Categories
мэдээ эдийн-засаг

Зэсийн хүдэр, баяжмалын экспорт 54.9 сая ам.доллароор өсчээ DNN.mn

Манай улсын эксортын орлого өнгөрсөн сард 131.4 сая ам.доллараар нэмэгджээ. Энэ нь өмнөх сараас өмнөх сараас 10.2 хувиар өссөн дүн юм. Орлого нэмэгдэхэд нүүрс, зэс, алтны экспортын орлого голлон нөлөөлсөн байна. Тэр дундаа нийт экспортын 60 хувийг нүүрс эзэлж байгаа бөгөөд 172.9 сая ам.долларын орлого төвлөрчээ. Гэвч нүүрсний үнэ тонн тутамд 34.0 ам.доллараар буурсан болохыг Үндэсний статистикийн хорооны энэ оны тавдугаар сарын нийгэм, эдийн засгийн тайланд дурджээ. Өнөөдрийн байдлаар нүүрсний үнэ дэлхийн зах зээлд тонн тутамд 109 ам.доллар байгаа юм.

Түүхий эдийн экспортын хэмжээ, орлогыг харвал,

  • Чулуун нүүрсний экспорт 60 хувь буюу 172.9 сая ам.доллар
  • Зэсийн хүдэр, баяжмалын экспорт 18.1 хувь буюу 54.9 сая ам.доллар
  • Төмрийн хүдэр, баяжмалын экспорт 3.7 хувь буюу 41.9 сая ам.доллар
  • Алтны экспорт 5,2 хувь буюу 39.5 сая ам.доллар
  • Цайрын хүдэр, баяжмал 74.4 сая ам.долларын орлогыг тус тус бүрдүүлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *