Өчигдөр буюу гуравдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн Энхтайваны өргөн чөлөөний зам дээр Тээврийн цагдаагийн албанаас тодорхой цагийн хугацаанд зорчих эгнээг “3:1” болгож, зохицуулалт хийж байгаа. ТЦА-наас энэ талаар мэдээлэл хийлээ.
ТЦА-ны дарга Б.Оюутболд “Цагдаагийн байгууллага хуулиар хүлээсэн үүргийнхээ хүрээнд өөрчлөлт хийж байна.
Өчигдөр 17:50 минутын үед ачааалал ихтэй хоёр цэг дээр туршилт эхлүүлсэн. 18:40 минутын үед урьд өмнө байгаагүй замын ачаалал байхгүй болсон. Бид үүнийг 30 минутаар сунгахад ачаалал үүссэн. Тиймээс 1 цаг 30 минутаар энэ зохицуулалтыг хийхэд болохгүй юм байна гэдэг зураг авалт хийхэд өнөө өглөө 07:00-07:30 цагт замын хөдөлгөөний зураг авалт хийсэн. Ингэхэд 08:26 цагт өмнө нь байгаагүйгээр буюу энгийн үеэс илүү ачаалал буурсан. Хэрэв энэ нь үр дүнтэй байвал цаашид тогтмол болгоно” гэв.