Увс аймгийн Тэс сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Монтед” констракшн, “Өнө мөнх хөгжил констракшн” ХХК, “Валькан” групп, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий түрүүлж, Увс аймгийн Тэс сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Увснуур” дэвжээний бөх, улсын харцага Төрөөгийн Баасанхүү үзүүрлэв.
Дөрөвт Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Өлгийн хүчтэн” дэвжээний бөх, улсын заан Б.Серик, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Түшээт ханы аварга” дэвжээний бөх, аймгийн арслан Н.Амгаланбаатар нар шалгарлаа.
Наймд улсын начин Х.Оргилболд, аймгийн арслан Ч.Эрдэнэсайхан, аймгийн арслан Б.Түвшинтөгс, аймгийн заан М.Тэгшбаяр нар үлдэв.
Маргааш буюу тавдугаар сарын 11-ний 12:00 цагаас “Арвайн Үндэс” ХХК-ийн нэрэмжит “Улсын арслан цолны хүндэтгэл” улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн уламжлалт барилдаан болно.