Categories
мэдээ нийгэм

Аймгийн төвүүдэд үхрийн мах 12.821 төгрөг байна DNN.mn

Аймгийн төвүүдэд арваннэгдүгээр сарын 13-ны байдлаар хүнсний гол нэрийн зарим барааны дундаж үнэ хэд байгааг танилцуулж байна.

Хонь, ямааны мах, цагаан будаа зэрэг бүтээгдэхүүний өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад бага зэрэг буурсан байна. Харин гурил, сүү, элсэн чихэр зэрэг хүнсний барааны үнэ доорх байдлаар нэмэгджээ.

Эх сурвалж: ҮСХ

Categories
мэдээ улс-төр

Л.Өлзийсайхан, Э.Энхтуяа, О.Мөнхсайхан нарыг Цэцийн гишүүнээр томилох асуудлыг УИХ хэлэлцэж байна DNN.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.

Цэц есөн гишүүнээс бүрддэг бөгөөд гурвыг нь УИХ, гурвыг нь Монгол Улсын Ерөнхийлөгч, үлдсэн гурвыг нь Улсын дээд шүүхийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаатай томилдог.

УИХ-аас Л.Өлзийсайханыг, Ерөнхийлөгч Э.Энхтуяаг, Улсын дээд шүүхээс О.Мөнхсайханыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар УИХ-д танилцууллаа.

Шинээр томилох Цэцийн гишүүний талаар УИХ-ын дарга Г.Занданшатар “Д.Одбаярыг УИХ-аас 2016 онд Цэцийн гишүүнээр нэр дэвшүүлэн томилжээ. Хуульд зааснаар түүний цэцийн гишүүнээр ажиллах хугацаа нь дуусгавар болсон.

Иймд онол практик, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн туршлагыг нь үндэслэн Үндсэн хууль судлаач, доктор Л.Өлзийсайханыг УИХ-аас Цэцийн гишүүнд нэр дэвшүүлэхээр санал болгосныг танилцуулж байна.

Түүний хувьд хууль зүйн эрдэм шинжилгээний судалгааны ажлыг тасралтгүй 18 жил гүйцэтгэсэн. МУИС-ийн Хууль зүйн сургуульд 15 жил багшилсан” хэмээв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Математикийн хоёр дахь элсэлтийн шалгалтыг 3500 орчим шалгуулагч өгөхөөр бүртгүүлжээ DNN.mn

3500 орчим хүүхэд математикийн хоёр дахь элсэлтийн шалгалтыг өгөхөөр бүртгүүлээд байна.

2023 оны хоёр дахь Элсэлтийн Ерөнхий Шалгалтын бүртгэлийг аравдугаар сарын 19-ний 09:00 цагаас арваннэгдүгээр сарын 10-ны 18:00 цаг хүртэл явуулсан.

Энэ хугацаанд 5645 шалгуулагч бүртгүүлжээ. Тодруулбал, Математикийн хичээлийн шалгалтыг 3463, Нийгэм судлалын шалгалтыг 3124, Англи хэлний шалгалтыг 2853 шалгуулагч өгөхөөр байна.

Тухайн жилийн хоёр дахь удаагийн ЭЕШ-ын шалгалтын онцлог нь шалгуулагчдад өмнөх шалгалтын дүн оноогоо ахиулах, дахин их, дээд сургуульд суралцах боломжийг олгож байгаад оршдог билээ.

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд 2024 онд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоолоо DNN.mn

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660.0 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоолоо.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 4.2-т зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хүн амын амьжиргааны өртгийн өөрчлөлт, хөдөлмөрийн бүтээмж, дундаж цалингийн зохистой харьцаа, нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээ, эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийн түвшин, инфляцын түвшинтэй уялдуулан өөрчлөн тогтоож байхаар заасан.
Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын тодорхойлсноор “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ” нь цалин хөлсний хуваарилалтын хамгийн доод хэсэгт байгаа ажилчдыг хамгаалах зорилгоор тогтоосон цалингийн бүтцийн суурь давхаргын хамгийн бага хэмжээ юм. Монгол Улсын “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль’’-д “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардах энгийн ажилд хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах бусад гэрээгээр ажиллаж байгаа ажиллагчдын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор эрх бүхий этгээдээс тогтоосон цагийн үндсэн цалин /хөлс/-гийн нийтээр дагаж мөрдвөл зохих хамгийн доод хязгаар юм гэж тодорхойлсон байдаг.
Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Н.Гансүх: Ирэх онд хэрэгжих нийт төсөл, арга хэмжээний ердөө 6.8 хувь нь эрчим хүчний салбарт харьяалагдаж байна DNN.mn

Ирэх оны Улсын төсөв батлагдсантай холбогдуулан эрчим хүчний салбар дахь хөрөнгө оруулалтын талаар МУЭИС-ийн профессорын багийн гишүүн, төрийн удирдлагын доктор(Ph.D) Н.Гансүхтэй ярилцлаа.

-Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Тэгэхээр ирэх жилийн төсөвт эрчим хүчний салбарт нэг их наяд төгрөг зориулахаар болжээ. Энэ хөрөнгөөр ямар ажлууд хийхээр төлөвлөсөн байна вэ?

-2024 оны улсын төсөв хуулийн хугацаандаа батлагдлаа. Ерөнхийдөө анхаарал татсан хэд хэдэн салбар байгаагийн дотор зам тээвэр, эрчим хүчний салбар зүй ёсоор багтаж байна. Тэр дундаа өвөлжилтийн бэлтгэл байдлыг хангахтай холбоотой эрчим хүчний салбарт доголдол үүсч, цахилгааны хязгаарлалт хийж болзошгүй талаар салбарын сайд болон хотын дарга нар байнга сануулсаар ирсэн. иймд энэ салбарт маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийх шаардлагатай гэж үзэн ирэх оны улсын төсөвт нэг их наяд төгрөгийг суулгалаа. Ерөнхийдөө 652 тэрбум төгрөгийг төсвийн хөрөнгөөр, 348 гаруй тэрбум төгрөгийг гаднын зээл тусламжаар санхүүжүүлэх байдлаар тусгажээ.

Сая батлагдсан төсөвт нийт 1050 төсөл, арга хэмжээ авагдахаар тусгагдсан. Үүний 6.8 хувь нь эрчим хүчний салбарт харьяалагдаж байна.

Томоохон төслүүдээс дурдвал аймгуудад цахилгаан станц баригдана. Мөн олон жил яригдсан Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцын ажил хийгдэнэ. Уг төслийн хүрээнд орон нутгийн иргэдэд газар чөлөөлөхтэй холбоотой есөн тэрбум төгрөгийг зарцуулна гэж мэдэгдсэн байгаа. Манай улсын хувьд хөрш орнуудаас өндөр өртөгтэй эрчим хүч авдаг. Дээрээс нь иргэдийн эрчим хүчний хэрэгцээ улам өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан энэ салбарыг бодлогоор дэмжих шаардлагатай. Ер нь жил болгон эрчим хүчний салбар маань өөрсдийн үйлдвэрлэдэг цахилгаанаа ард иргэдэд хямд борлуулж, нийт 200 тэрбум орчим тэрбум төгрөгийн алдагдал хүлээдэг.

-Олон жил яригдсан мега төслүүд яахаар байна. Тухайлбал, Тавдугаар цахилгаан станц, Тавантолгойн цахилгаан станцын ажлуудад хөрөнгө мөнгө суулгаж уу?

-Тавдугаар цахилгаан станци асуудал маш олон жил яригдсан. Ирэх оны төсөвт энэ мега төсөлтэй холбоотой хөрөнгө санхүүжилт тусгайлан суугдаагүй байна лээ. Харин бусад салбарын урсгал зардал, нийгмийн халамжийн төслүүдэд нэлээд их мөнгө хуваарилсан харагдав.

-Ирэх онд эрчим хүчний салбарт хийгдэх ажлуудын 30 гаруй хувь нь гаднын зээл тусламжаар санхүүжинэ гэж та сая хэллээ. Энэ хүрээнд ямар, ямар төслүүд хэрэгжих бол?

-Манай улсын хувьд зарим томоохон төслүүдийг гаднын хөнгөлөлттэй зээл тусламжаар хэрэгжүүлэх бодлого баримталж байгаа. Сүүлийн жилүүдэд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр орон нутагт дэд станцуудыг барих асуудал нэлээд яригдсан. БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар Дорнод аймагт 50 мегаваттын цахилгаан станц баригдана.

-Эрчим хүч бол манай улсын эдийн засгийг хөдөлгөж байгаа гол хүчин зүйл. Тэр утгаараа он удаан жил дамнасан төслүүд хөдлөх янз байна уу?

-Ерөнхийдөө сонгуулийн жилийн төсөв гэдэг утгаараа томоохон төсөл хөтөлбөрүүд эхлэх өнгөндөө ордог. Гэхдээ мега төслүүд урт хугацаанд хэрэгжих болохоор олон нийтийн саад бэрхшээл тулгарах тохиолдол бий. Уг нь Эгийн гол болон Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцууд ашиглалтад орчихвол манай улсын гаднаас авдаг эрчим хүчний хэрэглээ эрс буурна.

Ерөнхийдөө манай улсын стратегийн томоохон ордууд болох Оюу толгой, Таван толгой зэрэг уурхай эрчим хүчний хомсдолтой байдаг. Тэд урд хөршөөс эрчим хүч худалдан авч хэрэглэж байгаа.

Тэгэхээр бид цаашдаа уул уурхайгаас олборлосон бүтээгдэхүүнээ дахин боловсруулж, нэмүү өртөг шингээх гэж байгаа бол эрчим хүчний асуудлыг шийдэх нь чухал. Одоогийн эрчим хүчний хэрэглээгээ хэвийн хангаж, доголдолгүй ажиллуулахын тулд нэмэлт санхүүжилт хэрэгтэй гэдгийг албаны хүмүүс хэлээд байгаа. Ирэх жилийн төсөвт суугдсан санхүүжилтийг харахад хамгийн өндөр хувийг Б.Жавхлан сайдын багц байна. Нийт 4.6 их наядаар хэмжигдэж байгаа. Тэгвэл Боомтын сайдын багцад хамгийн бага төсөв буюу 11.6 тэрбум төгрөг суугджээ. Харин Эрчим хүчний сайд гуравдугаарт эрэмбэлэгдэж байна. Түүний багцад 350 гаруй тэрбум төгрөг харагдаж байна.

Төсвийн ерөнхийлөн захирагч нар 4000 гаруй төслийг Сангийн яаманд хүргүүлсэн гэж мэдээлсэн. Эндээс 16 салбар үзүүлэлтээр ангилаад 1050 арга хэмжээ хэрэгжүүлнэ. Үүний 498 нь цоо шинэ. Харин 552 нь өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлж байсан төслүүд. Ирэх жилд 3.2 их наядын хөрөнгө оруулалт хийнэ гэжээ. Нэг жилд ийм их хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалт хийх боломж хомс гэж үзэж байна. Зарим төслүүд нь эргээд урсгал зардлыг нэмэх сөрөг үр дагавартай.

М.МӨНХ

Categories
мэдээ улс-төр

ЧУУЛГАН: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд DNN.mn

Монгол Улсын Их Хурлын 2023 оны Намрын чуулганы энэ долоо хоногийн /2023.11.16-17/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.

Д/Д ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ЦАГ ТАНХИМ
1 ·      Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал /Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хуралд танилцуулах/

·      “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2023.09.25-ны өдөр ирүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нарын 3 гишүүн 2022.09.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн  төсөл /Засгийн газар 2022.03.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·      Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·      “Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.10.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·     Бусад

·      Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шинэтгэлийн бодлогын талаар

10.00 “Их хуралдай”
Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр БНСУ-д 13:10-13:35 цагийн хооронд буух, хөөрөх хуваарьтай онгоцны бүх хөдөлгөөнийг хориглов DNN.mn

Өнөөдөр 13:10 цагаас 13:35 цагийн хооронд Солонгост нэг ч онгоц газардаж, хөөрөхгүй.

Учир нь БНСУ-д өнөөдөр элсэлтийн шалгалт авч байна.

Өглөөнөөс эхлэн Солонгосын сургуулиудын ойролцоо цагдаа, түргэн тусламж, онцгой байдлын албаныхан бэлэн байдалтай ажиллаж байна.

Солонгос сурагчдын хувьд төгсөх шалгалт гэдэг “хамгийн том” шалгалт. Ер нь Солонгос орон даяараа хүлээн зөвшөөрөгдсөн “хамгийн том шалгалт” гэж тодотгоход буруудахгүй болов уу.

Тийм ч учраас англи хэлний сонсголын шалгалтын үеэр сурагчдын анхаарал сарнина гэж онгоц нисэж, буухыг хориглоод байгаа юм.

Буух гэж байгаа онгоцууд ойролцоогоор 30 минут орчим агаарт хүлээнэ гэсэн үг.

Үүгээр зогсохгүй замын түгжрэл үүсч сурагчдыг шалгалтаас нь хоцрохоос урьдчилан сэргийлж ихэнх албан байгууллага 10:00 цагт ажлаа эхлүүлнэ.

Бага ангийн сурагчлын хичээл ч гэсэн 10:00 цагт орж эхэлнэ.

Энэ тэнд цагдаа, онцгой байдлынхан бэлэн байдалтай байж, хоцорч буй сурагчдыг яаралтай хүргэж өгөх үүрэг гүйцэтгэнэ.

Мотоциклтэй иргэд нэгдэн хоцорч буй сурагчдыг хүргэж өгч туслахаар энд тэндгүй бэлэн байдалтай байна.

Доод ангийн сурагчид нь өглөө эрт сургууль дээрээ цугларан төгсөх ангийнхандаа шалгалтаа амжилтаа өгөхийг хүсэн дуу дуулж, урам зориг өгдөг.

Өнөөдөр Солонгосын 504.588 сурагч элсэлтийн шалгалтаа өгч, дарааллын тоогоор их сургуульд элсэнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хууль бусаар олж авсан Хүннү, Уйгур, Түрэгийн үеийн түүх, соёлын дурсгалт зүйлийг Соёлын яаманд хүлээлгэн өгнө DNN.mn

Цагдаагийн байгууллагаас түүх, соёлын өвийн эсрэг үйлдэгдсэн зарим гэмт хэргийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлсэн байна.

Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагааны явцад эд мөрийн баримтаар “түүх, соёлын дурсгалт”, ”түүх соёлын үнэт зэрэглэл”, “түүх соёлын хосгүй үнэт зэрэглэл” ангилалд хамаарах “Хүрлийн үе”, “Хүннү, Уйгур, Түрэг”-ны үе, Нийтийн тооллын өмнөх II мянгаас Нийтийн тооллын XV зууны үеийн 230 ширхэг түүх, соёлын дурсгалт зүйлийг Соёлын яаманд хүлээлгэн өгч, улсын орлого болгох ажлыг зохион байгуулж байна. Тухайлбал,

  • Монгол Улсын иргэн Э нарын 5 этгээд бүлэглэн Сэлэнгэ, Архангай аймгийн нутаг дэвсгэрээс хууль бус археологийн хайгуул, малтлагыг санхүүжүүлэн Нийтийн тооллын өмнөх II мянга орчим жилийн өмнөх язгууртны эдэлж хэрэглэж байсан, түүх соёлын хосгүй үнэт зэрэглэлд хамаарах алтаар бүтээсэн толгойн чимэглэл, хос ээмэг, бөгж, бүсний тоноглол, хувцасны чимэглэл, зүүлт, товч, зэрэг 84 ширхэг эд зүйлийг худалдан борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, Англи Улсад төвтэй, олон улсад эртний эдлэлийн онлайн дуудлага худалдаа зохион байгуулдаг “Тimeline auctions” гэх байгууллагаас худалдан авсан гэх хуурамч баримт бичиг бүрдүүлсэн хэрэг,
  • Монгол Улсын иргэн Б гэгч нь Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт хууль бусаар археологийн хайгуул, малтлага явуулан хууль бусаар олж авсан “Хүрлийн үе”-д хамаарах түүх, соёлын дурсгалт зүйлийг бусдад худалдан борлуулсан хэрэг,
  • Монгол Улсын иргэн Д, Б нар нь Ховд аймгийн нутаг дэвсгэрт хууль бусаар археологийн хайгуул, малтлага явуулж, “Хүннүгийн үе”-д хамаарах хүрэл тогоо, гоёл, чимэглэлийн зориулалттай түүх, соёлын дурсгалт зүйл 31 ширхэг эд зүйлийг худалдан борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан хэрэг,
  • Монгол Улсын иргэн Ү гэгч нь Төв аймгийн нутаг дэвсгэрт байрлах Хан Хэнтий тусгай хамгаалалттай газарт хууль бус археологийн хайгуул, малтлага хийж, IX зуунд хамаарах түүх, соёлын дурсгалт зүйл алтан шармал “Монголжийбуу” бурхныг хууль бусаар олж авсан, бусдад 70.000.000 төгрөгөөр худалдан борлуулсан гэх хэрэг байна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нэг нийтийн байранд дунджаар 10-50 хүн амьдарч байна DNN.mn

Өнгөрсөн сарын 27-ноос нийслэлд үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин нөхцөлд хяналт, шалгалт хийж эхлээд буй. Түүнчлэн Улаанбаатар хотод нийтийн 705 байр байдгаас 665 нь хувь хүний нэр дээр үлдсэн дөч нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна.

Хяналт, шалгалтаар гал түймрээс урьдчилан сэргийлэх анхан шатны багаж хэрэгсэлгүй, уурын зуухны галлагааны аюулгүй байдлыг хангаагүй зэрэг зөрчил илэрчээ. Мөн барилга битүүмж муу, хаалга, цонх, шат гишгүүр, агааржуулалт цэвэрлэгээ, бие засах газар маш муу, цахилгааны утас монтаж шаардлага хангаагүй зэрэг дутагдал илэрсэн байна. Эдгээрт үйлчлүүлэгч иргэний бүртгэл байхгүй, хүүхдийн хамгаалал алдагдсан хог их, бохир орчин нөхцөлд, амьдрах эрх нь зөрчигдсөн, хогны ангилан ялгах байгууламж савгүй гэх мэт зөрчил багтжээ.

Хотын стандарт, хяналтын газраас мэдээлснээр БЗД-ийн 6,1,7,4,30,31 хорооны 210-н нийтийн байрыг шалгахад дээрх зөрчилүүд нийтлэг илэрчээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хуурамч баримт бичиг ашиглан төрд хохирол учруулсан иргэдээс хохирлыг нөхөн төлүүлэхээр болжээ DNN.mn

Хуурамч баримт бичиг ашиглан төрд хохирол учруулсан иргэдээс хохирлыг нөхөн төлүүлэхээр болжээ.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас хуурамч диплом ашиглан төрийн байгууллагад ажиллаж, Эрүүгийн хуулийн 23.2 /Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах/-т заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхээр тогтоогдсон 8 хэргийн холбогдогчоос ажиллах хугацаандаа авсан цалин хөлсийг нөхөн төлүүлэхээр иргэний журмаар нэхэмжилж, төрийн ашиг сонирхлыг хамгаалж ажилласан байна.

Шүүхээс прокурорын нэхэмжлэлийн дагуу холбогдох асуудлыг хянан хэлэлцэж, нэр бүхий найман иргэнээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 202 сая 938 мянган төгрөгийг гаргуулж, төсөвт олгуулахаар шийдвэрлэсэн байна.