Хур тунадас: 18-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 19-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд нутгийн төв хэсгээр, 23-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 24-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 8-13 метр, 18-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 19-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Ихэнх нутгаар сэрүүхэн Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -11…-16 градус хүйтэн, өдөртөө -2…+3 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -8…-11 градус хүйтэн, өдөртөө +2…+7 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +10…+15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +5…+10 градус дулаан байна.