Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн Д.Ганмаа ээлжит бус чуулганы хуралдаанд огт суугаагүй DNN.mn

УИХ ээлжит бусаар наймдугаар сарын 12-30-ны хооронд хуралдсан. Нийтдээ долоон удаагийн чуулган хуралдсан бөгөөд үүнд огт суугаагүй нэг гишүүн байгаа нь МАН-ын жагсаалтын тавдугаарт бичигдэж, УИХ- ын гишүүн болсон Д.Ганмаа юм.

Тэрбээр, гадаадад байгаа гэх шалтгаанаар ийн хуралдаа суугаагүй байна. Д.Ганмаа нь их эмч мэргэжилтэй бөгөөд Харвардын их сургуульд багшаар ажиллаж байсан нэгэн ажээ. Мөн түүнийг  АНУ-д амьдардаг гэх мэдээлэл байгаа юм.

Чуулганы хуралдааны явцад УИХ-ын дарга “Гишүүдийн ирцийн мэдээллийг олон нийтэд ил болгох ёстой. Хуралдаанд идэвх, оролцоо муутай хандаж байгаа хүмүүсээс болж, цагтаа ирээд ажлаа хийж буй гишүүд, УИХ-ын нэр хүнд унах ёсгүй” гэж байв. Үүний дагуу гишүүдийн ирцийн мэдээллийг ил болгосон байсан ч өчигдөр зарим сайтуудаар гишүүдийн ирцийн талаарх мэдээлэл гарсны дараахан цахим сайтаасаа устгасан байсан юм. Мөн энэ удаагийн ээлжит бус чуулганыг хамгийн их тасласан гишүүдээр Х.Баттулга, Ж.Ганбаатар нар хоёр хуралд, Д.Батлут гурван удаагийн хуралд сууснаар тодорч байна.

One reply on “УИХ-ын гишүүн Д.Ганмаа ээлжит бус чуулганы хуралдаанд огт суугаагүй DNN.mn”

БИ ГАДААДЫН ИРГЭНШИЛТЭЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ЮУ ! ЖЕНКО БАТТУЛГА НАРАА ЗАЙЛУУЛЧИХААД НАД РУУ ДАЙРЦГАА !

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *