Монгол Улсад улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн нэг тохиолдол бүртгэгдээд буй.
Өвчний үед илрэх эмнэлзүйн шинж тэмдэг нь:
-Халуурах
-Нүдний салст үрэвсэх
-Хамраас нус гоожих
-Ханиалгах
-Амны салстад улаан хүрээтэй цагаан толбо үүсэх.
-Толбот гүвдрүүт тууралт нүүрнээс эхлэн бүх биеэр дээрээс доош туурна
Эдгээр шинж тэмдэг илэрвэл харьяа өрх, дүүргийн эрүүл мэндийн байгууллагад цаг алдалгүй хандахыг албаныхан зөвлөлөө.