Сүүлийн өдрүүдэд байшин шатсан дуудлага нэмэгдэж байгаа тул аюулгүй галлагааны дараах зөвлөмжийг хүргэж байна.
-Түлшийг чийггүй хуурай орчинд хадгалах
-Ханан пийшин, янданг хөөлж цэвэрлэн, агаарын урсгалыг чөлөөтэй болгох
-Зуух пийшингийн битүүмжлэлийг шалгах
-Янданг дээврээс дээш 0.5 м байрлуулах
-Түлшний дүүргэлтийг 60-70 байхаар тооцож хэт ихээр дүүргэхгүй байх
-Нунтаг түлш хэрэглэхгүй байх
-Яндангийн сойлтыг хаахгүй байх
-Угаар мэдрэгчийн хэвийн ажиллагааг шалгаж аюулгүй байдлаа хангаарай.