Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Эрдэнэдалай: Нэг нэр дэвшигчээс 500-600 сая төгрөг гардаг байсан нь энэ жил улам нэмэгдэнэ DNN.mn

МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн дэд профессор, доктор Б.Эрдэнэдалайтай ярилцлаа.


-Нэр дэвших нам, эвслүүд ирэх сарын 15-ны дотор мөрийн хөтөлбөрөө Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэж өгнө. Тэгвэл энэ удаагийн сонгуульд мөрийн хөтөлбөртөө чухам юуг оруулж өгвөл ард түмэнд илүү хүрэх вэ?

-Улс төрийн намууд иргэдэд ямар асуудал тулгарч байгаа, түүнийг нь мөрийн хөтөлбөртөө хэрхэн тусгах вэ гэж асууж байх шиг байна. Зүй нь бол улс төрийн шинжлэх ухааны онол ёсоор улс төрийн намууд өөрийн гэсэн үзэл баримтлалтай байх ёстой. Түүнийхээ хүрээнд ард иргэддээ мөрийн хөтөлбөрөө танилцуулж, дэвшүүлдэг. Харин манайд болохоор өнгөрсөн бүхий л сонгуулийн үед иргэд юу хүсч байна, олон нийтийн амьдралд юу тулгамдаж байгаа вэ гэдэг дээр тулгуурлаж мөрийн хөтөлбөрөө гаргаж ирсэн. Сонгуульд өрсөлдөж байгаа нам бодлогын нам байх ёстой гэсэн үндсэн суурь зарчмаа ойлгох юм бол ажилгүйдэл, ядуурал, агаарын бохирдол, түгжрэл зэрэг асуудлуудыг нэг талаас нь харж ярихгүй. Өнгөрсөн 2004, 2008 онуудад нэг нам нь сая төгрөг амласан бол нөгөө нам нь 1.5 сая төгрөг болгож амлаж байлаа. Мөн нэг нь хүүхдийн мөнгө өгнө гэхэд нөгөөх нь залуу гэр бүлийг дэмжих мөнгө амлаж байсан.

Ингэж иргэдэд тулгамдсан асуудлуудыг хэдэн талаас нь тоглолт болгож ашиглаж ирсэн түүх манайд бий. Харин мөрийн хөтөлбөртөө юу тусгах вэ гэхээр тэр нам анхнаасаа Монгол Улсыг бодлогын хувьд яаж хөгжүүлэх вэ гэдгээ үзэл баримтлал гаргаад, түүнийхээ дагуу ажиллана гэж байгуулагдсан юм. Түүнийхээ дагуу л мөрийн хөтөлбөрөө гаргаж ирэх ёстой. Түүнээс биш санал татахын тулд юу оруулж өгвөл дээр вэ гэж нийт дунд нь ярих асуудал огт биш.

-Энэ удаад Сонгуулийн тухай болон Улс төрийн намын тухай хуулиуд өөрчлөгдсөн. Тэгэхээр энэ жил таны хэлж байгаа шиг намууд өөрийн үзэл баримтлалдаа тулгуурласан мөрийн хөтөлбөр боловсруулж чадах болов уу?

-Сонгуулийн тухай хуулиар ямар нэгэн байдлаар мөнгө амлахыг хориглосон. Ер нь сүүлийн жилүүдэд судлаач, экспертүүдийг намынхаа мөрийн хөтөлбөр дээр ажиллуулах, бодлогын чиглэлд хэрхэн мөрийн хөтөлбөр гаргах вэ гэдэг дээр илүү анхаарал хандуулдаг болсон. Ялангуяа энэ байдал сүүлийн хоёр сонгууль дээр нэлээд ажиглагдсан. Дээрээс нь мөрийн хөтөлбөр гэдэг чухал, түүнийг нь уншиж, судалж байж саналаа өгөх юм байна гэдгийг олон нийт ойлгодог болсон. Намуудын гаргасан мөрийн хөтөлбөрийн дагуу мэтгэлцээн зохион байгуулдаг, хэлэлцүүлэг хийдэг соёлыг бий болгох нь энэ сонгуулийн кампанит ажлын хүрээнд маш чухал байгаа. Мөрийн хөтөлбөр чухал гэдгийг манайхан бүгд мэддэг. Гэвч кампанит ажлын үеэр намууд болон нэр дэвшигчдийн хооронд хийх мэтгэлцээнүүд их чухал гэдгийг намууд өөрсдөө хараахан ойлгохгүй, түүнээс айгаад байна. Томоохон бодлогын хүрээнд мэтгэлцээн хийснээр иргэд илүү их мэдээллийг тэндээс авна.

-Таны бодлоор энэ удаагийн сонгууль амлалтын, мөнгөнийх болохгүй гэж байна уу?

-Мөнгөний уралдаан бүхий сонгууль болно шүү дээ. Яагаад гэхээр томсгосон тойрогтой болчихсон. Нийтдээ 2-4 аймгийг нэг тойрог болгосон учраас нэг нэр дэвшигч бүх сонгогчдоо хүрч ажиллахын тулд маш их хэмжээний мөнгө шаардлагатай болно. Үндэсний аудитын газрын гаргаснаар өмнө нь нэг тойрогт ойролцоогоор нэг нэр дэвшигч 500-600 сая төгрөг байсан бол энэ тоо улам нэмэгдэнэ.

-Сонгуулийн хуулийг баталж байхдаа эрх баригчид нэр дэвшигчээс гардаг зардлыг бууруулсан хууль болсон гээд байсан шүү дээ. Гэтэл таныхаар хувь нэр дэвшигчээс гарах зардал нэмэгдэхээр болчихоод байна?

-Сонгуулийн болон Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэхэд судлаачдын зүгээс зардлыг бууруулах нь чухал. Бодлогын л өрсөлдөөн хэрэгтэй гэдгийг хэлж байсан. Сонгуулийн тухай хууль батлагдахад нэгдсэн самбартай болгох, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ижил тэнцүү зай талбай, цаг гаргаж өгнө зэрэг заалтууд орсон. Гэхдээ уг хуулиар сонгуулийн тойргийг батлаагүй. Харин УИХ тойргийнхоо саналыг гаргаад баталдаг заалт байсан нь Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай холбоотойгоор бүсчилсэн сонгуулийн тойргийг гаргаж ирсэн. Энэ нь эргээд яалт ч үгүй их мөнгө зарцуулах байдалд хүргэж байгаа юм.

-Сонгууль холимог тогтолцоогоор явна. Харин намын жагсаалтад бичигдэхийн тулд нэлээд их мөнгөний асуудал яригдаж байна гэх мэдээлэл яваад эхэлсэн. Тэгэхээр намууд жагсаалтдаа ямар бодлого барих хэрэгтэй вэ?

-Зарим намууд нэр дэвшигчдээсээ сонгуулийн өмнө дэнчин авдаг байсан. Үүнийг Улс төрийн намын тухай хуулиар хориглож өгсөн. Мэдээж дэнчин авахгүй байх нь сонгууль шударга явагдах гэсэн ардчиллын суурь зарчмыг дэмжиж байгаа хэрэг. Манай улс төрийн намуудын дотоод ардчилал харьцангуй сул байдаг. Одоо бол намууд дээр хэн жагсаалтад орох, хэн тойрогт нэр дэвших вэ гэдэг асуудал ид яригдаж байгаа. Үүний цаана их өрсөлдөөн бий. Нам гэдэг чинь бүтэц зохион байгуулалтын хувьд хэвтээ байх ёстой ч манай намуудын хувьд яг эсрэгээрээ. Нам доторх сонгуульд нэр дэвших өрсөлдөөн хэр шударга явагддаг вэ гэдэг нь “Улс төрийн намуудын дотоод ардчиллын индекс” судалгаагаар нэлээд хангалтгүй дүнтэй гарсан байдаг.

-Холимог тогтолцоогоор явах учраас жижиг буюу нэг хүний намуудаас ганц, хоёр хүн сонгогдох магадлалтай гэж харах өнцөг байна?

-Намынхаа жагсаалтад хэн, хэн орсныг намууд ил тод зарлах хэрэгтэй. Үүнийг нь сонгогчид ч харж байж сонголтоо хийх ёстой. Нөгөө талдаа намуудыг саналын хуудас дээр байгуулагдсан огноогоор нь жагсаадаг байдал жаахан өрөөсгөл. Гадны улсуудад шууд ингэж жагсаадаггүй.

-Тэгвэл яаж жагсаадаг юм бэ?

-Хамаагүй байдлаар энд тэнд нь оруулдаг. Тэгэхээр сонгогч мөрийн хөтөлбөрийг нь хараад сонголтоо хийдэг, сонгох гэж байгаа нам нь хаана ч байж магадгүй учраас хариуцлагатайгаар уншдаг. Гэтэл манайд шууд дараалуулчихаар манай сонгогчид төдийлөн хариуцлагатай байж чадахгүй байгаа нөхцөлд эхнээс нь дугуйлах магадлалтай. Тиймээс л жагсаалтын эхэнд бичигддэг намуудын жагсаалтын дээгүүр бичигдвэл баталгаатай гишүүн болно гэсэн ойлголттойгоор сонгуульд орж байгаа хэрэг.

-Судалгаагаар намууд нийлээд сонгогчдынхоо 50 хувийн дэмжлэгийг ч авч чадахгүй байна гэж гарсан байна лээ. Энэ чухам юуг илэрхийлж байна вэ. Иргэд намд итгэхгүй байна гэсэн үг үү. Үгүй бол бие даагчдад илүү боломж байна гэж харах ёстой юу?

-Улс төрийн намууд, төрийн байгууллагуудад иргэдийн итгэх итгэл 1990 оноос хойш унасаар ирсэн. Ер нь намд итгэх итгэл угаасаа буурч байгаа. Гэтэл яагаад сонгуулиар нэг, хоёрхон нам нь олонх болоод байдаг вэ гэхээр бидний сонгуулиа явуулж байсан тогтолцоотой холбоотой. Мажоратор тогтолцоо нь хоёр хүртэлх намыг л парламентад олонх болгодог. Тийм ч учраас үүнийг өөрчлөх шаардлага үүссэн. Харин гуравдагч хүчин, бие даагчдад ашигтай юм шиг судалгааны үр дүн байгаа боловч бүсчилсэн том тойрогт эдгээр хүмүүс гарч ирэхэд хэцүү. Ялангуяа бие даагчдад маш хүндрэлтэй тогтолцоо болсон. Сонгуулийн сурталчилгааны 17 хоногт өөрийгөө таниулж, сурталчилгаагаа хийнэ гэдэг хүндрэлтэй.

-Таны хувьд энэ сонгуулийн үр дүнг хэрхэн харж байна вэ. Нэг нам нь олонх болж чадах уу. Эсвэл хамтарсан засаг байгуулаад явах хэмжээнд хүрэх болов уу?

-Мэдээж хэрэг засаг захиргааны нэгж бүрд анхан шатны нэгжүүдтэй том намуудад нэлээд ашигтай сонгууль болно. Мөн одоо байгаа гишүүдийн сонгуулийн сурталчилгаа аль хэзээний эхэлчихсэн явж байна. Цагаан сарын өмнө шагнал гардуулаад баахан явсан бол саяхнаас зуд болсонтой холбоотойгоор бас орон нутгаараа явлаа. Энэ бүхэн чинь сурталчилгаа хийж байгаа юм шиг хэрэг болж байна. Тэгэхээр эдгээр хүмүүстэй бие даагчид, шинээр гарч ирж байгаа залуу боловсон хүчин, сүүлд байгуулагдсан жижиг намууд өрсөлдөнө гэдэг хэцүү. Нэг үгээр сонгуульд өрсөлдөх гарааны тэгш байдал алдагдчихсан. Гэвч одоо сонгуулийн үр дүнг шууд таамаглаад хэлэхэд эрт байна.

-Зудтай холбоотойгоор сонгуулийн сурталчилгаа албан бусаар эхэлчихсэн гэдгийг сая та ч хэллээ. Тэгвэл нэр дэвшихээр горилж байгаа хүмүүс малчдад тусалж явснаараа Сонгуулийн тухай хууль зөрчсөн асуудалд орох вий гэсэн болгоомжлол байна. Энэ талаар юу хэлэх вэ?

-Одоогийн парламент, Засгийн газарт байгаа хүмүүс өөрийнхөө ажлаа хийж байгаа юм шиг харагдаад байгаа юм. Гэтэл энэ чинь сонгогчийн сэтгэхүйд “Мундаг хүн байна”, “Хэдэн боодол өвс өгсөн” гэж бууна. Тэр ойлголт нь гарахгүй явсаар сонгуульд орвол түүгээрээ дугуйлах магадлалтай. Харин горилогчдын хувьд сонгуулийн жил эхэлснээс хойш аливаа санал худалдан авах үйл ажиллагааг хийж болохгүй гэсэн хуулийн заалт бий. Тэгэхээр хуулиа л сайн судалж, барих хэрэгтэй. Гэхдээ манайд чинь нутгийн зөвлөл, энэ тэндхийн холбоо, төрийн бус байгууллага гээд явахаараа болоод байх шиг байна.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

 

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр хулгана өдөр DNN.mn

Аргын тооллын 3 сарын 1, Сугар гариг. Билгийн тооллын 21, Хонгорцог одтой, хөх хулгана өдөр. Өдрийн наран 7:33 цагт мандаж, 18:36 цагт жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар зүүн зүгт одогсод мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн байна DNN.mn

03-р сарын 01-ний 20 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Төв болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Халх голын хөндийгөөр, өдөртөө Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -36…-41 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -30…-35 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -25…-30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -13…-18 градус, бусад нутгаар -19…-24 градус, өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -19…-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Ерөө, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -13…-18 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2…+3 градус дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр -3…-8 градус, бусад нутгаар -9…-14 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -30…-32 градус, бусад хэсгээр -22…-24 градус, өдөртөө -9…-11 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -30…-32 градус, өдөртөө -11…-13 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -30…-32 градус, өдөртөө -11…-13 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Сонгогчдын тал нь хэнийг сонгохоо шийдээгүй энэ үед намууд Ерөнхий сайдаа зарлаад, мэтгэлцээн явуулж юу хийхээ ард түмэндээ танилцуулах хэрэгтэй ” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Доктор Ж.Оюун “Хөл дээр нь босгохоор 20 гаруй жил зүтгэсэн Геохимийн лабораторийг нэг л
өдөр акталчихсан” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Энэ жил метроны зөвлөх үйлчилгээний санхүүжилтэд 54.6, барилга угсралтын ажилд 333 тэрбум төгрөг төсөвлөсөн” хэмээн ярилаа.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Сонгогчдын тал нь хэнийг сонгохоо шийдээгүй энэ үед намууд Ерөнхий сайдаа зарлаад, мэтгэлцээн явуулж юу хийхээ ард түмэндээ танилцуулах хэрэгтэй ” хэмээн өгүүллээ.

АН-ын гишүүн Д.Монголхүү “Хуулийнхан “Та нар ялагдсан намын гишүүд шүү дээ” гэж хэлээд Ч.Отгочулуу, Н.Мөнхбат нарыг буруутгасан байна. Энэ бол маш ноцтой зүйл” гэлээ.

АН-ын УТЗ-ийн гишүүн Ш.Түвдэндорж “Төрийн хүний үг, үйлдэл олон нийтэд үлгэр дуурайлал болох ёстой. Гэтэл зарим сайдын сэтгэц нь эрүүл үү гэдэгт эргэлзэхэд хүрч байна” хэмээв.


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТТОЙМ: