Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Малчны Цагаан сар биш Монголын Цагаан сар юм шүү DNN.mn

Соц нийгэмд Цагаан сарыг “Малчдын Цагаан сар” хэмээн томьёолон нэрлэж, малчдын хүрээнд тэмдэглэх үйл явц өрнөж байлаа. Төв суурингийн айл өрхөд бол хамаагүй баяр шүү хэмээн төрөөс тулгаж. Хөдөө ахуйдаа байгаа бүгдийг магтан дуулж, тэр орчинд байгаа ёс заншлаар золголт хийж, амар мэндээ мэдэж, бэлэг сэлтээ өгч, настан буурлууддаа золгож, яриа хөөрөө дэлгэж, ууц өвчүүгээ тавьж, хөөрөг сэлтээ зөрүүлэн… хуучны бүгдийг сэргээн Цагаан сарладаг байв. Энэхүү Малчны Цагаан сарын утга нь 1990 он гарч шинэ нийгэмд шилжсэнээр үндэсний ухамсартай холилдон сүлэлдэж, бүр хуучин руугаа хэтийдэн, орчин үед нэн тохирохгүй, бүр орчин цагийн шинэ үеийн залуусын үзэл бодол, хандлага, амьдралын хэв маяг, хэмнэлтэй зөрчилдөх хэмжээнд өнөөдөр хүрсэнийг одоо анхаарах цаг болжээ.

Сүүлийн үед Цагаан сараар шинэ үеийнхэнд хийх юм олдохоо байлаа. Ёстой хийцгүйрдэг утгагүй өдрүүд боллоо. Аав ээж рүүгээ дагаж эмээ өвөөдөө золгоно. Ээж аавдаа золгохоо нэг юм гүйцэлдүүлээд байх шиг байна. Дуртай дургүй бууз баншнаас нь бэлдэлцэж байна уу, үгүй юу. Яг сар шинийн өдрүүдээр аав ээж, эмээ өвөөгийнхөө хэлбэрдсэн хөөрөг зөрүүлэлт, улиг болсон мэндчилгээ, ширээ дүүрэн мах гурилыг харан хий эргэлдэцгээнэ. Залуус бие бие рүүгээ “Хийх юм олдохгүй юм аа” хэмээн чаталж, дээш харан хэвтэцгээнэ. Шулуухан хэлэхэд Цагаан сарыг шинэ үе бүгд шүүмжилж байна.

Залууст хамгийн төвөгтэй мэндчилгээ бол ахмадуудын зүгээс “За чи хүнтэй суусан уу, хэдэн хүүхэдтэй вэ, хаана ажиллаж байна. Суусан хүн чинь хаанахын хэн бэ…” ёстой нэг залхааж өгнө. Хүнтэй суугаагүй бол “Яагаад…” хэмээн шалгааж, сургамж хайрлана. “Бидний үед бол…” гэж ирээд мэдэхгүй нийгмийн үзэл суртал яншина. Энэ бүхэн бол шинэ үеийнхний хувьд Цагаан сарын залхаан цээрлүүлэлт. Тийм болохоор шинэ үеийнхэнтэй мэнд усаа мэдэхдээ шинэ түвшинд аваачих хэрэгтэй. Дотоод сэтгэл рүү нь битгий өнгий. Тэдний хувьд эмзэг сэдэв. Ихэнх нь салсан сарнисан, ойлголцлын шатанд яваа, эсвэл хүүхдээ аваад хоёр тийш болсон… гэхчлэн. “Айл их хэсч, агт морь их хурдалж, алт мөнгө их хураав уу…”, “Он цагт тарган сайхан оров уу” гэхчлэн өнөөдрийн залуус ойлгоход нэн бэрх мэндчилгээнүүдээ, тэднээс хол аваач.

Тавгийн идээ будаа, бууз баншны тухайд тэр чигээрээ хоолны дэглэм алдалт. Тэр их махыг, тэр их гурилыг яаж идэх юм бэ. Гурван өдөр халуун гэрт байсан мах шүүсийг яаж хүртэх ёстой юм. Утаатай тагтан дээрээ хонуулах уу. Тэр их хэвийн боовыг идэх нь тэр чигээрээ цээж хорсгоно. Болсон, болоогүй баахан салат, жимс. Шөнө нь яаж хадгалж хонуулдаг юм. Маргааш нь ирэх зочиндоо гаргаад л тавина. Монголчууд нэрлэх үү. Их бага хэмжээгээр идэх л болдог. Сар шинийн дараа эмнэлгээр дүүрэн хоолны хордлого, гэдэс дотрын хямрал, даралт, нойр булчирхайн үрэвсэл… Баяр бүрийн дараа үндэстнээрээ эрүүл мэндийн салбартаа огцом ачаалал өгдөг, Эрээн хот хэмээх залгаа улсынхаа эдийн засаг руу хамаг мөнгөө хийдэг улс үндэстэн цаагуур чинь өөр байна уу…

Бэлэг сэлт авч өгөлцөх асуудал тэр чигээрээ хоцрогдсон зан үйл. Бие биедээ өгч байгаа бэлэг сэлт чинь өгч байгаа хүндээ нэмэр болж байгаа юу ч байхгүй. Зүгээр л мөнгө өг. Өгөх гээд байгаа юм бол шүү. Энэ мэт наад захын өөрчлөлтүүдийг хийхийн тулд эхлээд ахмадуудынхаа, аав ээжийнхээ оюун санаанд салхи оруулж сэхээрүүл. Цаг өөр болсон гэдгийг ойлгуул. Айлаас айл, хамаатнаас хамаатнуудын хооронд дамжсан бэлэг нэртэй оймс, бандааш, түлхүүрийн оосоруудыг одоо боль. Ийм гурван зүйл дээр эхлээд шинэчлэл хийх цаг Монголын Цагаан сарын баярт болсон.

Шашны зан үйл, засал ном, зүг мөр, сүсэг биширэл бол тусдаа зүйл. Цэвэр оюун санааны үйл учраас заагаад байх зүйл биш юм. Шашин бол монголчуудын хувьд эртнээсээ сэтгэл засал байсан. Цагаан сараар муу юм бодож арц хүж уугиулдаг, зам мөрөө гаргадаг монгол хүн гэж байхгүй.

Дээл хувцас бол иргэдийн эрхийн асуудал. Цаг үетэйгээ хөл нийлүүл гэж тулгах боломжгүй ч орчин

үеийн залуусын сонголтыг хүндэтгэн үзэж байгаарай гэж эцэг эхчүүд, эмээ өвөө нарт хэлье. Өмсөхгүй л байна биз дээ. Гэхдээ үндэсний хувцаслалт бол цаг үеэ дагасан. Улам гоё, загварлаг, дэгжин хээнцэр, ер нь монголчуудын өнгөлөг харагдуулах болсныг хэлье.

Эцэст нь хэлэхэд дээрх гурван өөрчлөлт шинэчлэлтийг нэг хоёр бичээд өнгөрөх нь санах сэрэх төдий зүйл. Харин Монголын сэхээтнүүд, юм үзэж нүд тайлсан эрхмүүд, эрдэмтэн судлаачид Цагаан сарын реформ ярих, нийгэмд үзэл суртал хийх цаг болжээ.Гол үзэл санаа нь Цагаан сарыг маш хөнгөхөн, суурин иргэншилдээ тохирсон, наад зах нь орон сууцанд тааруулсан байх. Үүн дээр бодооч, уламжлалаа хадгалсан, гэхдээ цаг үеэ мэдэрсэн Цагаан сарын шинэ хэв маягийг нийгмийн сэтгэл зүйд суулгаж өгөөч.

Гэхдээ их өргөн агуулгаар шүү. Жишээ нь Цагаан сараар хүмүүс хоорондын мэнд ус, яриа хөөрөөнд ярих, ярихгүй сэдвийг хүртэл зааж өгмөөр байна. Нөхрөөсөө салсан эмэгтэй, хүүхдээ дагуулаад золгох гээд ороход нөхрийг нь, хүүхдийнх нь аавыг, хэнтэй суух гэж байгааг нь асуугаад, шалгаагаад, сургамжлаад суудаг ахмадууд баймааргүй байна.

Ширээ дүүрэн мах, гурил өрчихөөд, зогсоо зайгүй идэхийг шаардаж, халаасан айргаар нойр булчирхайг нь өвтгөх шаардлага байна уу.

Архи дарсыг шууд хал, ширээн дээрээс авч хаямаар байна. Таван настай хүүхдээ дагуулчихаад архидаад яваа дүр зураг их. Орон сууцны хорооллуудад бага харагдаж байгаад хууртах хэрэггүй. Гэр хороолол, хөдөө орон нутагт алгын чинээ үрээ дагуулаад айл хэсч архидаж яваа дүр зураг хэвээр байна.

Үндэсний баяраар Үндэсний гэсэн зүйлээ бэлгэнд өгье гэсэн улигт үгийг энд давтаад яах вэ. Зүгээр л үзэл бодол, хандлага, сэтгэлгээний өөрчлөлтөөр Цагаан сарыг нүсэр биш, хөнгөхөн, эдийн засаг хийгээд эрүүл мэндийн хэт ачаалалгүй хийхийг хүсч байна. Үүнийг хүн бүр дотроо боддог ч уриалан дуудаж, түүчээлэн өөрчилж чадах тодорхой масс, сэхээтний хэсэг Монголд үгүйлэгдэж байгаа юм. Социалист нийгмийн Малчны цагаан сарын агуулга хэлбэрээр дүүрэн үргэлжилж байгааг халах цаг болсон. Нийт монголчуудын уламжлалт сар шинийн баяр гэсэн том утга агуулгадаа нийцүүлэн, орчин цаг үедээ тохируулан, бүх нийтээр сэтгэл хангалуун тэмдэглэдэг баяр баймаар байна

 

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр морь өдөр DNN.mn

Аргын тооллын нэгдүгээр сарын 31, Буд гариг. Билгийн тооллын 21, Тугчин одтой, хөх морь морь өдөр. Өдрийн наран 08:22 цагт мандан, 17:49 цагт жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 22 хэм хүйтэн байна DNN.mn

2024 оны 01 дүгээр сарын 30-наас 2024 оны 02 дугаар сарын 03-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

30-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 2-р сарын 01-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас, 02-нд баруун аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 30-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -38…-43 градус, өдөртөө -27…-32 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө -32…-37 градус, өдөртөө -20…-25 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -19…-24 градус, өдөртөө -8…-13 градус, бусад нутгаар шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -14…-19 градус хүйтэн байна

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабар “Ардын бослого монголчуудыг нийтээр өлбөрч үхэх тамаас аварсан” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар “Монголбанк валютын орлогын тодорхой хувийг арилжааны банкаар дамжуулж байж төгрөгийн ханш чангарах суурь боломж үүснэ” гэснийг  II нүүрнээс уншаарай.

Хүмүүнлэгийн их сургуулийн профессор, Шинжлэх ухааны доктор Д.Уламбаяр “Даяаршил, дижиталчлалын өнөө үед олон улсын харилцааны хоёр туйлт систем рүү эргэж орох боломжгүй” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт Нэрт нийтлэлч Баабар “Ардын бослого монголчуудыг нийтээр өлбөрч үхэх тамаас аварсан” хэмээн өгүүллээ

Дорноговь аймгийн Алтанширээ сумын Засаг дарга Н.Бүрэнтэгш “Малдаа яваад алга боллоо гэсэн дуудлагаар хайгаад очиход саахалтындаа архи уугаад сууж байсан” гэв.

МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Х.Цэвэлмаа “Өмнө гаргасан хууль, хөтөлбөрөө хэрэгжсэн эсэх дээр дүн шинжилгээ огт хийдэггүй нь бидний том алдаа” хэмээв.


 Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375, 99130850 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Шатахууны импорт 30 хувиар өсчээ DNN.mn

Манай улс 2024 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс 29-ний өдрийн хооронд зөвхөн Сүхбаатар боомтоор ОХУ-аас 1193 вагонцистерн буюу 71,580 тонн АИ-92 автобензин импортлоод байна.

Энэ нь өнгөрсөн оны сарын дундаж хэрэглээтэй харьцуулахад 30 орчим хувиар өссөн үзүүлэлт юм.

Өнгөрсөн 2023 онд нийт 604 мянган тонн АИ-92 автобензин импортолж, хэрэглэсэн ба сарын дундаж хэрэглээ 50 орчим мянган тонн байжээ.

 

Categories
мэдээ нийгэм

Парк шинэчлэлийн хүрээнд энэ онд шинээр 600 автобус худалдан авна DNN.mn

Нийслэл хотын замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор парк шинэчлэлийн хүрээнд энэ онд шинээр 600 автобус худалдан авч буй.

Эдгээр автобусыг орон нутгийн өмчит болон хувийн хэвшлийн байгууллагуудад өгөхдөө “Нийтийн тээврийн хэрэгслийг төлбөртэй ашиглуулах гэрээ”-г байгуулахаар болсон. Төлбөрийн эргэн төлөлт Нийтийн тээврийг хөгжүүлэх санд төвлөрч, цаашид хийх парк шинэчлэлд зарцуулагдах юм. Энэ хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч хувийн хэвшлийн 16 байгууллагатай гэрээ байгуулахаар техник, санхүүгийн хүчин чадлыг тодорхойлж, эхний ээлжид гурван оператор компанид 115 автобус ашиглуулахаар гэрээ байгууллаа. Тодруулбал, “Эмсид” ХХК 45 автобус, “Сутайн буянт” ХХК 50 автобус, “Мяралзаа” ХХК 20 автобусыг төлбөртэй ашиглах гэрээг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-тай байгуулсан юм.

Нийслэлийн Засаг даргын Төр, хувийн хэвшлийн түншлэл, төсөл хөтөлбөр хариуцсан зөвлөх Н.Баярчимэг:

-Парк шинэчлэлийн хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар худалдан авч буй автобуснуудыг хувийн хэвшлийн оператор компаниудтай хэлэлцээр хийсний үндсэн дээр төлбөртэй ашиглуулах гэрээг байгуулж эхэллээ. Автобуснуудыг яаралтай үйлчилгээнд гаргах шаардлагатай байгаа тул эхний ээлжид шаардлага хангасан гурван байгууллагатай гэрээ байгуулсан. Дараа дараагийн компаниудтай гэрээ байгуулахаар бэлтгэж байна. Гэрээнд заасны дагуу эргэн төлөлтийг хувийн хэвшил өөрөө төлж, Нийтийн тээвэр хөгжүүлэх санд төвлөрүүлэн, уг санг хөрөнгөжүүлэх замаар дараагийн парк шинэчлэлийг хийх боломжийг бүрдүүлэх юм. Гэрээний хугацаа долоон жил бөгөөд эргэн төлөлт бүрэн дуусахад автобусны өмчлөлийг хувийн хэвшилд шилжүүлэх зохицуулалттай.

“Эмсид” ХХК-ийн захирал Д.Энхбат:

-Манай байгууллага 2005 оны зургаадугаар сард гурван тээврийн хэрэгсэлтэйгээр үйл ажиллагаагаа эхэлж байсан бол одоо 42 тээврийн хэрэгслээр үйлчилгээ үзүүлж байгаа. Өнгөрсөн хугацаанд БНСУ-аас хуучин тээврийн хэрэгсэл импортлон оруулж ирж байсан. Энэ удаад “Улаанбаатар хөгжлийн корпораци” ХК-тай 3-4 удаагийн уулзалт хийн, харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээ байгууллаа. Уг гэрээгээр долоон жилийн хугацаанд 12.4 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 45 автобусыг эргэн төлөх нөхцөлтэйгөөр зээлээр авч байна гэв.

Хувийн хэвшлийн байгууллагууд Нийслэлийн Нийтийн тээврийн газартай байгуулах маршрут, чиглэлийн гэрээг цаашид илүү тогтвортой байлгах саналыг гарган, гэрээнд тусгаж байгаа юм.

Categories
мэдээ спорт

Хүндийн өргөлтийн Азийн АШТ-д Монголын 14 тамирчин өрсөлдөнө DNN.mn

Узбекистаны нийслэл Ташкент хотод хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 1-12-нд болно.

“Парис-2024” зуны олимпын наадмын эрхийн оноо олгох энэхүү тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, дасгалжуулагч Б.Дэнсмаа нарын удирдлага дор 14 тамирчин өрсөлдөх юм.

Тэмцээний эмэгтэйчүүдийн 49 кг-ын жинд Б.Тунгалаг, 59 кг-д Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Э.Энхтамир, 64 кг-д Ази тивийн аварга Г.Ануужин, Б.Хонгорзул, 71 кг-д залуучуудын ДАШТ-ий хүрэл, өсвөрийн Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт О.Төгс-Эрдэнэ, А.Содгэрэл, 81 кг-д дэлхийн аварга, ДАШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, Дэлхийн цомын аварга, Азийн АШТ-ий алтан медальт, гавьяат тамирчин М.Анхцэцэг, -87 кг-д А.Баясгалан нар өрсөлдөнө.
8 хүн, хөл бөмбөг тоглож буй хүмүүс, хөл бөмбөг тоглож буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад
Харин эрэгтэйчүүдийн 61 кг-д М.Очир-Эрдэнэ, 67 кг-д А.Ананд, Э.Дүүрэнжаргал, 81 кг-д С.Цэнгүм, 96 кг-д Б.Цолмон, +109 кг-д М.Бахберген нар хүч үзэхээр бэлтгэл сургуулилалтаа хангаж байна.
Баг тамирчдыг тэмцээнд оролцохын өмнө Олимпод бэлтгэх баг тамирчдын сургалт дасгалжуулалтыг дэмжих багийн ахлагч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох тэдний бэлтгэлжилт хэр хангадаж буйтай танилцаж, спортын талбарт шинэ түүхийг бүтээж, өндөр амжилт гаргахын төлөө хичээрэй хэмээн захив.

Монголын хүндийн өргөлтийн тамирчид насанд хүрэгчдийн ангилалд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс есөн алт, 33 мөнгө, 65 хүрэл (эмэгтэйчүүд зургаан алт, 14 мөнгө, 28 хүрэл, эрэгтэйчүүд гурван алт, 19 мөнгө 37 хүрэл ) медаль хүртэж байв.

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо

Categories
мэдээ нийгэм

Хүний амь хөнөөгөөд зугтсан этгээдийг баривчилжээ DNN.mn

Цагдаагийн байгууллагад 2024 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн 21:21 цагт Баянгол дүүргийн зочид буудалд ухаангүй хүн өргөж оруулж ирлээ гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хойшлуулшгүй эрэн сурвалжлах ажиллагаа явуулахад урьдчилсан байдлаар 34 настай, эрэгтэй Т гэгч нь иргэн С-г зодож, амь насыг нь хохироон хэргийн газраас зугтаасан байсныг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монгол Улс авлигын индексээр 121 дүгээр байрт жагслаа DNN.mn

“Транспэрэнси Интернэшнл Монгол” төрийн бус байгууллагаас “Авлигын төсөөллийн индекс 2023”-ын үзүүлэлтийг өнөөдөр танилцууллаа. Манай улс авлигын төсөөллийн индексээр 180 орноос 121 дүгээрт жагслаа. Энэ нь өмнөх жилээс таван байраар ухарсан үзүүлэлт юм. Авлигын төсөөллийн индексийг долоон эх сурвалжаар авч үзэж, манай улс 33 оноо авчээ.

No description available.

“Транспэрэнси Интернэшнл Монгол” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Э.Мөнжаргал ярихдаа “Монгол Улс эрэмбийн хувьд өнгөрсөн оныхоос таван байраар ухарсан байна. Ази, номхон далайн бүс нутгийн дундаж оноо 45 бөгөөд 31 орон хамрагддаг. Манай улсын оноо нь бүс нутгийн дунджаас доогуур байгаа. Бүс нутгийн хувьд нийт иргэдийн 68 хувь нь авлигын төсөөллийн индексийн 50 оноо буюу түүнээс доош түвшинд амьдарч байна. 50 оноог хангалтгүй гэж үздэг. 50-иас доош оноотой ус орнуудын авлигын оноо нь бага гэж үзнэ.

Зүүн Европ буюу хуучнаар Зөвлөлтийн холбоонд байсан бүрэлдэхүүн улс орнуудын оноотой харьцуулахад манай улс хоёр оноогоор бага байгаа. Хойд болон Өмнөд Америкийн  нийт хүн амынх нь 66 хувь нь 50 онооноос бага улс оронд, Сахар болон Африкийн улс орнуудын хүн амын 90 хувь нь 50 оноотой оронд амьдарч байна. 33 оноо гэдэг нь эдийн засаг, улс төрийн хамаарлыг харуулахыг зорьсон. Өндөр орлоготой 53 улсын авлигын төсөөллийн индексийн оноо нь 65 байна. Дундаас дээгүүр орлоготой 50 улсын авлигын төсөөллийн индекс нь 40 оноотой байдаг. Монгол Улсын авсан 33 оноо нь энэ ангилалд багтдаг” гэв.

Авлигын индексийг хэмжихдээ улсын төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж байгаа эсэх, төрийн нийтийн албан хаагч албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа эсэх, төр засаг нь авлигын эсрэг үр дүнтэй тэмцэж, шударга байдлыг төрийн салбарт хэрэгжүүлж байгаа эсэх, авлигын хэрэгт холбогдсон төрийн албан тушаалтанд хариуцлага тооцож байгаа эсэх, авлигыг мэдээлсэн шүгэл үлээгч, сэтгүүлч нарыг хамгаалсан хууль, эрх зүйн орчин гэх мэтчилэн асуудлыг хамааруулдаг аж.

Categories
мэдээ нийгэм

Гол, нуурын мөсөнд цөмөрсөн дөрвөн тохиолдол бүртгэгджээ DNN.mn

Энэ сард гол, нуурын мөсөнд цөмөрсөн дөрвөн тохиолдол бүртгэгджээ.

Есөн хүн /том хүн 7, хүүхэд 2/-ийг авран хамгаалж, дөрвөн тээврийн хэрэгслийг татан гаргасан байна.

Гол, мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа тул

-Цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх,

-Бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх,

-Аж ахуйн нэгж, байгууллагууд амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас анхаарууллаа.