Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Төв, Сэлэнгийн нутаг, Дорнодын хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шуургатай, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.

2024 оны арваннэгдүгээр сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн зүүн хагаст түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 7-12 хэм хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 1-6 хэм дулаан, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна DNN.mn

Малчид, иргэд, тариаланчид, тээвэрчдийн анхааралд: Аравдугаар сарын 8-9-нд шилжих шөнө Орхон-Сэлэнгийн сав газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, 9-нд нутгийн зүүн хагаст хүйтэн, салхи шуургатай байхыг анхааруулж байна.


2024 оны 10-р сарын 08-ны 20 цагаас 10-р сарын 09-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэс, Идэр, Байдраг голын хөндийгөөр 10-15 хэм, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 3-8 хэмийн дулаан, бусад нутгаар 4 хэмийн хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө нутгийн зүүн хэсгээр эрс хүйтэрч, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 3-8 хэм, Алтай, Хангайн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа голын хөндий, говийн бүс нутгийн зүүн хойд хэсгээр 6-11 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 15-20 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.


2024 оны 10-р сарын 10-наас 2024 оны 10-р сарын 14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Аравдугаар сарын 10-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Онон, Улз голын хөндийгөөр, 11-нд Онон, Улз голын хөндийгөөр, 12-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 13-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. 13-нд говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо орно. Салхи 10-нд нутгийн зүүн хойд хэсгээр, 13-нд нутгийн хойд хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 11-нээс ихэнх нутгаар дулаарч, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэмийн хүйтнээс 4 хэмийн дулаан, өдөртөө 12-17 хэм дулаан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цас орж, цасан шуурга шуурна DNN.mn

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, 25, 26-нд нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Шөнөдөө Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэс, Байдраг голын хөндийгөөр -3…-8 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр   -3…+2 градус, Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Халх голын хөндийгөөр +7…+12 градус, бусад нутгаар +2…+7 градус дулаан, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эхээр +4…+9 градус, Увс нуурын болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр +7…+12 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +15…+20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод Дарьгангын тал нутгаар +20…+25 градус, бусад нутгаар +11…+16 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруунаас  секундэд 5-10 метр. Шөнөдөө +3…+5 градус, өдөртөө +14…+16 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +14…+16 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо  орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 0…+2 градус, өдөртөө +12…+14 градус дулаан байна.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *