Categories
мэдээ нийгэм

Нийслэл рүү нэвтрүүлэхийг завдсан 123 тарваганы туламыг ЗӨСҮТ-д хүлээлгэн өгчээ DNN.mn

Улаанбаатар хот руу тарвага нэвтрүүлэхийг завдсан 41 удаагийн үйлдлийг таслан зогсоосон тухай Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар(НЗДТГ)-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Эдгээр үйлдлийг таслан зогсоосноор 123 тарвагыг Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв (ЗӨСҮТ)-д хүлээлгэн өгсөн байна.

Энэ онд нийслэл хотод тарваган тахлын батлагдсан нэг, сэжигтэй хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн. Тарваган тахал нь шууд хавьтал, дам халдвар, агаар дусал, хоол хүнсээр дамжин халдварладаг учир өвчин туссан хүн бусдад тараах магадлал их байдаг.

ЗӨВЛӨМЖ:

  • Хууль тогтоомжид зааснаар тарвага агнах, тарваганы гаралтай түүхий эдийг худалдаалах, худалдан авах, тээвэрлэхгүй байх;
  • Тарваганы дотор эрхтэн, махыг хэрэглэхгүй, гэртээ хадгалахгүй, хот, суурин газарт тээвэрлэж оруулахгүй байх;
  • Тарвага болон мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулахаас сэргийлэх;
  • Тарвагатай харьцсан, бөөс бүүрэгт хазуулсан, тарваганы арьс өвчсөн, мах эвдсэн болон идсэний дараа өндөр халуурах, толгой өвдөх, дотор эвгүйрхэх, нүүр нүд улайх, бүх бие, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай 103 утсаар дуудлага өгнө үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *