Categories
мэдээ нийгэм

UBCab такси үйлчилгээ “Plus” цэсээ оргил цагуудад зогсоожээ DNN.mn

Автомашины дугаарын хязгаарлалтаас үүдэн UBCab такси үйлчилгээний дуудлагын эрэлт огцом нэмэгдэж, үйлчлүүлэгч иргэд “Plus” буюу нэмэлт төлбөртэй цэсийг нь ихээр сонгох болжээ.

Тиймээс жолооч нар зөвхөн нэмэлт төлбөр санал болгосон дуудлагыг хүлээн авч, энгийн дуудлагыг орхих сөрөг үр дагавар гарсан байна.

Иймд тус компанийн зүгээс цаг үеийн хүнд нөхцөл байдлыг харгалзан үзэж, үнийн хөөрөгдөлтийг хязгаарлах үүднээс “Plus” цэсээ оргил цаг буюу 07:15-10:30, 17:15-21:30 цагийн хооронд хаажээ.

Харин бусад цагт нэмэлт төлбөртэй цэс нь хэвийн буюу дуудлагын хөлс нь 1000 төгрөг, нэмэлт төлбөр нь 3-15 мянган төгрөгийн хооронд байх аж.

6 replies on “UBCab такси үйлчилгээ “Plus” цэсээ оргил цагуудад зогсоожээ DNN.mn”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *