Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатар хот 2025 он гэхэд 830-940 мянган машинтай болно DNN.mn

Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төвөөс “Шинэ сэргэлтийн бодлого”-ын “Хот хөдөөгийн сэргэлт”-ийн хүрээнд автозамын түгжрэлийг бууруулах холбогдох судалгааны ажлууд хийж гүйцэтгэснээ өчигдөр /2023.12.01/ танилцууллаа.

Улаанбаатар хот 2025 он гэхэд 830-940 мянган машинтай болно

Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд,

-“Улаанбаатар хотын автомашины багтаамж”-ийн талаарх илтгэлийг ШСБХ-ын гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн,

-“Түгжрэлийн оношилгоо, судалгааны танилцуулга” илтгэлийг Мэдээлэл, дүн шинжилгээний хэлтсийн дарга Ч.Алтан-Өлзий,

-“Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын түгжрэлд үзүүлэх нөлөөлөл” илтгэлийг МДШХ-ийн ахлах мэргэжилтэн Г.Энхболд,

-“Улаанбаатар хотын зорчигч хөдөлгөөний урсгалын математик загварчлал, симуляцийн судалгаа төсөл” илтгэлийг МУИС-ийн Математик, хэрэглээ төвийн судлаач М.Мэнд-Амар тавьж хэлэлцүүлсэн юм.

Тус хэлэлцүүлэгт нийтийн тээвэр болон авто замын холбогдох байгууллага агентлагийн албаны яам, агентлагийн 30 гаруй хүмүүс оролцож судалгааны талаар санал бодлоо солилцсон юм.

Авто замын түгжрэл нь нийслэл Улаанбаатар хотод төдийгүй дэлхий даяарх олон хотуудад ноцтой асуудал болоод байна. Агаар орчныг бохирдуулах, эрүүл мэнд бүр цаашлаад улс орны эдийн засагт ч сөргөөр нөлөөлж буй. Дэлхийн орнууд түгжрэлийг бууруулахын тулд нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх, үйлчилгээгээ сайжруулах, явган зорчигчид болон дугуй скүүтерт зориулсан дэд бүтцийг бий болгох, ажлын уян хатан цаг болон зайнаас ажиллах боломжийг судлах, уриалах зэрэг олон арга аргачлалыг ашиглаж байна.

Монгол Улсад ч энэхүү арга аргачлалыг, эхнээс нь хэрэгжүүлж байгаа хэдий ч алива бодлого, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд гарах үр дүн, эдийн засгийн үр ашиг, үр дагавруудыг тэр болгон бодитой хэмжиж, тооцоолж чаддаггүй. Тиймээс түгжрэлийн талаар анх удаа ийнхүү томоохон судалгааг “Шинэ хурдасгуур төв”-өөс хийжээ.

Автомашины тоог хязгаарлах нь зайлшгүй авах арга хэмжээний нэг

Улаанбаатар хот 2025 он гэхэд 830-940 мянган машинтай болно

“Улаанбаатар хотын авто замын багтаамж” илтгэлээс онцлоход одоогоор манай улсад 2022 оны жилийн эцсийн байдлаар 700 мянга гаруй автомашин байгаа юм. Ямар нэгэн зохицуулалт хийхгүй бол Улаанбаатар хот 2025 гэхэд 830-940 мянган автомашинтай болох тооцооллыг хийсэн байна. Тодруулбал, 2023 онд 50 мянга, 2024 онд 50 мянга, 2025 онд 43 мянгаар нэмэгдэх тооцооллыг хийжээ. Тиймээс автомашины тоог хязгаарлах нь зайлшгүй авах арга хэмжээний нэг гэдгийг тодотголоо. Ирэх хоёр жилд хамгийн ихдээ нэг жилд импортоор оруулах машины тоог 30 мянгаас хэтрүүлэхгүй байх ёстой гэв. Импортын татварыг нэмж арга хэмжээ авч болох ч түгжрэлд нөлөөгүй буюу орон нутгийн иргэдэд хүндээр тусах учир энэ нь тийм ч оновчтой шийдэл биш гэдгийг хэллээ. Харин үүний оронд дугаарын дуудлага худалдаагаар нэмэлт автомашины дугаар олголт хийхийг санал болгож байна.

Жишээ болгон дурдахад, Сингапур улсад 1000 хүнд оногдох автомашины тоо 180 байгаа. Үүнийг Улаанбаатарт хөрвүүлвэл 1000 хүнд 466 машин оногдож байна. Сингапурын жишгээр Улаанбаатар хотын 1000 хүнд 180 машин оногдуулъя гэвэл автомашины тоо 270 мянгаас хэтрэхгүй байна. Сингапур улсын хувьд энэ үзүүлэлтээрээ 10 км-ыг 23 минутанд туулдаг. Энэ хурдаа жил болгон барьдаг бөгөөд үүнээс хэзээ ч хэтрүүлдэггүй байна. Үүний шийдэл нь дээр дурдсан дугаарын дуудлага худалдаагаар нэмэлт автомашины дугаар олголт хийх аж.

One reply on “Улаанбаатар хот 2025 он гэхэд 830-940 мянган машинтай болно DNN.mn”

Гадны орнуудын жишээгээр Дизель хөдөлгүүртэй бүх машиныг хот дотор явуулахыг бүр мөсөн хориглох ёстой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *