 1 person and text

May be an image of 1 person, newsroom and text

May be an image of 1 person and text

May be an image of 1 person and text

May be an image of 1 person and text

May be an image of 1 person and text

May be an image of 1 person, piano and text

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Бямбацогт: Нүүрсэн янданг хилээр гаргахыг хориглосноор хулгай зогсож, иргэдийн эрүүл орчинд амьдрах нөхцөл сайжирна DNN.mn

Автомашины нүүрсэн янданг хулгайлж, урагшаа хил гарган өндөр үнээр зарах тохиолдол сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Тэр дундаа Монголд хамгийн их орж ирсэн Японы “приус” маркийн автомашинуудын нүүрсэн янданг хулгайлж буй. Судалгаагаар гурван приус тутмын нэг нь нүүрсэн яндангүй замын хөдөлгөөнд оролцдог нь тогтоогдсон байдаг. Нүүрсэн яндангүй автомашин нь агаарын бохирдлыг нэмэгдүүлж, иргэдийн эрүүл мэндэд хөнөөл учруулж байгааг “Өдрийн сонин” баримтат цуврал сурвалжилгаараа олон нийтэд хүргэж, анх удаа энэхүү сэдвийг нийгмийн анхааралд оруулж чадсан. Уг сэдэв төр, засгийн түвшинд яригдаж, улмаар УИХ-ын нэр бүхий гишүүд нүүрсэн янданг хилээр гаргахыг хориглох хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлжээ. Тиймээс энэхүү хуулийн төслийг өргөн барьсан УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогттой ярилцлаа.


-Манай сонины нийгэмд гаргаж ирсэн нэг чухал сэдэв бол яах аргагүй автомашины нүүрсэн яндан. Үнэхээр байгаль орчин, хүний эрүүл мэндэд асар хор хөнөөлийг үүсгэдэг юм билээ. Таны хувьд уг хуулийн төслийг санаачилсан гишүүдийн нэг. Тэр утгаараа хуулийн төслийн гол агуулгыг хэлж өгөхгүй юү?

-Сэтгүүл зүй бол нийгмийн асуудлыг түрүүлж олж харж, ард иргэдэд мэдээлэх, цаашлаад шийдвэр гаргах түвшинд хүргэх үүрэгтэй. Энэхүү үүргээ “Өдрийн сонин” хараат бусаар гүйцэтгэж чадаж байгаад нь талархъя. төр, иргэн, сэтгүүл зүй ерөөсөө ийм л уялдаа холбоотой байх ёстой юм. Асуудлыг сэтгүүл зүйн салбар түрүүлж олж хараад, ард иргэдэд мэдээлэх. Асуудлыг нийгмийн анхааралд аваачна гэсэн үг шүү дээ. Улмаар иргэд тухайн асуудлаарх санал хүсэлтээ төрийн бодлогод тусгахын тулд сонгосон төлөөллөөрөө дамжуулна. Ингээд ард түмний төлөөлөл болсон УИХ-ын гишүүд тухайн асуудлыг судлаж, боловсруулж, хэлэлцүүлээд УИХ-аар хууль батлан гаргуулдаг. тэрхүү хууль нь хэрэгжиж, эрх зүйн орчин бүрдсэнээрээ улс, нийгмийн хөгжил урагшилдаг. Тэр утгаараа сэтгүүл зүй хараат бусаар асуудлыг тал талын байр сууринаас хүргэх үүрэгтэй.

-Та бүхний санаачилсан хуулийн гол ач холбогдол юу байна вэ, сайд аа?

-УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Батжаргал, Б.Баттөмөр, Ж.Бат-эрдэнэ, н.Ганибал, Г.Дамдинням, О.Цогтгэрэл, Т.Энхтүвшин болон миний бие Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай УИХ-ын 05 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтад нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг санаачлан боловсруулж, УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Уг хуулийн төслийн гол агуулга бол автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулснаар таны түрүүн хэлсэн хулгайн үйлдлийг зогсоох, цаашлаад нийгмийн эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад бодит хөшүүрэг болох юм.

-Нүүрсэн янданг хулгайлж, хил гарган зарж борлуулдаг сүлжээ үүссэн гэдэг. Та бүхний өргөн барьсан хууль батлагдвал уг сүлжээг таслан зогсоох боломжтой юу?

-Сүлжээг таслан зогсоохын тулд л дээрх хуулийн төслийг өргөн барьсан. монгол Улсад автомашины нүүрсэн янданг авдаг сүлжээ үүссэн байна. Улмаар энэхүү сүлжээ хулгайлсан яндангаа бнхАУ руу хил нэвтрүүлэн худалдан борлуулдаг. Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн мэдээллээс үзэхэд 2020-2021 оны хооронд улсын хилээр катализаторын хаягдал нэрээр 27 тонн 585 кг автомашины нүүрсэн янданг хилээр гаргасан байна. Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааны жагсаалтад багтдаггүй тул хулгайн замаар болон бусад байдлаар цугларсан нүүрсэн янданг энгийн горимоор гаалийн бүрдүүлэлт хийж, улсын хилээр ийн нэвтрүүлдэг байна. хилээр ингэж чөлөөтэй нэвтэрдэг болохоор нэг талдаа хулгайн гэмт хэрэг гарах нөхцөл бүрдэж байгаа юм. тиймээс энэхүү нөхцөлийг устгахын тулд дээрх хуулийн төслийг өргөн барьж байна.

-Хуулийн төсөл санаачлагчийн хувьд нүүрсэн яндангийн талаар судлагаа, дүгнэлтүүдтэй танилцсан байх аа. Ер нь нүүрсэн яндан автомашинд яг ямар үүрэгтэй юм бэ?

-Автомашины хөдөлгүүрээс ялгарах утаанд агууллагддаг онц аюултай нүүрстөрөгчийн дутуу исэл (Со), нүүрс устөрөгч (нС), азотын исэл (NOx), хортой бохирдуулагч, утаа үүсгэгч бодисууд, хүхрийн исэл, тоосонцор, хар тугалганы нэгдлүүд, альдегид, бензапирен болон бусад 200 гаруй химийн хорт бодисууд катализаторгүй тохиолдолд шууд агаар мандалд цацагдаж, ноцтой аюулд хүргэдэг. тийм учраас катализаторыг салгаж авах, зарах, хулгайлах зөрчил нь хүн болон хүрээлэн буй орчны эсрэг хийж буй онц аюултай үйлдэл гэж олон улсад үздэг. Автомашинаас ялгарах хорт утааг шүүх зориулалттай нүүрсэн янданг хулгайн аргаар болон сайн дураар худалдан борлуулах, улсын хилээр гаргах үйлдэл ихээр гарах болсон нь нийслэлийн агаарын бохирдлыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх болсныг холбогдох судалгааны байгууллагууд танилцуулах болсон. харин манай улсад автомашины нүүрсэн яндагийн талаар зохицуулсан хууль, эрх зүйн акт байхгүй. иймд УИХ-ын 1998 оны нэгдүгээр сарын 8-ны өдрийн “Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, т арифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай” 05 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт оруулж, автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах талаар зохицуулах шаардлага бий болсон гэж ойлгох хэрэгтэй.

-Нүүрсэн янданг ашиглах зах зээл урд хөршид эрэлт ихтэй байдаг гэсэн мэдээлэл бий. Үүнээс болоод манайд нүүрсэн яндан хулгайлах гэмт хэрэг огцом нэмэгдсэн шүү дээ…?

-Мэдээж зах зээл байгаа болохоор л хулгайчид өдөр шөнөгүй яндангийн эрэлд явж байгаа. Таны хэлдэг гурван приусын нэг нь яндангүй гэдэг үнэн. Хэрэв энэхүү асуудлыг хуулиар зохицуулж өгөхгүй бол цаашлаад монгол Улсад явдаг бүх приус нүүрсэн яндангүй болох эрсдэлтэй. Зөвхөн приус ч биш бусад төрөл, маркийн автомашинууд ч ийм зориулалтын яндантай. Тиймээс энэ төрлийн хулгайн гэмт хэрэг зах зээл нь байгаа, эрх зүйн орчингүй энэ үед улам гаарна гэсэн үг. Тэр утгаараа нэн яаралтай энэхүү хуулийн төслийг энэ хаврын чуулганаар хэлэлцээд батлах шаардлагатай. Нөгөөтэйгүүр олон улсын зах зээлд цагаан алт, родий, палладий зэрэг үнэт металлуудын эрэлт ихэсч, үнэ нэмэгдэж байгаатай холбогдуулан автомашины нүүрсэн яндан буюу катализаторыг дахин боловсруулж, үнэт металл гарган авч худалдаалах хандлага нэмэгдсэн. Мөн БНХАУ-аас агаарын бохирдол, утаатай тэмцэх зорилгоор утаа их хаядаг автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх хууль гарч, сайн шүүлтүүртэй яндангийн эрэлт хэрэгцээ нэмэгдсэн нь эдэлгээ удаантай, шүүлтүүр сайтай элемент агуулдаг Япон улсад үйлдвэрлэгдсэн хабрид автомашинуудын нүүрсэн яндангийн эд ангийг хулгайлах гэмт хэргийн гаралт нэмэгдэх шалтгаан болсон гэж үзэж байгаа. Мөн иргэд сайн дураараа өөрийн болон бусдын автомашины нүүрсэн янданг худалдан борлуулах, үнэ нэмж дамлан зарах үйлдэл их байна. тиймээс автомашины нүүрсэн яндагийн талаар зохицуулсан хууль, эрх зүйн акт зайлшгүй шаардлагатай гэж үзсэн учраас дээрх хуулийн төслийг өргөн барьсан.

-Төгсгөлд нь танаас нэг зүйл сонирхож асууя. Сүүлийн үед Улаанбаатар хотод гарал үүсэл нь мэдэгдэхгүй өмхий үнэр үе үе мэдэгдэх болсон шүү дээ. Зарим хүмүүс уг үнэрийг нүүрсэн яндангүй автомашин нэмэгдсэнтэй холбон ойлгож байна. Таны хувьд энэ талын мэдээлэл байна уу?

-Мэдээж нүүрсэн яндангүй, яндантай хоёр автомашиныг зэрэгцүүлж зогсоож байгаад ялгарч байгаа утаанд шинжилгээ хийж болно. Хуулийн төсөл боловсруулж байхдаа энэ төрлийн судалгаа, дүгнэлтүүдтэй ч танилцсан. Таны хэлдгээр нүүрсэн яндангүй буюу хорт утааг шүүх шүүлтүүргүй болсон автомашинаас ялгарах үнэр амьсгал боогдуулсан өмхий, нэхүүн үнэр гарч байсан нь тодорхойлогдсон. Харин шүүлтүүртэй автомашины яндангаас гарах үнэр эрс өөр ялгаатай байдаг гэж үзсэн. Тэгэхээр энэ судалгаанаас харвал таны хэлдэг шиг өмхий, нэхүүн үнэр хотын төвд мэдрэгдэх боломжтой. Ийм үнэр мэдрэгдэж байна гэдэг бол автомашины нүүрсэн яндангийн асуудал дээд цэгтээ хүрсэн гэж ойлгох хэрэгтэй. Тиймээс бид энэхүү хуулийн төслийг яаралтай батлуулж, уг асуудлыг эрх зүйн хувьд зохицуулалттай болгох зайлшгүй шаардлага үүссэн.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Төөрсөн, сураггүй болсон таван дуудлага иржээ DNN.mn

Төөрсөн, сураггүй болсон таван удаагийн дуудлага өчигдөр Онцгой байдлын албанд иржээ.

Завхан аймгийн Алдархаан суманд 82 настай эрэгтэй, Баянхонгорын Богдод малдаа яваад сураггүй болсон 82 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Мөн Завхан аймагт мөс цөмөрсөн хоёр тохиолдол гарсан. Түүнчлэн Завхан аймгийн Цагаанхайрхан сумаас “Төмөртийн гол” хүртэлх зам цасанд хаагдсан дуудлагаар алба хаагчид үргэлжлүүлэн ажиллаж байна.

Маргааш буюу гуравдугаар сарын 29-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа голын хөндийгөөр ялимгүй цас, 31-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, дөрөвдүгээр сарын 1-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, 31-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурахыг анхааруулж байна.

Эх сурвалж: ОБЕГ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Авто замд 27.5 тонн давс, 123.5 тонн бодис цацжээ DNN.mn

Нийслэлийн нийтийн эзэмшлийн авто зам, гудамж талбайн цас цэвэрлэгээнд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, дүүргүүдийн тохижилт, үйлчилгээний компани болон гэрээт аж ахуй нэгж, байгууллагууд халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэн ажиллаж байна.

Өчигдөр буюу гуравдугаар сарын 27-ны өдөр нийт 773 албан хаагч тусгай зориулалтын 61 машин техниктэйгээр авто зам, гудамж талбай, уулзвар, замын өгсүүр, уруу хэсэгт 27.5 тонн давс, 123.5 тонн бодис цацаж, авто зам, гудамж талбайн цас мөсийг цэвэрлэлээ. Зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, давс, бодис цацах ажил үргэлжилж байна.

Ташрамд, 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хот, нийтийн аж ахуйн ажил болох цэвэрлэгээ үйлчилгээ, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн арчилгааны ажлууд дүүргүүдэд шилжсэн. Энэ хүрээнд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын албан хаагч, машин техникүүдийг дүүргүүдэд хуваарилан, шилжүүлсэн юм. Хот, нийтийн аж ахуйн ажлуудыг дүүргүүдэд шилжүүлснээр хариуцсан ажлаа илүү шуурхай зохион байгуулах, хяналт тавих, хариуцлагыг сайжруулах нөхцөл, боломж нэмэгдэж буй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа DNN.mn

Авто замын борооны болон хөрсний ус зайлуулах шугамын засвар ашиглалтын ажлын хүрээнд цас мөс хайлсны улмаас зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа.

Тодруулбал, нийт 16 албан хаагч ажиллаж,

  • Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны гүүрний урд автобусны буудал орчимд гурван рейсээр 18 тонн ус;
  • Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хасбаатарын гудамжинд дөрвөн рейсээр 40 тонн ус;
  • Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо, Дарь-Эхийн замд таван рейсээр 34 тонн усыг тус тус соруулаад байна.

Categories
мэдээ улс-төр

Ц.Наранчимэг: Нам, эвсэл, нэр дэвшигчид мөрийн хөтөлбөртөө ямар нэг амлалт оруулах ёсгүй DNN.mn

Үндэсний аудитын газрын Санхүү-нийцлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор, УИХын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслийн мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргах ажлын хэсгийн дарга Ц.Наранчимэгтэй ярилцлаа.


-Энэ удаагийн парламентын сонгуульд өрсөлдөх нам, эвслийн мөрийн хөтөлбөрт аудит хийж эхэллээ. Хуулийн хугацаа нь хэзээ дуусч, дүгнэлтээ гаргах билээ?

-УИХ-ын ээлжит сонгуульд оролцохоо илэрхийлж бүртгүүлсэн улс төрийн нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт орсон зорилт арга хэмжээ нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд нийцлийн аудитыг хийж гүйцэтгэж байна. Үндэсний аудитын газарт 27 нам, хоёр эвсэл мөрийн хөтөлбөрөө ирүүлсэн. Бид хуульд заасны дагуу өнгөрсөн долоо хоногийн сүүлийн гурван өдөрт нам, эвслүүдээс мөрийн хөтөлбөр хүлээж авсан. Өнөөдрөөс (өчигдөр) аудитын үйл ажиллагааны гүйцэтгэл эхэлж байна. Нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон зорилтот арга хэмжээ нь Монгол Улсын хөгжлийн бодлогод нийцсэн эсэх, энэ арга хэмжээнд тодорхой шаардагдах эх үүсвэр нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагад нийцсэн эсэхэд аудит хийнэ.

Мөн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан шаардлагуудтай нийцэж байгаа эсэхэд дүгнэлт гаргаж СЕХ-нд хүргүүлэхээр ажиллаж байна. Бид энэ аудитынхаа эхний дүгнэлтийг ирэх дөрөвдүгээр сарын 10-нд гаргана. Хэрэв мөрийн хөтөлбөрт хуулийн шаардлага хангаагүй заалт байвал үүнийгээ засаад авчрах зөвлөмжийг намуудад хүргүүлнэ.  Намууд аудитын байгууллагаас өгсөн зөвлөмжийн дагуу мөрийн хөтөлбөрөө засч сайжруулаад дөрөвдүгээр сарын 17-ны дотор ирүүлэх ёстой. Үүнд бид дахин аудит хийгээд дөрөвдүгээр сарын 26-нд СЕХ-нд хүргүүлэх хуулийн зохицуулалттай ажиллаж байна.

-Эхлээд буцаагдсан мөрийн хөтөлбөрөө засч сайжруулаад дахиад ирүүл сэн нь хуульд нийцээгүй байвал тэр заалтыг бүрмөсөн хас даг уу. Ер нь өмнөх сон гуулиудын туршлагаас харахад нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө боловс руулахдаа ямар алдаа гаргаж байсан бэ?

-Хэрэв зөрчил арилгуулаад ирэх зөвлөмжийг авсан нам, эвслүүд дахиад хуульд нийцэхгүй заалтууд бариад ирвэл хуулиараа хоёр дахь боломж гэж байхгүй. Өмнөх сонгуулийн мөрийн хөтөлбөрүүдэд амлалт өгсөн, хуульд нийцээгүй байх, төсвийн хуулиудад зааснаас өндөр дүн тавьсан, бичиг баримт нь боловсруулалтын шаардлага хангаагүй зэрэг зөрчлүүд байсан. Эдгээрийг хэлж тайлбарлаад нэг удаа мөрийн хөтөлбөрийг буцааж, засах боломж олгодог. Хоёр удаа буцаана гэсэн ойлголт байхгүй.

Төрийн аудитын дээд байгууллага нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөр хуульд нийцэж байгаад дүгнэлт гаргадаг. Намуудыг бүртгэх эсэх эрх нь СЕХ-нд байгаа.

-Мөрийн хөтөлбөртөө намууд, нэр дэвшигчид юу амлаж болохгүй вэ. Хуулийн заалтуудаас нь сонирхуулахгүй юу?

-Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийг хууль болгон баталсан. Мөрийн хөтөлбөрт тусгасан зүйлс эдгээр хуультай нийцэх учиртай.  Нам, эвсэл, нэр дэвшигчид мөрийн хөтөлбөртөө ямар нэг амлалт оруулах ёсгүй. Тухайлбал, Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 38.3.1-т мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгөтэй холбоотой эрх олгох, 38.3.2-т уул уурхай, газрын тос, эрдэс баялгийн болон бусад салбарын орлого, түүнчлэн улс, орон нутгийн төсвөөс иргэдэд аливаа хишиг, хувь, тэдгээртэй адилтгах бусад зүйл хүртээх, 38.3.3. зээлийн болон бусад өр төлбөрийг хүчингүйд тооцох, хөрвүүлэх, 38.3.4. иргэдэд үнэ төлбөргүй, эсхүл хямдралтай үнээр үйлчилгээ үзүүлэх, 38.3.5. ажлын байранд зуучлах, ажилд оруулах, 38.3.6. улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгийг иргэдэд тараан олгох, шууд зарцуулахтай холбогдсон асуудалд амлалт өгч болохгүй гэсэн хуулийн зохицуулалттай.

Мөн хуулийн 38.5-т “Нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогод нийцсэн эсэх болон санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцэж байгаа эсэх талаар төрийн аудитын байгууллагаар хянуулж дүгнэлт гаргуулсан байна” гэж заасан байгаа.

-Намуудын мөрийн хөтөлбөр уриа лоозонгийн шинжтэй болохоор хэрэгждэггүй гэсэн шүүмж байдаг. Аудитын байгууллага намуудын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд дүгнэлт хийдэг үү?

-Засгийн газрын мөрийн хөтөлбөр, хөгжлийн бодлогод аудит хийдэг.

-Өнөө жилийн сонгууль анх удаа томсгосон тойргоор явагдах гэж байгаагаараа онцлогтой. Парламент 126 гишүүнээс бүрдэх болохоор нэлээд массыг хамарч, нэр дэвших сонирхолтой хүмүүс учраа олохгүй гүйлдээд байх шиг байна. Тэд юуг анхаарах ёстой вэ. Бие даагчдын мөрийн хөтөлбөрийг хэзээнээс авч эхлэх вэ?

-2024 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг дөрөвдүгээр сарын 22-24-нийг хүртэл хүлээж авна. Тэгээд тавдугаар сарын 19-нийг хүртэл хянаж, дүгнэлт гаргаад СЕХ-нд хүргүүлнэ. Бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээж авах хуулийн хугацаа дөхөөд ирэхээр манайх цахим сайт дээрээ мэдээллүүдээ байршуулна. Бие даагчид www.audit.mn  цахим сайт дахь “Сонгууль-2024” гэсэн цэснээс шаардлагатай мэдээллүүдийг авах боломжтой.

Өмнө жилүүдийн сонгууль 14-15 нам, эвсэл мөрийн хөтөлбөрөө ирүүлдэг байсан. Өнөө жил 29 нам, эвсэл мөрийн хөтөлбөрөө ирүүлээд байна. Энэ бол түүхэнд байгаагүй тоо. Тиймээс Монгол Улсын Ерөнхий аудиторын тушаалаар 21 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсэг мөрийн хөтөлбөрийг хүлээж авахаас өгсүүлээд дүгнэлт гаргах хүртэл илүү цагаар ажиллаж байна.

-Мөрийн хөтөлбөрт аудиторууд үзэмжээр хандлаа, улс төр орлоо гэх хардлага байдаг. Үнэхээр аудиторууд мөрийн хөтөлбөрт нөлөөлдөг юм уу?

-Төрийн аудитын дээд байгууллага өөрөө хараат бусаар үйл ажиллагаа явуулж, хөндлөнгийн дүгнэлт гаргаж өгдөг. Үүн дээр аудитор үзэмжээрээ дүгнэлт гаргах ямар ч боломжгүй. Аудит хийхэд аргачлал байдаг. Манай байгууллага өөрөө хуультай, дотоод дүрэм, журамтай. Стандартын дагуу аудит хийдэг дээд байгууллага. Бид аудитыг хууль тогтоомжид нийцсэн эсэхийг хянаж, дүгнэлт гаргаж байгаа шүү дээ. Тэгэхээр тухайн мөрийн хөтөлбөрт хуулинд хориглосон заалтууд орсон юм уу гэдэгт аудиторууд бүгд нэг аргачлалаар дүгнэлт хийдэг. Аудитын дүгнэлт олон нийтэд нээлттэй тавигдах учраас ямар нэгэн байдлаар төрийн аудитын байгууллага, хувь хүн үзэмжээрээ хандах ямар ч боломжгүй. Тэртэй тэргүй аудитын байгууллагын хийгээд өгчихсөн дүгнэлтийг олон нийт дахиад л хянана. Мөрийн хөтөлбөрийг ил сурталчилдаг шүү дээ. Аудит бол багийн ажиллагаа байдаг. Багаар хийсэн аудитыг чанарын хяналт хэрэгжүүлнэ. Тэрийг баталгаажуулна. Дахиад аудиторуудыг чанарын батагаажуулалтын газар хянадаг. Энэ болгон стандарттай. Төрийн аудитын байгууллага өөрийн стандарттай, горим сорилтой, хараат бусаар, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Бид аудитыг үнэн зөв, бодитоор нь хийх үүрэгтэй. Намууд мөрийн хөтөлбөрөө иргэдэд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд нээлттэй танилцуулдаг. Иймд аудиторуудад үл итгэх байдлаар хандаж болохгүй.

-Аудитын дүгнэлтийг нам, эвсэл, бие даан нэр дэвшигчид хүлээн зөвшөөрөхгүй байх тохиолдол байсан уу?

-Яагаад бид “Алсын хараа-2050” болон дээр дурдсан хуулиудад заавал нийцүүлэх  ёстой юм бэ гэж асуусан тохиолдол бий. Бид хуулийн дагуу аудит хийх тул хуулийн заалтуудыг л барьж ажиллана. Өмнөх сонгуулийн өмнө манайхаас тайлбарласны дагуу засаад ирсэн намууд бий. 2020 онд Ардчилсан нам хоёр мөрийн хөтөлбөр өгч, алийг нь авах вэ гэсэн асуудал л үүсч байсан тал бий.

-Үндэсний аудитын газраас нам, эвсэл, нэр дэвшигчийн зардлын дээд хэмжээг тогтоосон. Энэ хүрээнд ямар ажил хийгдэж байна вэ?

-Нэр дэвшигчдийн зардлын тайланд аудит хийнэ. Сонгуулийн зардлын дээд хэмжээг төрийн аудит тогтоогоод СЕХ-нд хүргүүлчихсэн. Сонгуулийн дараа сонгуульд зарцуулсан, төрийн зардлын аудитыг хийдэг. Тойргийн хороо, хэсгийн хороодод ямар зардал гаргасныг хянана гэсэн үг.

Мөн нэр дэвшигчдийн зардлын тайланд аудит хийнэ. Бие даан нэр дэвшсэн зарим хүн хуулийн мэдлэг мэдээлэл дутмагаас одоог хүртэл мэдээллээ өгөөгүй байна. Хандивын данс нээсэн бол дансны мэдээллээ, дансны хуулгаа банкнаас авч өгөх ёстой. 2020 оны сонгуульд өрсөлдсөн зарим хүн одоо ч энэ баримтаа өгөөгүй байгаа. Би хандив цуглуулаагүй гэдэг. Цуглуулаагүй байсан ч тайлагнах ёстой. Дээрээс нь тайлангаа буруу ирүүлэх тохиолдол бий. Эдгээр хүмүүст Захиргааны хуулийн дагуу шийтгэх арга хэмжээ авахаар бид Сангийн яам, Татварын ерөнхий газар руу албан шаардлага хүргүүлсэн. Албан шаардлага хүлээж аваад зарим нэр дэвшигч “Би мэдээгүй, ойлгоогүй, торгууль төлөх боломжгүй” гэх нь бий.

-Сонгуулийн зардлын дээд хэмжээтэй холбоотой намуудаас санал шүүмж ирж байна уу?

-УИХ-д суудалгүй хоёр намаас санал ирсэн. Тэгэхээр үлдсэн намууд хүлээн зөвшөөрсөн гэсэн үг юм. Зардлыг тухайн сонгуулийн тойргийн газар нутгийн хэмжээ, хүн ам, сурталчилгааны самбарын хэмжээ зэргийг тооцдог, шалгууртай.  Бид хоёр намын төлөөлөлд ямар томьёогоор яаж бодож, зардал гаргаснаа дэлгэрэнгүй танилцуулсан.

-Хандивын тайланд хэзээнээс аудит хийж эхлэх вэ?

-Энэ удаагийн ээлжит сонгуульд оролцох улс төрийн нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчид хандивын тайлангийн мэдээлэл болон маягтыг Үндэсний аудитын газарт ирүүлэх тухай албан бичиг хүргүүлсэн байгаа. Нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38.7-д заасан хандивын тайланг дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн 17:30 цагийн дотор Үндэсний аудитын газарт хүргүүлэх ёстой. Үүнд намын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023 оны санхүүгийн жилийн эцсийн аудитлагдсан тайлан, харилцагч банкны баталгаажуулсан дансны хуулга байх шаардлагатай. Бие даан нэр дэвшигчийн хувьд УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшин хандивын данс нээлгэж, бүртгүүлсэн дансанд дээр дурдсан хугацаанд хандив авсан бол дүгнэлт гаргуулна.  Манай үндэсний аудитын газар нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн хандивын тайланд аудит хийж гүйцэтгээд зөрчил байгаа эсэхийг хянасан дүгнэлтээ сонгуулиас 60 хоногийн өмнө СЕХ-нд хүргүүлнэ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Ундрам: Гурилын үйлдвэрүүд найман хувийн ашигтай ажилладаг юм бол банкинд мөнгөө хадгалуулсан нь дээр DNN.mn

Засгийн газраас боловсруулсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл/ хэлэлцэх эсэх/-ийг УИХ-ын чуулганаар хэлэлцсэн ч МАН-ын бүлгээс завсарлага аваад байгаа. Энэхүү төсөлд гурилыг импортын татвараас хугацаа, хэмжээгүй чөлөөлж, ямар нэгэн квот тогтоохгүй байхаар заасан нь маргаан дагуулсан. Тиймээс энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай ярилцлаа.


-Гурилыг импортын тат вараас чөлөөлөх тухай хуулийн төсөл Засгийн газраас өргөн барьсан. Энэ асуудал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Нэг талаасаа инфляц өндөр, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн нь бодит асуудал. Тиймээс инфляц, үнийн хөөрөгдлийг бууруулах нь зүй ёсны хэрэг. Харин нөгөө талаараа өөрсдийн хэрэгцээний улаанбуудай, төмс, хүнсний ногоог тарьдаг болох гэж маш их бодлогын арга хэмжээг 60 гаруй жил хийсэн. Үүнийхээ үр дүнд дөнгөж саяхан л бид улаанбуудай болоод төмснийхөө дотоодын хэрэгцээг 100 хувь хангадаг болсон. Гэтэл гурилыг татваргүйгээр чөлөөтэй импорт лоод эхлэх юм бол энэ салбар нурж унах бодит эрсдэл бий болно. Ер нь Атрын нэгдүгээр аянаас хойш энэ салбарт маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэж, төдий чинээ ажиллах боловсон хүчнийг сургасан. Мөн олон ч төсөл хөтөлбөрүүдийг шат дараатайгаар хэрэгжүүлж байж өнөөдөр өдий дайтай явж байна. Одоогоор манай улсад 1500 тариаланч, найман гурилын үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байгаа гэсэн статистик бий.

-Газар тариалангийн бүс нутгаас сонгогдсон гишүүн учраас танд тариаланчид хандсан уу?

-Миний хувьд тариа ланчид, гурилын үйлдвэрийн тө лөөллүүдтэй уулзсан. Ингэхэд тариаланчид маань гурилын үйлдвэрт улаанбуудайгаа өгөхөд хүндрэлтэй байдаг. Хавар нь Тариалан эрхлэгчдийг дэмжих сан (ТЭДС)-аас зээл аваад тариалалтаа хийдэг. Харин намар нь ТЭДС-аас тэдэн төгрөгөөр авна гээд буудайных нь үнийг тогтоочихдог. Тэр үнээр нь л гурилын үйлдвэрүүд авдаг гэдгийг хэлсэн. Тэгэхээр үндсэндээ на мар нь хэдэн төгрөгөөр зарахаа огт мэдэхгүйгээр л тариалалтаа хийдэг гэсэн үг. Уг нь бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа хүн чинь хэдээр зарахаа төсөөлсөн, мэдэж байх ёстой биз дээ. Дээл хийдэг хүн байлаа гэхэд хэдээр зарахаа тооцоолж байгаад л хийнэ. Гэтэл тариаланчдад маань ийм боломж байхгүй. Дээрээс нь улаанбуудайнд 1, 2, 3, 4 гэсэн зэрэглэл байдаг. Үүнээс доошоо орвол тэжээлийн буудай болдог. Өөрсдөө тээвэрлээд гурилын үйлдвэртээ аваачиж өгдөг. Үйлдвэрүүд өөрсдийн хувийн лабораторидоо шинжлээд дөрөвдүгээр зэрэг гээд зэрэглэлийг бууруулж авдаг. Нэмээд хорогдол тооцоод мөнгийг нь гурилаа зарж байж өгнө гэдэг.

Энэ бол үнэхээр шударга бус зүйл. Татварын ерөнхий газраас авсан мэдээллийг Сангийн сайд бидэнд танилцуулсан. Тэндээс харахад гурилын үйлдвэрүүд найман хувийн ашигтай ажилладаг гээд байгаа юм.

-ХХААХҮ-ийн сайд нь ч найман хувийн ашигтай гэж байсан л даа?

-Тэгэхээр энэ бизнесийг хийж байхаар 10 гаруй хувийн хүүтэйгээр банкинд мөнгөө хадгалуулбал илүү ашигтай байхаар харагдаж байгаа биз дээ. Ийм асуудлууд байна. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохолно гэдэг шиг нэг асуудлыг шийдэх гээд нийт салбараар нь эрсдэлд оруулах вий гэдгээс л би айж байна. Мөн гадны улсаас гурилын хараат болчихвол яг л шатахуун шиг нэг өдөр гурил өгөхөө байвал яах вэ гэдэг өөрөө асуудал.

-ТЭДС-аас гурил үйлдвэрлэгчид олон тэрбумын зээл авсан байдаг. Тэгсэн хэрнээ үгсэн хуйвалдаж үнээ нэмдэг гэж ЗГХЭГ-ын дарга хэлж байсан. Ер нь бид газар тариалангийн салбараа унагахгүй. Тэгсэн хэрнээ хэрэглэгчид хямд, чанартай гурил идэхийн тулд юу хийх шаардлагатай вэ?

-Энэ салбарыг шинэчилж, реформ хийхийн тулд богино, дунд, урт хугацааны төлөвлөгөө хэрэгтэй байна. Өнөөдөр улаанбуудайн үрийг 100 хувь ОХУ-аас авдаг. Тэр нь чанар муутай учраас чанаргүй гурил гарч байна гэдгийг мэргэжлийн хүмүүс ярьдаг. Тэгэхээр бид өөрсдөө үрийн бодлогоо атгах хэрэгтэй. Ямар генетикийн өөрчлөлт оруулчихсан нь мэдэгдэхгүй үр оруулж ирээд гурил, буудайны чанарт нөлөөлөөд байвал огт болохгүй асуудал. Хоёрдугаарт, улаанбуудайн үнийг чөлөөлж, зах зээлийн зарчмаар нь биржээр арилжаалах ёстой. Ер нь олон улсад биржээр л худалдаалдаг. Тиймээс Хөдөө аж ахуйн биржийг зах зээлийн зарчмаар ажиллах хууль эрх зүйн орчныг боловсруулж баталмаар байна. Ер нь бол одоо гурилын үнэ нийслэлд нэг өөр, баруун аймгуудад нэг өөр байгаа. Тийм болохоор баруун аймгуудынхаа хэрэгцээний гурилыг хангахын тулд тэр орчмын хилийн гаалийн татварыг чөлөөлчих боломжтой гэж бодож байгаа юм. Ингэж үнийн хөөрөгдөл, инфляцаа дарж авч байгаад дунд хугацааны бодлогуудаа хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

-Энэ хуулийн төслийг оруулж ирж байгаа баруун аймгуудад ЗГХЭГ-ын дарга өөрөө нэр дэвших гэж байгаатай холбоотой гэсэн яриа байна. Дээрээс нь МАН-ын бүлэг гишүүдийнхээ саналыг нэгтгэх гэж завсарлага авсан. Тэгэхээр гишүүдийнхээ саналыг нэгтгэж байгаад энэ чигээр нь баталчих юм биш үү?

-Парламент гэдэг олонхын шийдвэрээ дагадаг. Гэтэл газар тариалангийн бүс нутгаас сонгогдсон гишүүдийн тоо бусадтайгаа харьцуулбал маш цөөн. Энэ харьцуулалт л гэхэд нэг хариултыг харуулж байгаа гэж бодож байна. Ер нь нэг асуудлыг шийдэхийн тулд өөр бүр том асуудал үүсгэж болохгүй. Тийм болохоор их ухаантай, зөв шийдэх ёстой л гэсэн байр суурьтай байгаа.

-Гурилын үйлдвэрүүд үгсэн хуйвалдаж үнээ нэмдэг гэж байсан. Ийм боломж байгаа юу?

-Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ)-аас өгсөн мэдээлэл дээр зах зээлийн дийлэнх хувийг нь гурван үйлдвэрлэгч эзэлдэг гэсэн байна лээ. Ийм тохиолдолд олигополь зах зээл үүсээд томоохон үйлдвэрлэгч нар картель үүсгэдэг эдийн засгийн онол байдаг. Тэгэхээр ийм магадлал байна гэж би харж байгаа. ШӨХТГ-аас ч гэсэн үндэслэлгүйгээр үнээ нэмсэн гээд торгууль тавьсан.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр туулай өдөр DNN.mn

Аргын тооллын гуравдугаар сарын 28, Бархасбадь гариг. Билгийн тооллын 18, Хонгорцог одтой, цагаагчин туулай өдөр. Өдрийн наран 06:38 цагт мандаж, 19:16 цагт жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх,мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй