2025.01.11 / Бямба гараг
ӨВЛИЙН АДАГ УЛААГЧИН ҮХЭР САРЫН
ГУРВАН ХӨХ ЦАГААН ЛУУ ӨДӨР
Үс засуулвал: Жаргал ирнэ.
Наран ургах, шингэх: 08.39-17.21
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Суудал: Гал
Аргын тооллын 1 сарын 11, Санчир гараг. Билгийн тооллын 13, Гөрөөсөн толгой одтой, цагаан луу өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 8:39-17:21. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойшоо мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.