Categories
мэдээ улс-төр

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

БНСУ-ын зүүн өмнөд хэсэгт дэгдсэн ойн түймэрт 18 хүн амиа алдаж, 19 хүн гэмтсэн талаар тус улсын Дотоод хэргийн яам мэдээллээ. Баасан гарагт Өмнөд Кёнсан мужаас эхэлсэн түймэр хуурай хүчтэй салхины нөлөөгөөр зэргэлдээ Йысон, Андон, Чонсон, Ёньян, Ёндок хошууд руу тархсан юм. Одоогоор 23 000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа бол хэд хэдэн соёлын өв, тэр дундаа 1300 жилийн настай буддын сүм галд сүйдсэн байна.

Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Хан Док Су байгалийн гамшгийг “түүхэнд урьд өмнө байгаагүй хамгийн аймшигтай түймэр” хэмээн тодорхойлж аврагчид төдийгүй ард иргэдийг түймрийн тархалтаас сэргийлэхийн тулд бүх хүчээ дайчлахыг уриаллаа.

Одоогоор түймрийн голомтод хэдэн мянган гал сөнөөгч, 5000 орчим цэргийн албан хаагч ажиллаж, Солонгост байрлаж буй АНУ-ын цэргийн нисдэг тэрэгнүүд дайчлагдаад байна.

Өмнөд Солонгост ой хээрийн түймэр гарах нь харьцангуй ховор. Гэтэл сүүлийн хэдэн өдрийн дотор 18 хүний ​​амь насыг хохироож,  17 мянга орчим га ой мод сүйтгэсэн түймэр тус улсын түүхэнд хамгийн их хохирол дагуулсан гамшиг болж буй аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *