Нийслэлийн Баянгол дүүргийн 31 дүгээр хороонд “Зочид буудлын дөрөвдүгээр давхарт гал гараад байна” гэсэн дуудлага өчигдөр /2025.02.18/ 22:09 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход, зочид буудлын дөрөвдүгээр давхрын 15 м.кв өрөөнд эд хогшил шатаж байсныг ажиллаж, унтраасан байна.