Categories
мэдээ нийгэм

Цусны төвөөс Монгол-Японы эмнэлэг рүү дроноор цус тээвэрлэнэ DNN.mn

Япон- Монголын хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотод дрон ашиглан эмнэлэг хооронд цус тээвэрлэх туршилтын үйл ажиллагааг энэ сарын 13 буюу даваа гарагт зохион байгуулах гэж байна. Тодруулбал, Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг хүртэлх нийт 4,75 км зайд “AirTruck” буюу тусгай ложистикийн дрон ашиглан ачааг тээвэрлэх анхны туршилтыг хийнэ.

Нийслэл хотын авто замын дэд бүтэц, түгжрэлээс шалтгаалан түргэн тусламжийн машин замын хөдөлгөөний ачаалалтай үед удааширдагтай холбоотойгоор энэхүү төслийг хэрэгжүүлж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *