Categories
мэдээ нийгэм цаг-үе

Үхрийн ястай махны үнэ 300 төгрөгөөр буурчээ DNN.mn

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 36 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2024 оны долдугаар сарын 29-ний өдрийн ажиглалт.


Махны дундаж үнэ

Махны дундаж үнэ 2024 оны долдугаар сарын 27-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 14917 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 18318 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 300 төгрөгөөр буурчээ. Харин үхрийн цул мах 20589 төгрөгийн дундаж үнэтэй байна.

Гурилын үнэ

“Алтан тариа” нэрийн савласан нэг кг гурилын дундаж үнэ дээдийн дээд зэрэг нь 4082 төгрөг, дээд зэрэг нь 2998 төгрөг, 1 дүгээр зэрэг нь 2463 төгрөг, 2 дугаар зэрэг нь 1605 төгрөг байна. “Барс” худалдааны төвд “Алтан тариа” нэрийн савласан нэг кг гурилын дундаж үнэ дээдийн дээд зэрэг нь 4000 төгрөг, дээд зэрэг нь 2800 төгрөг, 1 дүгээр зэрэг нь 2300 төгрөг, 2 дугаар зэрэг нь 1600 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

Хүнсний ногооны үнэ

Өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс гурван хувиар өсч, 2013 төгрөг, монгол лууван 11.8 хувиар өсч 3075 төгрөг, монгол байцаа 4.8 хувиар өсч 2687 төгрөг, хүрэн манжин 2.0 хувиар өсч 2854 төгрөг, монгол сонгино 2.6 хувиар өсч 4078 төгрөгийн дундаж үнэтэй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *