Categories
мэдээ нийгэм цаг-үе

Явган хүний замыг 35.6 тэрбум төгрөгөөр шинэчилнэ DNN.mn

Нийслэлийн Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Олимпын гудамжнаас Их Монголын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Сүхбаатарын талбай орчмын явган хүний зам талбайг энэ жилээс стандартад нийцүүлж байгалийн чулуун хийцлэлтэй болгоно.

Ингэхдээ хөнгөлөлттэй үнээр, боржин чулуу үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдээр тус ажлыг гүйцэтгүүлнэ гэж НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.

Нийслэлийн 2024 оны төсвийн тодотголд тусгасан урсгал зардалд явган хүний замыг стандартад нийцүүлэн шинэчлэх төсвийг тусгасан. Улаанбаатар хот 2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбогдуулан хотын гол гудамж, явган хүний зам, талбайг стандартад нийцсэн боржин чулуугаар тохижуулахад 45.6 тэрбум төгрөг тусгуулахаар НИТХ-д өргөн барьсан юм. НИТХ-ын өчигдөрийн хэлэлцүүлгээр, энэ оны төсөвт өөрчлөлт оруулах төслийг батлахдаа бүлгүүдийн саналыг тус бүрчлэн хэлэлцжээ. Тодруулбал, НИТХ дахь МАН-ын бүлгээс явган хүний зам, талбайн тохижилтод тусгасан 45.6 тэрбум төгрөгийг 10 тэрбум, АН-ын бүлгээс 20 тэрбум, ХҮН-ын бүлгээс 30.4 тэрбум төгрөгөөр бууруулах санал дэвшүүлсэн юм. Намын бүлгүүд, хороодын саналыг хэлэлцэж, явган зам талбайн тохижилтын ажилд тусгасан 45.6 тэрбум төгрөгийг 10 тэрбум төгрөгөөр багасган, 35.6 тэрбум төгрөг төсөвлөхөөр тогтоолын төслийг баталлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *