Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ө.Отгонбаатар: МСНЭ-ийн гишүүн болсноор танд ямар давуу талтай вэ гэдэг чиглэлд илүү анхаарч ажиллаж байна DNN.mn


Үндэсний сэтгүүл зүйн салбар үүсч хөгжсөний түүхт 110 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Тэр утгаараа Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатартай товчхон ярилцлаа.


Та Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгчөөр сонгогдоод тодорхой хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн томоохон ажлуудаасаа товчхон хүргэхгүй юу?

-Миний хувьд өнгөрсөн долдугаар сарын эхээр Монголын сэтгүүчдийн нэгдсэн эвлэлийн ээлжит их хурлаар сонгогдон энэхүү нэр хүндтэй албыг хаших болсон. Гэхдээ тодорхой хугацаанд шүүхийн маргаан явагдаж, улмаар өнгөрсөн 12 дугаар сард Дээд шүүхэд албан ёсоор бүртгүүлсэн. Ингэснээр албан ёсоор ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн гэсэн үг. Улмаар орон нутгийн форум хийлээ. Гадаад харилцаандаа идэвхтэй анхаарал хандуулан ажиллаж байна.

хэвлэлийн салбартай хамтран ажиллах, харилцаа холбоогоо идэвхжүүллээ. Энэ хүрээндээ БНСУ-ын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч, баг хамт олныг эх орондоо хүлээн авч, уулзалтууд хийлээ. Дараа нь хариу айлчлалуудыг хийж, хамтран ажиллах тал дээр тодорхой ажлуудыг тусган хэрэгжүүлсээр байна. Ирэх тавдугаар сард Монголоос 25 сэтгүүлчийн баг БНСУ-д айлчлах гэж байна. Улмаар нөгөө талаас мөн тооны сэтгүүлчдийг бид эх орондоо урьж, хамтарсан формуудыг хийхээр төлөвлөж байна. Урд хөрштэйгөө бид цахимаар идэвхтэй харилцсан. Цаашлаад Европын холбоо болон АНУ-тай харилцаагаа улам эрчимжүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байна. Энэ хүрээнд салбар мэргэжлийн төв байгууллагууд хамтран ажиллахаас гадна редакци хооронд солилцоо хийх маягаар хамтран ажиллах төлөвлөгөөтэй байна. Шинэ оны эхнээс хийж хэрэгжүүлсэн ажил гэвэл үйл ажиллагаагаа цахимжуулах асуудалд анхаарч, тэр чигийн ажлуудыг эхнээс нь шат дараатай хийж хэрэгжүүллээ. Тухайлбал, гишүүний бүртгэлээс эхлээд цахимжуулж байна. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлд бүртгэлтэй гишүүд хэдэн мянга гэдэг ч бүгдийнх нь оролцоо хангагддаг уу гэвэл эргэлзээтэй. Тэр утгаараа энэ байгууллага гишүүдийнхээ татвараар санхүүжиж, тодорхой ажлууд явуулдаг учраас гишүүнчлэлийн асуудлыг илүү тодорхой, ил тод болгох, цахимжуулан шинэчлэх шаардлага байгаа юм. Тиймээс миний хувьд ерөнхийлөгчөөр сонгогдсон цагаас эхлээд хамгийн түрүүнд гишүүнчлэлийн асуудлыг тодорхой болгох тал дээр анхаарч ажиллаж байна.

-Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хэмээх байгууллагын нэр хүнд өнөөдөр ямар байна вэ?

-Миний хувьд ажил авсан өдрөөс эхлээд энэ чиглэлд голлон анхаарч, ажиллаж байгаа. Цаашдын зорилго маань ч энэ чиглэлд явна. Энэ байгууллагын үйл ажиллагаа бодитой, тууштай явагдах нь гишүүдээсээ хамаарна. Тиймээс юуны түрүүнд гишүүнчлэлийн асуудлыг цэгцлэх ажлууд хийж байгаа юм. Дөрвөн жил тутам хуралдахдаа гишүүнийхээ татварыг төлсөн нь хуралд орно гэдэг хандлагаасаа бид одоо салах цаг болсон. Үнэхээр гишүүн мөн бол татвараа цаг тухай бүрд нь төлөх, улмаар эвлэлийн ажилдаа идэвхтэй оролцох, цаашдын бодлого, үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хамтдаа суугаад гаргадаг болох шаардлагатай. Өнөөдөр эвлэлийн гишүүн гэдгээ их хурлынхаа өмнө мэдэж, оролцоогоо хангадаг байдлыг халах цаг болсон. Энэ байгууллагын гишүүн гэдэг жилдээ дөрвөөс таван томоохон арга хэмжээ, үйл ажиллагаанд заавал орсон байх ёстой. Мөн гишүүн болсноороо ямар давуу тал эдлэх вэ гэдэг чиглэлд ажиллаж байна. Тухайлбал, МСНЭ-ийн гишүүн болсноороо хувь сэтгүүлч, хэвлэлийн ажилтан яг ямар давуу тал, боломжуудыг эдлэх вэ гэдгээ тодорхой гаргаж өгнө. Юуны өмнө гишүүн болсноороо тодорхой хөнгөлөлтүүд эдэлнэ. МСНЭ хэмээх байгууллага олон зуун байгууллага, газруудтай холбоо тогтоон ажиллаж байна. Тэр дундаа гадаад харилцаандаа анхаарч байна. Тиймээс энэ байгууллагын гишүүн хамтран ажиллаж байгаа байгууллагаас тодорхой хөнгөлөлт эдэлж, нийгмийн асуудлаа шийдвэрлүүлэх боломжийг бид бүрдүүлж өгөхийг зорьж байна. Наанадаж сэтгүүлч бид гадуур дотуур маш их явдаг. Тэр бүртээ өөрийнхөө халааснаас мөнгө гаргаж явдаг. Тэгвэл МСНЭ-ийн гишүүн болсноор үнэмлэхээ таксины жолооч, компанид нь үзүүлээд, уншуулаад хөнгөлөлт эдлэх боломжийг бүрдүүлнэ гэсэн үг. Иймэрхүү маягаар МСНЭ-ийн гишүүн болсноор ямар давуу талтай вэ гэдэг ажлыг таниулах, мэдрүүлэх чиглэлд түлхүү анхаарч байна.

-Үндэсний сэтүүл зүйн түүхт 110 жилийн ой тохиож байна. Салбарынхандаа баярын мэнд хүргэхийн зэрэгцээ, цаашдын бодлого, зорилтуудаасаа товчхон хүргэхгүй юу?

-Өнөөдөр бол Үндэсний сэтгүүл зүйн салбар үүсч хөгжсөний түүхт 110 жилийн ойн өдөр. Тиймээс энэ салбарт хөдөлмөрлөж, зүтгэж буй хүн бүрд ойн баярын мэнд хүргэе. Бидний хувьд ойн баяруудаар хурал, цуглаан хийх гэхээс илүү бодит ажлуудыг хэрэгжүүлэх, илүү ажил хэрэгч байдлаар хандахыг хичээж байна. Өнөөдөр манай салбарт тулгамдсан асуудал олон байна. Энэ бүхнийг бид тогоон дотроо ярьж, хамтдаа гарц, шийдлийг олохын төлөө зорьж ажиллах болно. Ямар нэгэн байдлаар асуудлыг шийдвэрлэх, хурал хийлээ гэхэд тодорхой шийдвэртэй, шийдэлтэй, үр дүн гарсан хандлагыг бид төлөвшүүлэх шаардлагатай. Хоосон хуралдаж, хийсвэр шийдвэр, үр дүнгээс бид салах цаг болсон. Бүх зүйлд бодитоор хандаж, тодорхой үр дүн гарган ажиллахын төлөө бид хичээх болно. Сэтгүүлчдийн эрх ашиг, хэвлэл мэдээллийн эрх зүйн орчныг бид сайжруулахын төлөө ажиллаж байна. Цаашид хэвлэлийн эрх чөлөөг бодитой хангасан эрх зүйн орчинтой болгох тал дээр санаачилгатай ажиллана.

Сэтгүүл зүйн салбарын эрх ашгийг хамгаалсан мэргэжлийн дөрвөн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Бид хоорондоо нэгдэж, нэгдсэн нэг бодлогоор салбарынхаа асуудал бүрийг хэлэлцэн шийдвэрлэж явах учиртай. Тиймээс цаашдаа эвтэй, шинэлэг, үр дүнтэй, ажил хэрэгч байдлаар сэтгүүл зүйн салбараа, сэтгүүлчдийнхээ эрх ашиг, улс, нийгмийнхээ хөгжлийг бодитоор тодорхойлох цаг болсон.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Жаргалсайхан: Улаанбаатарт хэн ажил хийж байна, тэр хүн амьдардаг хот болгомоор байна DNN.mn


Үйлдвэр худалдааны яамны сайд асан, Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхантай ярилцлаа.


-Ерөнхий сайд намуудыг шилэн болгох санаачилга гаргасан. Үүнийхээ хүрээнд “Шилэн нам” хэлэлцүүлгийг ч зохион байгууллаа. Та Ерөнхий сайдын санаачилгад ямар дүгнэлттэй байна вэ?

-Ерөнхий сайд Үндсэн хуулиа өөрчилж, шинэчилье. Сонгуулийн хуулиа өөрчилж, ил тод болгоё, сайжруулъя хэмээн хэлэлцэж байгаа нь цагаа олсон зөв алхам. Би өөрчлөөсэй гэж бодож байсан юм. Өөрчлөхгүй бол сонгууль хэтэрхий хулхи явж ирсэн. Тиймээс одоо иргэд бүгд сонгуулиа өгдөг хууль зүйн орчинтой болъё. Иргэн та эрхээ эдэлье гэж бодож байгаа бол үүргээ мөн биелүүлэх хэрэгтэй. Үүрэг нь дөрвөн жилд нэг удаа төрийн эрх баригчдаа бүгдээрээ сонгодог баймаар байна. Сонгуульд оролцоогүй бол төрийн үйлчилгээ үзүүлэхгүй байя. Ингэж зохицуулбал бүх иргэд сонгуульд оролцдог болно.

Харамсалтай нь сонгуулийг мөнгө гэж ойлгодог болчихсон. Сонгуулиар иргэдтэй уулзахаар юу өгөх юм бэ гэдэг. Энэ чинь аж ахуйн ажил биш шүү дээ. Сонгогдож байгаа, сонгож байгаа хоёрын ажил. Тиймээс хуулиудыг ийм байдлаар засах ёстой.

Түүнчлэн УИХ-д нэр дэвшиж байгаа хүн сонгогдохын тулд арилжааны банк ч юм уу, санхүү зээлийн хоршооноос тэрбум төгрөг зээлж аваад тойрог дээрээ тараачихдаг. Сонгогдсоныхоо дараа хадгаламж зээлийн хоршоо, арилжааны банкнаас авсан зээлээ төлөхийн тулд янз бүрийн тендерүүд, хөнгөлөлттэй зээлүүд ч гэдэг юм уу мөнгө хөөцөлдөж эхэлдэг. Ингээд гэмт хэрэгтэн болдог. Тиймээс үүнийг одоо таслан зогсоож, шийдэх хэрэгтэй. Иймээс Үндсэн хууль, Сонгуулийн намуудын хуулийг хэлэлцэх нь зүй ёсны хэрэг. Үүнээс эхлэхгүй бол энэ улс оронд шударга ёс тогтоох боломжгүй.

Гэхдээ шударга ёс тогтоох хууль, дүрэм журам гаргасан ч гэсэн түүнийг хэрэгжүүлэгч нь хүн. Тиймээс нийгэм дэх энэ олон хүмүүс дундаас эх орончдыг яаж шигшиж гаргаж төрийн эрхэд оролцуулах вэ гэдгийг бодох хэрэгтэй юм билээ.

Эцэст нь хэлэхэд бүх хүн нэг л хуулийн дор амьдаръя. Татвар төлбөл бүгдээрээ төлье. Ажил хийвэл бүгдээрээ хийдэг болъё. Нэг хэсэг нь ажил хийж, нэг хэсэг нь гэртээ суумааргүй байна. Манай ажилчид “Захирал аа, бид өдөр шөнөгүй ажиллаад 700, 800 мянган төгрөгийн л цалин авч байна. Гэтэл цаана чинь зарим иргэд ажил хийхгүйгээр сард 1-2 сая төгрөгийн тэтгэмж аваад амьдраад байна” гэж байна. Хүүхдийн мөнгө, хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэмж, авгай нөхөр хоёр хуурамчаар салж хүүхдэдээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгож. Ингээд зүгээр сууж байгаад 1-2 сая төгрөгийн тэтгэмж авчихдаг. Ийм байхад үйлээ үзэж ажил хийгээд 700, 800 төгрөгийн цалин аваад яадаг юм бэ гэж нийтээрээ бодож байна.

Тиймээс хүүхдийн мөнгө, энэ олон тэтгэмжийг хасах хэрэгтэй. Хоёрдугаарт, Улаанбаатар хотод тэтгэмж өгөхөө болих хэрэгтэй. Орон нутагт амьдардаг иргэд л авдаг баймаар байна.

Харин Улаанбаатарт хэн ажил хийж байна тэр хүн амьдардаг хот болгомоор байна. Түүнээс уулын өврөөр дүүрэн тарж буучихаад нэг нэг “пүүжгээ” уначихаад халамж аваад нийгмийн баялаг бүтээхгүй амьдарч болохгүй. Ийм байхаар шударгаар ажил хийж байгаа улаанбаатарчуудын эрх үүрэг хохироод байна. Ажил хийж байгаа хүмүүсээс татварыг оцойтол нь аваад түүнийгээ ажил хийдэггүй хүмүүст хувааж өгч байна.

-Нүүрсний хулгайтай холбоотойгоор олон хүнийг яллагдагчаар татлаа. Ер нь өнгөрсөн хугацаанд ч тэр аливаа хэрэгт холбоотой нь илчлэгдэж ялагдагчаар татагдсан этгээд эцэс сүүлдээ хариуцлагаас мултарч ял завшдаг байдал гаарсан. Энэ удаад хариуцлага хүлээлгэж чадах эсэхэд оло ннийт эргэлзэж буй. Ер нь улстөрчдөд хариуцлага хүлээлгэдэггүй энэ байдлыг хэрхэн таслан зогсоох хэрэгтэй гэж та харж байна?

-Ерөнхий сайд шүүгч, прокурор, цагдаагийн ажилтан биш. Үүнийг шийддэг хуулиар баталгаажсан эрхээ эдлээд явж байгаа төрийн албан хаагч хууль хүчнийхэн байна. Тэд шийдэх ёстой. Ард иргэд тэднээс хариуцлага нэхэх хэрэгтэй. Яагаад тэднийг ярьдаггүй юм бэ. Яагаад шударга биш хууль зүйн орчныг бий болгоод байгаа юм бэ. Ажил хийдэггүй хэрнээ ажлаа өгдөггүй прокурор, шүүгчдээс нэхэх ёстой шүү дээ. Үүнийг ярьж байгаа хүн байна уу. Хөөрхий, ганцхан Ерөнхий сайд нь л яриад байна. Бусад нь таг чиг. Манайхан “Хийхийг нь чи хий. Би харж байя. Аятайхан бол би очоод иднэ” л гэж бодож байгаа. Дандаа хүний гараар могой барих гэдэг. Шалтгаан нь энэ.

Ер нь АНУ ч бай, Европ ч бай, Канад ч бай, Япон ч бай бүх л газарт хулгай гардаг. Манайд хулгай өнөөдөр ч гараад байгаа юм биш. Зөндөө л хулгай гарсан, гарч ч байгаа. Жишээлбэл, Баян-Өлгий аймгийн нэг сумын иргэд хуурамч факт гаргаад сумаараа нийгмийн халамж авч байсан. Энэ бол хулгай биз дээ.

Гэхдээ энэ бол гол асуудал биш. Хамгийн гол асуудал нь улс орноо цааш нь яаж хөгжүүлэх вэ, яаж залуучуудыг ажилтай болгох вэ, цалинг яаж нэмэгдүүлж, доод тал нь 1000 ам.доллар болгох вэ гэдэг л байна. Авлигач, луйварчин гэж долоо, найман жил ярилаа. Бараг хүүхэд хэлд орохдоо авлигал гэж хэлд орох гээд байна. Гэтэл сонгууль болохоор саналаа Ардын намд өгчихөөд байгаа биз дээ. Тиймээс утгагүй зүйл дээр нэг их анхаарах шаардлага байна уу. Хулгай зэлгийн асуудалд хууль хүчний байгууллагууд л хариуцлагатай сайн ажиллах хэрэгтэй.

Хулгай ярьсаар байтал бидний боломж алдагдаад байгаа нь харамсалтай байна. Хятадууд Австралиас асар их хэмжээний нүүрс, төмрийн хүдэр авахаар болчихсон. Энэ жилээс авч эхлэх байх. Тэгэхээр манай нүүрс, төмрийн хүдэр хэнд ч хэрэггүй болчих вий дээ. Бид нүүрсний хулгай яриад сууж байтал нүүрс хэнд ч хэрэггүй болчихвол яах вэ гэдэгт улстөрч хүний хувьд миний санаа зовж байна. Тиймээс тэр хулгайг удаан биш түргэн шуурхай шийдэх ёстой. Ажлаа илүү сайн хийдэг баймаар байна. 20 сая биш болж өгвөл 200 сая тонн нүүрсийг экспортод гаргадаг болгох хэрэгтэй. Ингэж байж монголчуудын дундаж цалин 1000-2000 ам.долларын хэмжээнд очно. Энэ л чухал. Өнөөдөр 250 ам.долларын цалингаар яаж амьдрах вэ. Бараа бүтээгдэхүүний үнэ дөрөв дахин өсчихлөө. Би амаа сөөтөл “Юмны үнэ өслөө, яах вэ” гэдгийг хэлсэн. Бүх л хүн юмны үнээ нэмж өрсөлдсөн. Жишээ нь, тээврийн жолоочид. Замын-Үүд-Улаанбаатар хооронд дөрвөн саяар ачаа зөөдөг байсан бол 40 саяар зөөдөг болсон. Цагаан сараар ченжүүд хонины ууцыг 600-800 мянган төгрөг болтол үнийг нь өсгөлөө. Ингэж галзуу юм шиг үнэ өсгөсний дараа хэн хохирох вэ. Өөрсдөө л хохирно. Цагаан сарын дараа хайран сайхан ул боовоо хогон дээр хаядаг юм билээ. Цагаан сар бол өндөр настнаа хүндэтгэх баяр болохоос биш ул идээг өндөр намаар өрөх уралдаан биш. Хэн нь хэр зэрэг том сүүлтэй ууц тавьсан түүгээрээ уралддаг баяр биш. Бид хэлбэр, дүрс хөөцөлддөгөө болих хэрэгтэй.

Өнөөдөр их хэмжээний мөнгөн дүнтэй тендерүүд зарлаж байна. Харин тэр тендерийг хэн авч байна гэдэг нь асуудал. Монгол Улсын төсвийн тэн хагас нь тендерт явчихаад байна. Юун нүүрсний хулгай. Түүнээс 10, 20 дахин их мөнгө яригдана. Үүнийг хэн ч ярихгүй байна. Тендерээс мөнгө хулгай хийлгэдэггүй болгохын тулд хяналт л тавих хэрэгтэй. Тиймээс хууль зүйн орчныг яаралтай бүрдүүлэх хэрэгтэй. Тэгвэл энэ их хулгай дээрэм зогсоно.

-Авлигыг өөгшүүлээд байгаа зүйл юу вэ?

-Яагаад огт бүтээн байгуулалт сонирхдоггүй юм бэ. Яагаад ажил хийе гэж боддоггүй юм бэ. Нийгмийн баялаг яагаад бий болгоё гэж боддоггүй юм бэ. Яагаад тэгш эрх эдэлье гэж ярьдаггүй юм бэ. Ийм болохоор л авлига гаараад байна шүү дээ. Нийтээрээ ажил хийхгүй байгаа учраас байгууллагууд цалингаа нэмж чадахгүй байна. Өнөөдөр амьдрахын тулд 1000-1500 долларын цалин авч байж амьдрах боломжтой. Өнөөдөр иргэд 250 доллар л гар дээрээ авч байна. Бараа бүтээгдэхүүний үнэ тав дахин өсчихлөө. Яаж амьдрах юм бэ. Тиймээс эхнэр хүүхдээ тэжээхийн тулд хүссэн хүсээгүй төрийн албан хаагчид авлига хөөцөлдөөд эхэлнэ. Авлига гаараад байгаа нэг том шалтгаан нь энэ. Иргэдийн орлого амьдралд нь хүрэлцэхгүй байгаа учраас авлига авах, хулгай луйвар хийх гээд байна. Өнөөдөр авлига авсан нэг хүнийг сольж өөр хүнийг тавья. Гэтэл бодит байдал ийм байхад шинэ томилогдсон этгээд авлига авахгүй гэх ямар баталгаа байгаа юм бэ.

-Ерөнхий сайд системийн авлигыг бууруулахын тулд улс төрийн санхүүжилтийг ил тод болгоё хэмээсэн. Та үүнд ямар дүгнэлттэй байна?

-Авлига гэдэг бол зүүний нүхээр орохоор зүйл шүү дээ. Манайх хүн ам цөөтэй. Бүгдээрээ нутгархуу. Бүгдээрээ бие биенээ танина. Танай гэрт очоод найзыгаа дэмжээрэй гээд нэг жаахан юм өгчихнө. Үүнийг авлига гэж хэлэхэд хэцүү. Ер нь гүйлгээнд байгаа мөнгөний 80 хувийг бэлэн бус болгох хэрэгтэй. Бүх хүн банкны карттай болчихвол бэлэн мөнгөөр авлига өгдөг байдал байхгүй болчихно. Учир нь банкных нь дансны гүйлгээ гараад ирнэ шүү дээ. Авлига үүсгээд байгаа цаад шалтгааныг эхлээд шийдэх хэрэгтэй. Түүнээс энд намын санхүүжилтийн асуудлыг ярьчихаад банк санхүүгийн асуудал нь хэвээрээ байвал ялгаагүй.

-Төрийн өмчит компаниуд дахь хулгайг зогсоохын тулд ямар арга хэмжээ авбал зохилтой гэж та бодож байна вэ?

-Олон нийтийн байгууллагын хяналтыг оруулах ёстой. Төрийн эрхийг барьж байгаагийнхаа хувьд Засгийн газар менежмэнтийг авч болно. Захирлыг нь тавиг. ТУЗ-дөө орог. Харин хяналтыг нь сөрөг хүчин ард түмний төлөөлөлд өг. Үүнээс гадна жил бүрийн нэгдүгээр улиралд төрийн өмчит компаниуд, банкууд үнэн бодит, аудит, мониторинг хийлгэсэн тайлангуудаа олон нийтэд ил тавих ёстой. Таван толгой хэдэн төгрөгийн зардал гаргасан, хэдэн төгрөгийн зээлтэй, хэдэн төгрөгийн ашиг олсон, хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн нь тодорхойгүй байна. Эрдэнэт үйлдвэр байна, мөн л тайлангаа тавихгүй байна. Тиймээс төрийн өмчит аж ахуйнууд тайлангаа тавьдаг болох хэрэгтэй. Үүнийг л бид хяналт гэж яриад байгаа юм. Барууны орнуудын төрийн өмчит бүх томоохон компаниуд аудит хийлгэж тайлангаа баталгаажуулдаг. Ингэж байж банкуудаас зээл авдаг. Хамгийн гол нь аудит хийж байгаа компаниуд нь бие даасан хувийн компаниуд байдаг.

-Та ярилцлагын эхэнд Үндсэн хуулийг өөрчлөхийг дэмжиж байр сууриа илэрхийллээ. Тэгвэл Үндсэн хуулийг өөрчлөх цаг одоо мөн эсэхэд ямар бодолтой байна?

-Үндсэн хууль, Сонгуулийн хууль, Намуудын хуулийг яаралтай УИХ хэлэлцүүлж өөрчлөхгүй бол бидэнд өөрчлөх өөр хугацаа байхгүй болчих гээд байна. Өнөөдөр нийгэмд үүсчихээд байгаа бүх болохгүй зүйлс нь намууд, сонгуультай холбоотой болчихоод байна. Төрийн эрхийг Ардын нам ба Ардчилсан нам хоёр л барьж ирсэн. Энэ хоёр намын үед бүх болохгүй юм гарсан, тийм биз.

-УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудалд та ямар байр суурьтай байдаг вэ?

-Хүн амын тоо нэмэгдчихлээ. Тиймээс УИХ-ын гишүүдийн тоог нэмчихвэл гишүүд бүлэглэн хуйвалдаж хууль болоод төрийн ажилд нөлөөлөхгүй гэж үзэж байгаа нь нэг талаар үндэстэй. Гэхдээ хамгийн гол шалгуур нь хүний шалгуур. Намын нэрээр орж байгаа хүн нь хэн байх вэ гэдгийг сайн журамлаж дүрэмлэхгүй бол намын нэрээр хэн ч орж ирж магадгүй. УИХ-ын гишүүдийн тоо 76 байна уу, 106 байна уу ярилцаж байгаад шийднэ биз. Зарчмын хувьд тоо асуудал биш.

-Өнөөдөр бидний өмнө тулгараад байгаа нэн тэргүүний нэг асуудал нь валютын ханш. Ам.долларын ханшны өсөлтийг яаж хазаарлах вэ?

-Манай улс машин, шатахуунд асар их мөнгө өгчихөөд байна. Зөвхөн шатахуунд л гэхэд нэг миллиард 200 сая ам.долларыг ОХУ-д төлж байна. Суудлын автомашинд 600-аад сая ам.доллар өгчихөөд байна. Үлдсэн нь барилгын материал, хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд явчихдаг. Тиймээс импортыг орлуулдаг аж ахуйн нэгжүүдийг бий болгох хэрэгтэй. Хүнсний ногоогоо 100 хувь дотоодоосоо хэрэглэдэг болчихъё. Турк, Хятад, Солонгосоос оруулж ирж байгаа хувцсанд өндөр татвар ногдуулъя. Харин давууг татваргүйгээр оруулж ирье. Өөрсдөө хувцсаа оёод өмсчихвөл мөнгө гадагшаа гарах уу. Мөн бензинд онцгой татвар тавимаар байна.

-Бензин гэснээс манай улс нэг улсаас шатахууны хамааралтай байна. Өөр эх үүсвэр яаж олох вэ?

-Бид газтай, нефтьтэй гээд ОХУ онгироод байсан. Тэд Украин руу дайрч хот суурин газрыг нь дэлбэлээд, хүн ардыг нь сүйд хийлээ. Үүнтэй холбоотойгоор ОХУ-д хориг тавьж нефть, газыг нь авахаа больчихсон. Европ авахаа болилоо гээд сөнөчихсөн байна уу. Дэлхий дээр нефть, газтай улс ганцхан Орос биш шүү дээ. Өчнөөн л орон газ, нефтийг гаргаж байгаа. Манайх ОХУ-аас хамааралтай байгаа нь үнэн. Тиймээс бид шатахууныг зөв зүйтэй зарцуулах хэрэгтэй.

Манайх ОХУ-аас нэг миллиард 400 сая ам.долларын шатах, тослох материал авч байхад оросууд манайхаас бараа бүтээгдэхүүн авдаггүй. Монголын бараа бүтээгдэхүүнд 70 хувийн татвар ногдуулдаг. Харин манайх Оросын бараанд тавхан хувийн татвар ногдуулдаг.

Тиймээс бид Орост татварын энэ асуудлыг тавих хэрэгтэй. Хэрвээ шийдэхгүй бол шатахуунаа бусад орноос авна гэдэг асуудлаа тавих хэрэгтэй.

-Энэ л чухал байна. Найрсаг харилцаатай гэсэн хэрнээ худалдааны хоригтой улс шиг л явж ирлээ шүү дээ?

-Тийм. Манайхтай анд нөхөр гээд байдаг, үгүй байна. Монгол Улсад эдийн засгийн хориг тавиад 30 жил болж байна. Орос Монголын хамтарсан төмөр зам, Эрдэнэт зэрэг үйлдвэрүүд бий. Гэтэл оросууд Монголын төмөр замд хөрөнгө оруулж байна уу. Вагон олддоггүй нь ч хэв хэвээрээ, ганц зам нь бахь байдгаараа байна. Тиймээс одоо оросуудтай энэ асуудлыг хэлэлцэх хэрэгтэй. Төмөр замаа бид өөрсдөө 100 хувь авъя, эсвэл та нар хөрөнгө оруул гэж хэлэх хэрэгт

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

МАН 100 жил төр удирдахдаа шатахууны нөөцийн савыг гагнаад хийчихдэг гэдгийг мэдэхгүй өдий хүрчээ DNN.mn

Ойрын өдрүүдэд шатахуун тасалдах маягтай болж байна. Сар шинийн баяраар орон нутагт бензин ховордсон тухай иргэд ярьж байв. Тэгвэл Улаанбаатарт ч ялгаагүй “А-92” бензин хомсдож эхэллээ. Урдаа барьдаг томоохон клонкууд шатахууны саваа цэнэглээд удаагүй байтал юу ч үгүй шавхагдчихаад байгаа гэнэ. Юунаас болоод ингэж бензин шатахуун тасалдахад хүрсэнийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар тайлбарлахдаа “Манайд шатахууны нөөцийн сав хувийн компаниудад л бий. Хэрэглээ нэмэгдсэн ч түлш хадгалах савгүй өдий хүрсэн. Хоёр улсад баяр болох, өвөл, зуны түлш рүү шилжих гэх мэт гурван өдөр саатахад л том асуудал үүсдэг болж” гэв. Өөрөөр хэлбэл, Монгол Улс шатахуун нөөцлөх савтай болох хэрэгтэйг салбарын сайд сануулаад байгаа нь энэ аж. Бүхэл бүтэн улс байж иймхэн аж ахуйн асуудлыг төдийгөөс өдий хүртэл шийдчихэж чадаагүй байгаа нь эмгэнэлтэй. Тэгээд зогсохгүй тэрийгээ агуу бүтээн байгуулалт өрнүүлэх гэж байгаа юм шиг төрийн сайд нь сүржигнэхийг харахад үнэндээ л нүүр хийх газар олдохгүй юм. Шатахууны нөөцийн сав барих нь Ж.Ганбаатар сайдын хэлээд байгаа шиг тийм ч айхавтар нүсэр ажил биш. Нөөцийн сав барих шиг амархан ажил байхгүй. С.Баярын Засгийн газрын үед шатахуун тасалдаж, нэлээд өндрөө авч байхад хүртэл манай “Өдрийн сонин” энэ тухай хөндөж бичиж л байв. Тэр үеэс буюу 2008 оноос хойш манай улс шатахуун нөөцөлдөг болсон. Гэхдээ энэ ажлыг нөгөө муу хэлүүлдэг хувийн хэвшлийнхэн л хийсээр ирсэн. Зарим нь өөрсдийн хөрөнгөөр нөөцийн сав барьж байсан санагдаж байна. Стратегийн чухал бүтээгдэхүүн болох шатахуун тасалдахгүй, нийлүүлэлт нь хэвийн байх гол үндэс нь нөөц бүрдүүлэлт юм. Харин хувийн хэвшлийнхний боломж нь 30 хоногийн л шатахууны нөөц бүрдүүлэх багтаамжтай. Энэ хугацаа ядаж 90 хоног байх юм бол шатахууны үнийн хэлбэлзэлд ч хариу үзүүлэх боломжтойг мэргэжлийн хүмүүс хэлдэг. Шатахууны хомсдол эдийн засагт савлагаа үүсгэж, инфляцид сөрөг нөлөөтэй. Зовлонг нь ард түмэн л үүрдэг.

Яг үнэндээ төрд өнөөдөр өөрийн гэсэн шатахуун нөөцлөх сав алга. Социализмын үед байсан хэдийгээ зах зээлд шилжингүүтээ хувьчлаад тараачихсан. Одоо тэрийгээ буцааж авч ашиглая гэж гоншигноод ч хэрэггүй. Бараг хагас зуун жилийн насжилттай тэдгээр сав эхнээсээ зэвэрч моралын элэгдэлд ороод цоорчихсон байлгүй. Тийшээ хараад угаасаа нэмэргүй. Хамгийн зөв гарц шийдэл нь шатахууны нөөцийн саваа өөрсдөө барих. Үе үеийн салбарын сайдууд шатахуун тасалдах болгонд нөөцийн савтай болох хэрэгтэй, гаднаас түрээсээр ч хамаагүй авчрах ёстой гэж мэдэмхийрцгээдэг. Манай төрийн удирдагчид аж ахуйн ажлын ямар ч зүг чиг байхгүйн тод жишээ бол энэ. Тэгсэн хэрнээ сүрхий мэддэг царайлаад амьтан хүний элэг доог болсон тэнэг, тэнэг юм ярина. Шатахууны нөөцийн сав хийх шиг амархан ажлыг харь гаригийн бүтээл хийх гэж байгаа мэт ярьцгаасаар өдий хүрлээ. Тэднийг цэцэрхэж байх хооронд бензин шатахууны хэрэглээ улам нэмэгдлээ. Цаашид нөхцөл байдал бүр ч дордож мэднэ. Гаднаас бэлэн сав түрээсэлж, валют урсгаж байхаар өөрийн юм өргүй нь дээр биш үү. Хэдэн гагнуурчин цуглуулаад, хавтгай төмөр худалдаж аваад хөндий торх хийх нь хэнд ч ойлгомжтой. Тэгээд ч бидэнд нөөцийн сав хийж байсан арвин туршлага бий дээ. Хуучин цагт гагнуурын аппарат, гагнуурчин хоёр ховор байхад монголчууд нөөцийн саваа жимбийтэл нь сайхан стандартын дагуу хийчихдэг байсан гэдэг. Цалин хөлс нь өндөр болохоор хүмүүс гагнуурын ажил хийхдээ ч жигтэйхэн дуртай байсныг хууччуул ярих юм билээ. Тэр үед манай улсын хүн ам дөнгөж 1.6 сая хүрэхтэй үгүйтэй байсан бол одоо үүнээс хоёр дахин нэмэгдсэн. Хаа сайгүй гагнуурчин байна. Жилд хэдэн зуугаараа гагнуурчид төгсч байгаа. Хүнд, хортой мэргэжил гэдэг утгаараа үнэлэмж нь ч өндөр хэвээр. Гагнуурын аппарат бол янз, янзаараа дэлгүүр болгонд овоолоотой зарагдаж байгаа. Электродыг нь хүртэл дотооддоо үйлдвэрлэдэг болоод удаж байна. Мэргэжлийн гагнуурчдад шатахууны нөөцийн сав хийх нь ядах юмгүй. Мөнгийг нь ахиу өгье гэвэл гагнуурчид захаасаа авахуулаад зөндөө. Хоногийн 24 цагаа дөрвөн ээлжтэй болгоод өдөр, шөнөгүй тасралтгүй нухахад Монгол орны талыг нь нөөцийн саваар хангачих юм биш үү. Ердөө наад захын ийм аж ахуйн ажлын зохион байгуулалтыг хийчихэж мэдэхгүй төртэй байхыг харахаар үнэхээр хэлэх үг олдохгүй юм.

Монгол Улс ядуу хоосон, дээрээс нь огт ажил хийж сураагүй ёстой хөгийн байж ханахгүй юм. Даанч яав даа гэмээр. Дарга нар нь амьдрал мэдэхгүй. Ард түмэн нь ажил хийж сураагүй. Ядаж л шатахууны нөөцийн сав барих тухай асуудлыг төрийн сайд хүн яриад сууж байхаасаа ичдэг баймаар сан. Энэ нь юуг хэлээд байна вэ гэхээр монголчууд тэр аяараа бүх л зүйлд ялангуяа бүтээн байгуулах ажилд гэнэн, тэнэг, сонин хандлагатай. “Бид хийж чадахгүй. Бүтээж болохгүй” гэсэн арилшгүй тамга бүр генд нь суучихсан байх юм. Аливаа технологийн дэвшил, бүтээн байгуулалтыг тусгай улсууд л хийдэг гээд ухаан санаандаа бат шингээчихсэн. АНУ, Орос, Хятад, Япон л энэ бүгдийг хийж бүтээж чаддаг гэсэн мухар сэтгэхүйдээ хэзээнээсээ ч юм бүр итгэчихсэн. Төрд гарсан бүх дарга нар нь ийм бодолтой. Монгол хүний бүтээмжийг өсгөж, хөгжүүлэх тухай огт ярьдаггүй. Өөрсдөө хийж бүтээе гэсэн сэтгэлгээг нь дэмждэггүй. Тэгэхээр чинь Монгол Улс маань яаж хөгжих юм бэ. Уг нь монголчууд бид нар бүхнийг хийж чадна шүү дээ. Адилхан л гартай, хөлтэй, оюун ухаантай улсууд. Тэр байтугай дэлхийн хаана ч очсон амьдрах аргаа олоод юмыг амархан сурдаг гэж үнэлэгдээд байдаг биз дээ. Монгол хүний зохион бүтээсэн технологийн шийдэл, ноу-хауг дэлхийн брэндүүд нэвтрүүлээд бизнесийн ашиг орлогоо өм цөм нэмэгдүүлээд байгаа тухай бишгүй мэдээлдэг. Дэлхийд данстай Амазон, Гүүгл зэрэг компанид монгол залуусын оюуны бүтээмж өндрөөр үнэлэгдэж чадаж байна. Ямар ч салбарт хөрвөх ур чадвар монголчуудад бий. Цахилгаан станцаа ч бид өөрсдөө хийж чадна. Их, дээд сургуулиуддаа үүрэг өгөөд тооцоо судалгааг нь хийлгүүлээд бариулахад чадахгүй гэх газаргүй. Хамгийн наад зах нь Амгалангийн дулааны станцыг цахилгаан болгох техникийн шийдлийг хурууны үзүүрээрээ л гаргачихна даа. Ийм оюуны нөөц чадавх бидэнд бий. Гэтэл тэрийгээ ашиглаж чадахгүй ядуу, нунж дорой байхыг дээрээс нь алсуураар монголчуудын ухамсарт суулгачихжээ. Үүний тод жишээ нь дээрх шатахууны нөөцийн сав барих тухай яриа юм. Дахин хэлэхэд, ийм амархан ажлыг төрд гарсан дарга нар бушуухан хийгээд өгөх хэрэгтэй. Нөөцийн сав байхгүй болохоор одоо шатахуун тасалдлаа гээд л шуугицгаагаад байна. Ард түмэн хүртэл “Бензин байхгүй болчихлоо” гэж цуурахын оронд төр засгийг энэ ажлаа хийхийг шаардаж, шахдаг байя. Гагнуурчид нь аппаратаа бариад “Алив бид нөөцийн сав гагнаадахъя, таван цаасыг нь өгөөдөх” гээд салбарын сайдын өмнө оч л доо. Ингэж байж Монгол Улс хөдөлдөг, юм хийдэг болно шүү дээ. Ийм өчүүхэн аж ахуйн асуудлаа шийдчихэж чадахгүй байж шатахуун тасалдвал тусгаар тогтнолын хэмжээнд яригдана гэж суухаас ичээсэй. МАН-ын ойлголтоор бензин шатахуун байхгүй болчихвол иргэд талбай дээр цугларч жагсаад өөрсдийг нь өнхрүүлчихнэ гэж айгаад байх юм. Бодит үнэн гэвэл Орос, Украины дайн эхлээд бүтэн жилийг ардаа орхиж байхад МАН-ын байгуулсан засаг төр дэмжсэн ч биш, дэмжээгүй ч биш шившгээ хутгаж өдий хүрлээ. Оросыг дайн өдөөсөн гээд дургүй байгаагаа илэрхийлчихвэл нөгөөдүүл нь эрчим хүч, шатахуун хоёроо хаачихна. Тэгэнгүүт ард түмэн “Шатахуун өгдгөөр нь Орост дагаар орчихъё л доо” гээд босоод ирэх вий гэсэн айдастайгаа тэмцэлдсээр өнөөдрийг хүрсэн нь худлаа биш. Улсаа ийм дархлаагүй, уруу дорой удирдмааргүй байна. Монголчууд ч гэсэн юм хийдэг болмоор байна. Хийж чадахгүй байгаадаа ичдэг баймаар байна. Бүтээмжээ нэмэгдүүлж, дэлхийн зах зээлд өрсөлддөг болмоор байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр гахай өдөр DNN.mn

Аргын тооллын гуравдугаар
сарын 6, Сумьяа гариг. Билгийн
тооллын 14, их морь одтой,
харагчин гахай өдөр. Өдрийн
наран 7:24 цагт мандан, 18:43
цагт жаргана. Тухайн өдөр хонь, туулай
жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл
өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба
ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, нялхсын
хурим хийх, сүм дуганыг сэргээх, огторгуйн
үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.
Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх,
балгадын суурь тавих, нохой худалдан
авахад муу.
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь,
нохой, гахай болой. Хол газар яваар одогсод
зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Ичигсэд
хөдлөх (4 ц 27 м) өдөр.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал
эд, мал арвидна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

ТОЙМ: “Ээжтэй хүн ээжээрээ гайхуулж, ээжгүй нь сэтгэл зүйн дарамтанд ордог баяр эхэлж байна” хэмээн өгүүллээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт “Алтан тариа” ХХКийн захирал П.Цэнгүүн “Хэцүү үед бизнесмэнүүдээ
торгохоор хэрэглэгчдэд яаж
тусдагийг харуулах гэж гурилынхаа
үнийг нэмсэн
гэснийг VII нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Монголын
сэтгүүлчдийн нэгдсэн
эвлэлийн ерөнхийлөгч
Ө. Отгонбаатар “МСНЭ-ийн
гишүүн болсноор
танд ямар
давуу талтай вэ
гэдэг чиглэлд
илүү анхаарч
ажиллаж байна”
гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Ээжтэй хүн ээжээрээ гайхуулж, ээжгүй нь сэтгэл зүйн дарамтанд ордог баяр эхэлж байна” хэмээн өгүүллээ.

Улс төрийн намууд
сонгуулийн тогтолцоог
пропорциональ болгох
шаардлагатай гэв

Хууль зүйн үйлчилгээний
төвийн хуульч, өмгөөлөгч
Г.Жалбуу “Ёс зүйн зөрчил гаргасан цагдаагийн алба хаагчид, эрх бүхий албан
тушаалтанд Цагдаагийн албаны тухай хуульд зааснаар шийтгэл ногдуулдаг” гэлээ.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Говь, тал, хээрийн нутгаар шуурна DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Ойрын хоногуудад говь, тал, хээрийн нутгаар салхи, шуургатай, өдөртөө ихэнх нутгаар дулаан байна.

2023 оны 03-р сарын 04-ний 20 цагаас 03-р сарын 05-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нийт нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -20…-25 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -13…-18 градус, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр голын хөндийгөөр -8…-13 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1…+4 градус дулаан, бусад нутгаар -2…-7 градус хүйтэн, өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -7…-12 градус, Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Завхан, Идэр голын хөндийгөөр 0…-5 градус хүйтэн, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор +1…+6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +13…+18 градус, бусад нутгаар +7…+12 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -11…-13 градус, бусад хэсгээр -5…-7 градус хүйтэн, өдөртөө +7…+9 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө -15…-17 градус хүйтэн, өдөртөө +2…+4 градус орчим байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө -15…-17 градус хүйтэн, өдөртөө +4…+6 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Мартын 8-нд бүх нийтээр амарна DNN.mn

Мартын 8-нд бүх нийтээр амарна

Мартын 8 буюу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр шинэ долоо хоногийн Лхагв гаригт тохиож буй. Энэ өдөр монголчууд бүх нийтээр амарна.

Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар монгол түмэн дараах баяруудад амардаг.

Шинэ жилийн баяр-Нэгдүгээр сарын 1-нд /Ням гариг/

Цагаан сар-Хоёрдугаар сарын 21, 22, 23-нд /Мягмар, Лхагва, Пүрэв гариг/

Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр-Гуравдугаар сарын 8 /Лхагва гариг/

Бурхан багшийн Их дүйчин өдөр-Тавдугаар сарын 5 /Баасан гариг/

Хүүхдийн баяр-Зургадугаар сарын 1 /Пүрэв гариг/

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр-Долоодугаар сарын 11-15 / Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан, Бямба гариг/

Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр-Арваннэгдүгээр сарын 14 /Мягмар гариг/

Бүгд найрамдах улс тунхагласан өдөр-Арваннэгдүгээр сарын 26 /Ням гариг/

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний өдөр-Арванхоёрдугаар сарын 29 /Баасан гариг/

Categories
гадаад мэдээ

Газар хөдлөлтийн улмаас Туркэд 400 орчим гутлын үйлдвэр нуржээ DNN.mn

Туркэд газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 9000 давав | News.MN

Туркэд хоёрдугаар сарын зургаанд болсон газар хөдлөлтийн улмаас гутлын үйлдвэрлэлийн гол бүс болох Антакьяд 400 орчим гутлын үйлдвэр нуржээ. Энэ талаар Туркийн гутал үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Берке Ичтен Shoe Intelligence-д мэдээлжээ.

Газар хөдлөлтийн улмаас нурсан үйлдвэрүүд нь Туркийн нийт үйлдвэрийн хүчин чадлын 10 хувийг эзлэж байсан бөгөөд энд 10 мянга орчим хүн ажиллаж байсан аж. Туркэд нийтдээ 10 мянга орчим гутлын үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг, эдгээр үйлдвэрт 350 мянган хүн ажиллаж, жилд 550 сая хос гутал үйлдвэрлэдэг юм байна.

Эдгээр үйлдвэрүүд Стамбул, Измир, Конья, Антакья, Адана хотуудад үйлдвэрлэлийн бүс үүсгэн үйл ажиллагаа явуулдаг аж. Газиантеп, Адана хотууд ч газар хөдлөлтөд өртсөн ч эдгээр хотуудад байрлах гутлын үйлдвэрүүд байгалийн гамшигт өртөөгүй байна.

Туркийн гутал үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүний мэдээлснээр, Антакья бүсэд ажиллаж байсан хүмүүс “туршлагатай гуталчид” байсан гэнэ. Тэднээс хичнээн нь байгалийн гамшгийн улмаас амиа алдсан нь одоогоор тодорхойгүй байгаа, үйлдвэрүүдийг сэргээхийн тулд засгийн газрын дэмжлэгтэйгээр бусад холбоодтой хамтран хандив цуглуулж байгааг тэрбээр онцолжээ.

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ-аас сэрэмжлүүлэг гаргалаа DNN.mn

Мэдээ.МН

Цагдаагийн ерөнхий газраас сэрэмжлүүлэг гаргалаа. Сэрэмжлүүлэгт “Gabriel Kante” гэх хуурамч хаягнаас “Хоёрдугаар сарын 25-наас гуравдугаар сарын 12-ныг хүртэл АНУ-ын Засгийн газар Дэлхийн банктай хамтран дэлхийн ядуурлыг бууруулахад туслах зорилгоор Монголын нийт хүн амд 38,000,000-ыг гэр бүлийн буцалтгүй тусламжаар олгохоор боллоо” гэсэн утга бүхий хуурамч мэдээллийг албан мэдээллийн зураг ашиглан сошиал орчинд тарааж байна.

Энэхүү мэдээлэл нь ор үндэслэлгүй бөгөөд үүнд хавсрагдсан Онцгой байдлын байгууллагын хувцастай хүмүүсийн хандив хүлээн авч байгаа зураг нь 2017 онд болсон ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхэд зориулж иргэд, аж, ахуйн нэгж, байгууллагаас өгч байсан хандивын зураг болно. Иймд мэдээллийн харагдах байдалд хууртан, залилангийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна” гэжээ

Categories
мэдээ нийгэм

Шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа DNN.mn

Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр агаарын дундаж температур гуравдугаар сараас тавдугаар саруудад ихэнх нутгаар дулаан байх төлөвтэй байна.

Хуримтлагдсан цас, нуур, гуу, жалга, суваг, шуудуу, гол мөрний цас, мөс хайлах, хөрсний ус, булаг гарч халиа дошин үүсэх, айл өрх, гудамж талбай усанд автах зэрэг эрсдэлтэй тул болзошгүй шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

Иймд уулын ам, гол усны ойр суурьшиж байгаа айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд ойр орчмын цасаа зайлуулах, үерийн далан, борооны ус зайлуулах суваг, шуудуу татах, голын голдиролыг өөрчлөхгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, гол мөрний мөсөн дээр тоглуулахгүй байх, зөвшөөрөгдсөн зам гүүрнээс өөр гарц гармаар зорчихгүй байхыг анхааруулж байна.