Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: 24-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 25-нд Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 26-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 27-нд нутгийн зарим газраар, 28-нд нутгийн зүүн хагаст,     29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд нутгийн өмнөд хэсгээр, 10 дугаар сарын 01-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: 26-нд Алтайн салбар уулсаар, 27-нд ихэнх нутгаар, 28-нд нутгийн зүүн хагаст, 29,30-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 5-10 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Хугацааны эхээр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байх боловч 27-нд баруун аймгуудын нутгаар цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -6…-11 градус хүйтэн, өдөртөө -1…+4 градус дулаан, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -3….-8 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +12…+17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 27, 28-нд бороо, нойтон цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 27,28-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хугацааны эхээр өдөртөө дулаарч, шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +15…+20 градус дулаан байна. 27-ноос хүйтэрч шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *