Categories
мэдээ нийгэм

Зуслангийн чиглэлд автобуснууд нэмэлтээр явж эхэллээ

Зуслан чиглэлд зорчих иргэдийн тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор Зуслангийн чиглэлийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг өдөр бүр 07.00-22.00 цагийн хооронд доорх гурван чиглэлд эхлүүлээд байна. Тодруулбал, “Гүнт-Жигжид-Тэнгис кино театр” чиглэлд их багтаамжийн гурван автобус 35 минут тутамд “Тэнгис” кино театрын зогсоолоос, “Гоодой-Тэнгис кино театр” чиглэлд их багтаамжийн нэг автобус нэг цаг 30 минут тутамд “Тэнгис” кино театрын зогсоолоос, “Баянбулаг- Тэнгис кино театр” чиглэлд 1 их багтаамжийн автобус хоёр цаг тутамд “Тэнгис” кино театрын зогсоолоос тус тус үйлчилж эхэллээ.

Мөн иргэдийн орой, үдшийн цагаар зорчих эрэлтийг хангах зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээ зогссоноос хойш “5 Шар–Ботаник” чиглэлд их багтаамжийн дөрвөн автобус 25 минут тутамд, “Нисэх–МУБИС–Ард кино театр” чиглэлд их багтаамжийн гурван автобус 23 минут тутамд, “Зунжин–7 буудал– МУБИС” чиглэлд их багтаамжийн гурван автобус 27 минут тутамд үйлчилж эхлээд байна. Шөнийн тээврийн үйлчилгээ нь нийтийн тээврийн үйлчилгээ зогссоноос хойш шөнийн 02:00 цаг хүртэл иргэдэд үйлчилнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *