Categories
мэдээ улс-төр цаг-үе

Улс төрийн 27 нам санхүүгийн тайлангаа хуулийн хугацаанд хүргүүлжээ

Улс төрийн намууд жилийн эцсийн санхүүгийн тайлангаа 2025 оны 2 дугаар сарын 10-ны дотор Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэхээр Улс төрийн намын тухай хуульд заасан билээ.

Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 улс төрийн намаас 27 нь санхүүгийн жилийн эцсийн тайлангаа хуулийн хугацаанд ирүүлсэн байна.Хуулийн дагуу намын санхүүгийн тайланд гурван үе шаттай хяналт хэрэгжүүлэх бөгөөд аудитын хуулийн этгээд дээрх 27 намын жилийн эцсийн санхүүгийн тайланд 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дотор дүгнэлт гаргажээ.

Сонгуулийн ерөнхий хороо аудитын хуулийн этгээдийн дүгнэлт бүхий санхүүгийн тайлан нь хуульд заасан шаардлагад нийцсэн эсэхийг хянаж байна. Улмаар Сонгуулийн ерөнхий хороо уг тайланг 4 дүгээр сарын 5-ны өдрийн дотор Үндэсний аудитын газарт хүргүүлэх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *