Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.09.30-аас 10 дугаар сарын 06-ны өдрүүдэд) 43.805 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 600 хэргийг хүргүүлсэн байна. Үүнээс дурдвал,
Цахим орчинд өнгөрсөн есдүгээр сарын 26-ны өдөр “Иргэнээс ийм орк байж болохгүй, урсгал сөрөөд” гэх гарчигтай мэдээлэл нийтлэгдсэн. Улмаар уг мэдээллийн дагуу Тээврийн цагдаагийн албаны Орон нутгийн хяналтын хэлтсээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ. Улмаар иргэн “Н”-ийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн үйлдэлд энэ оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 30 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар жолоодох эрх хасаж, 50 нэгжээр торгох шийтгэл оногдуулж, шийдвэрлэсэн байна.
One reply on “Урсгал сөрсөн жолоочийн эрхийг 3 сар хасаж, 50 мянгаар торгожээ DNN.mn”
БГД харъяа нутаг дэвсгэр дээр хүн зодож дээрэмдсэн хэрэг гарсан ба уг гэмт хэргийг үйлдсэн хүн нь нөлөө бүхий этгээд учраас байцаагч нар нь тэр этгээдийн талд орсон бна. Гэмт хэрэгтэн ялж хохирогч хохирсоор байхуу.