Categories
мэдээ нийгэм

Олон улсын стандартад нийцүүлэн 65 их сургуулийг эрэмбэлнэ DNN.mn

Дээд боловсролын тухай хууль нь суралцагч төвтэй, оролцогч талуудын харилцааг зохицуулахад чиглэснийг БШУЯ-ны Дээд болон мэргэжлийн боловсролын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамир хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан хийсэн хэвлэлийн хурлын үеэр онцлов.

Тэрбээр, хуулийн хэд хэдэн зохицуулалтын талаар тайлбарлахдаа, “Их сургуулиудын засаглалын байдлыг тодорхой болгож, төрийн өмчит их сургуулиудын захирлыг нээлттэй сонгон шалгаруулалтаар томилж, чөлөөлөх болсон нь улс төрийн томилгоонд хуулиар цэг тавьсан”-ыг тэмдэглэж байлаа.

Энэ жилийн онцлох ажил нь өнгөрсөн онд дээд боловсролын сургалтын байгууллагыг чанарт шилжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлж, 88 дээд сургуультай байсны 27-г зогсоож, одоогоор 65 дээд сургууль үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ намар 22 дээд сургуульд албан шаардлага хүргүүлснээ шалгахаас гадна 65 их сургуулийнхаа эрэмбэ чансааг ирэх есдүгээр сард багтаан тогтоож, олон нийтэд зарлана.

Мөн их сургуулиудын түвшин нь их сургууль, дээд сургууль, коллеж гэсэн 3 ангилалтай байна. Одоо байгаа 30 дээд сургуулийн ангиллыг 2025 оны 6 дугаар сарын 15 хүртэл шинэчлэн тогтоож, 2025 оноос хойш ийм ангилал байхгүй, зөвхөн их сургууль, коллеж гэсэн ангилалтай болгох аж.

Түүнчлэн, аймгийн төв дэх зарим МСҮТ-ийг нийлүүлнэ. Үүнд, Дорнодын хоёр МСҮТ, Эрдэнэтийн хоёр МСҮТ-ийг нийлүүлж, Дарханы гурван МСҮТ-ийг цогцолбор болгожээ. Сэлэнгэ дэх МСҮТ-ийг нийлүүлж, ХААИС-ийн харьяа, Булганд байгаа хоёр МСҮТ-ийг нийлүүлж, ХААИС-ийн харьяа, Өмнөговьд байсан МСҮТ-ийг ШУТИС-ийн харьяа болгосон байна.

Categories
мэдээ цаг-үе

Өчигдөр манай улсад 2069 жуулчин иржээ DNN.mn

Засгийн газраас 2023 оныг Монгол Улсад зочлох жил болгон зарласан. Наймдугаар сарын 30-ны байдлаар манай улсад 433199 жуулчин ирж, 69.85 хувийн гүйцэтгэлтэй байна. Тодруулбал, 167 мянга буюу 38 хувь нь хойд хөрш буюу ОХУ-ын иргэд байна. Үүний дараа БНСУ-ын иргэд 22, БНХАУ-ын иргэд 16 хувьтай иржээ.

Энэ сарын 30-н буюу өчигдөр Монгол Улсад 2069 жуулчин ирсэн байна.

Categories
мэдээ нийгэм

БШУЯ: Багшаар сурах элсэгчийн босго оноо 500 байна DNN.mn

Засгийн газраас багш мэргэжлээр суралцах оюутны сургалтын төлбөрийг 100 хувь чөлөөлнө гэж зарласан билээ. Гэхдээ авьяас шаардсан буюу зураг, дуу хөгжмийн багшаас бусад багш мэргэжлийг сонгож их дээд сургуульд элсэн суралцах элсэлтийн шалгалтын босго оноо 500-гаас дээш болгож, чанартай сурагчдад тэтгэлэг олгох юм.

Сургалтын төлбөрийг төрөөс олгосон тохиолдолд сургалтын чанар, голч дүнгээс хамаарч үргэлжлүүлэх эсэхийг шийдэхээс гадна төгсөөд заавал багшлах гэрээ байгуулна гэдгийг БШУЯ-наас мэдээллээ.

“Хуучин төрийн өмчийн сургуулиудын элсэлтийн босго оноо их, хувийн өмчийн сургуулийнх бага байсан. Босго оноо тогтоохдоо өмнөх түвшингээс бууруулахгүй байх заалт орсон. Багш боловсролын шинэчлэл гэдэг 3 тулгуурт бодлого гаргаад явж байна. Багш бэлтгэх тогтолцоо нь багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангах, нийгмийн баталгаа цалин, үнэлэмж нэр хүнд гэсэн 3 тулгууртай болж байна.Тухайлбал, багш бэлтгэх тогтолцоонлд хуучин 40 сургууль 400 хөтөлбөр байсныг хумьсан. Багш, цэрэг, цагдаа, анагаахын хөтөлбөрт төрийн зохицуулалт шаардлагатай. Зарим мэргэжлээр багш элсэхгүй, заримд нь илүүдэлтэй байгаа багшийн эрэлтэд суурилсан элсэлтийн хяналтын тоо тогтооно. Сургалтын хөтөлбөрийг шинэчилнэ. Бүгдийг нь уламжлалт сургалтын, нэг хэв маягийн хөтөлбөртэй байлгах боломжгүй тул шинэчилж байгаа. Хэмжих үнэлэх, чанарыг баталгаажулах үйл ажиллагааг шинэ шатанд гаргана. Сургууль бүрээс гарч буй хэмжилтийг найдвартай эсэхийг хянана” хэмээн БШУЯ-ны Дээд болон мэргэжлийн боловсролын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамир мэдээлэл хийх үеэрээ тэмдэглэв.

Categories
мэдээ үндэсний-бөx

“Алтан цом”-ын төлөөх барилдааны бүртгэл эхэллээ DNN.mn

“Алтан цом”-ын төлөөх барилдааны бүртгэл эхэллээ. Барилдааны бүртгэл 2023 оны есдүгээр сарын 05-ны өдөр хаагдах аж.

“Алтан цом”-ын барилдаанд 21 аймаг болон Улаанбаатар хот, Өвөр Монгол, Тувагийн тус бүр нэг баг буюу нийт 24 баг оролцох бөгөөд багууд 7 бөхийн бүрэлдэхүүнээр мэдүүлгийг 2023 оны есдүгээр сарын 05-ны өдрийн дотор Mubh.2021@gmail.com цахим хаягаар болон МҮБХ-нд бичгээр хүргүүлнэ.
Дэвжээд өөрийн аймгийн нэр дээр бусад аймгаас бөх оролцуулан барилдуулах бол бөхийн тоог 2023 оны есдүгээр сарын 05-ны дотор ирүүлнэ.
Дэвжээдээс Улаанбаатар хотын баг болон бусад аймгуудын багт оруулах саналтай бөхчүүдийн тоог (эхний байдлаар бөхийн нэр шаардлагагүй) мөн дээрх заасан хугацаанд ирүүлнэ гэж Монголын Үндэсний Бөхийн холбооноос мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: Иргэд агаарын дүүжин замаар явж байхдаа хоорондоо мөргөлдөж, гэмтсэн асуудлыг шалгаж байна DNN.mn

Агаарын дүүжин замаар явж байхдаа мөргөлдөж, гэмтсэн дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.

Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-өөс “Налайх дүүргийн 6 дугаар хороо Горхи, Тэрэлжийн цогцолбор газарт байрлах аялал жуулчлалын газарт 2023 оны наймдугаар сарын 13-ны өдөр 15-36 насны эрэгтэй, эмэгтэй иргэд агаарын дүүжин замаар явж байхдаа хоорондоо мөргөлдөж, гэмтсэн гэх дуудлага, мэдээлэл ирсэн.

Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол мэдээллийг бүртгэлд авч шалгаж байна” гэв.

Иргэд аялал зугаалгаар явахдаа эрсдэлтэй үйлдэл хийхгүй байх, өөрийн аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжээ дээшлүүлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.

Түүнчлэн Архангай аймгийн Тариат сумын Цагаан нуур баг Ногоон нуур гэх газарт өчигдөр Hyundai Porter маркийн тээврийн хэрэгсэл нуурын усанд осолдож, эрэгтэй, эмэгтэй хоёр хүний амь хохирсон харамсалтай осол гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Сэрэмжлүүлэг: Хангай хотхонд ахуйн газ дэлбэрчээ DNN.mn

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг11 дүгээр хороо, “Хангай” хотхонд иргэн С-ын гал тогооны өрөөнд 220 граммын савалгаатай ахуйн хэрэглээний газ тэсэрч, 1 цонх хагарсан байсан бөгөөд гал түймэр гараагүй байна.

Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэгт 302 мянган хүүхэд суралцахаар бүртгүүлжээ  DNN.mn

Энэ хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд 302 мянган хүүхэд бүртгүүлээд, элсэлтээ хийсэн байна. Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийг цахимаар зохион байгуулна гэдгийг мэдэгдсэн. Шинээр 71 мянга 690 хүүхэд элсэж байна гэх тооцоолол гаргасан. Харин ЕБС-д 781 мянган хүүхэд элсэн суралцахаар байна. Ингэснээр өнгөрсөн жилийнхээс 40 орчим мянгаар хүүхдийн тоо нэмэгдэж байна. Эдгээрийн 50-60 хувь нь нийслэлд суралцахаар байна. МСҮТ-д 40 мянга орчим хүүхэд суралцахаар байгаагаас 22 мянга нь шинээр элсэж байна. Харин дээд боловсролын тухайд 147 мянган хүүхэд суралцахаас 25 мянга нь шинэ элсэгч юм” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

Т.Ням-Очир: Хичээлийн жилийн бүтцийг дөрвөн улиралтай байхаар шинэчилсэн DNN.mn

2023-2024 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын талаар БШУЯ-наас мэдээллээ.

“Энэ хичээлийн жилд шинэ хууль эрх зүйн хүрээнд ажиллана”

Энэ үеэр Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир “2023-2024 оны хичээлийн жилийн бэлтгэл ажил хангагдаж, маргаашаас цэцэрлэг, ЕБС-ийн хичээл сургуулийн үйл ажиллагаа эхэлнэ. Их, дээд сургуулийн хичээл сонголт наймдугаар сарын 28-наас эхэлсэн. Энэ хичээлийн жилд хамтын оролцоотойгоор үр дүнд суурилсан менежментээр сургалтын чанарт ахиц дэвшлийг гаргах зорилт тавьсан. Өнгөрсөн хичээлийн жилд БҮТ-өөр дамжуулан хөндлөнгийн үнэлгээ хийж, чанарын судалгааг бүх шатны боловсролын байгууллагуудад хийсэн. Одоо энэ үнэлгээн дээр үндэслэн цаашдын зорилго, зорилтоо дэвшүүлсэн.

Бид 2023-2024 оны хичээлийн жилд цоо шинэ хууль эрх зүйн хүрээнд ажиллана. Тиймээс түвшин бүрд хуулиа хэрэгжүүлэх нь бидний хувьд гол арга хэмжээ, зорилт байх болно. Хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр онцгойлон анхаарна. Энэ хичээлийн жилд дүүрэг бүрд хоёр хүртэлх ахлах сургуулийг хуулийн агуулгад нийцүүлж байгуулан ажиллуулах, их дээд боловсрол МСҮТ нэгтгэж, өөрчилж, заримыг нь татан буулгана. Чанар, гүйцэтгэлд суурилсан үр дүнгийн санхүүжилтийн үйл ажиллагааг зохион байгуулна гэж харж байна.

ЕБС дээр томоохон сургалтын платформууд бий болсон. Энэ хөтөлбөр, арга зүйг хэрэгжүүлнэ. Үүнээс гадна, хүүхэд, залуучуудын хөгжих эрхийг хангаж ажиллана. Хүүхэд сурч хөгжих, боловсрох орчныг сайжруулах ба энэ хүрээнд дотуур байр, номын санг тохижуулна. Түүнчлэн онцгой нөхцөл, гамшиг ослоос бусад бүхий л үед хичээл сургуулийн үйл ажиллагааг хэн нэгэн өөрчлөх боломжгүй болгож өөрчилсөн.

ЕБС-ийн сурагчдын хичээл сургалтын үйл ажиллагаа 170-185 хоног үргэлжилнэ.

Хичээлийн жилийн бүтцийг дөрвөн улиралтай байхаар шинэчилсэн. Гэхдээ 2019 оны 491 дүгээр тушаалд заасан сургалтын төлөвлөгөөний цагт өөрчлөлт орохгүй. Бага зэрэг зохицуулалт хийгдэж байгаа.

Categories
story-news

Энэ хичээлийн жилд 288 сурагчийн автобус үйлчилгээнд явна

Энэ хичээлийн жилд 288 сурагчийн автобус үйлчилгээнд явна

Categories
мэдээ цаг-үе

Энэ хичээлийн жилд 288 сурагчийн автобус үйлчилгээнд явна DNN.mn

Нийслэлийн хэмжээнд 2023-2024 оны хичээлийн жилд 14 цэцэрлэг, долоон сургууль, хоёр  бага сургууль ашиглалтад ороод буй. Мөн цэцэрлэг, сургуулийн зориулалтаар 122 объектыг түрээсэлж, хүртээмжийг нэмэгдүүлсэн байна. Энэ хичээлийн жилд төр болон хувийн хэвшлийн сургуулийн хэмжээнд нийт 288 сурагчийн автобус үйлчилгээнд явуулахаар төлөвлөжээ. Эдгээр автобусуудын 50 орчим нь улсын сургуулийнх аж.

Түүнчлэн шинэ хичээлийн жил эхэлж байгаатай холбоотойгоор замын ачаалал ихтэй хэсгүүдэд 58 сургуульд хичээл эхлэх, дуусах цагийн зохицуулалт хийхээр болжээ. Улсын хэмжээнд төр болон хувийн хэвшлийн нийт 667 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр цэцэрлэгт нийт 142798 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж, 15 147 багш, ажилтнууд ажиллах юм. Цэцэрлэгийн бүртгэлийг хоёр үе шаттай зохион байгуулах бөгөөд 116337 хүүхэд цахимаар бүртгүүлжээ. Харин ЕБ-ын 307 сургуульд 384676 хүүхэд суралцаж, 23372 багш, ажилтнууд ажиллах юм. Одоогийн байдлаар нэгдүгээр ангид 38356 хүүхэд цахимаар бүртгүүлж, элсэн суралцах хүсэлт гаргажээ.