Өмнөд Солонгосын мөрдөгчид импичмент зарлуулсан Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг өнөө өглөө ордноос нь баривчилж, онц байдал тогтоосонтой нь холбогдуулан байцаалт авахаар авч явжээ.
Өндөр албан тушаалтнуудын авлигын хэргийн мөрдөн шалгах газраас /CIO/ мэдээлснээр, Юн Сог Ёлийг баривчлах тушаалыг 10:33 цагт гүйцэтгэсэн байна.
Телевизийн шууд дамжуулж буйг үзэхэд, Юн Сог Ёлийг суулгасан автомашин ба дагалдах цуваа Сөүлийн төв дэх ерөнхийлөгчийн ордноос гарч, тус хотоос өмнө зүгт орших Гвачон хот дахь CIO-ын төв байрыг зорьжээ.
Э.Хулан