Categories
мэдээ цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан байна

Хур тунадас: 29, 30-нд Хэнтийн уулсаар, 31-нд нутгийн зүүн хойд хэсгээр, 4-р сарын 01-нд нутгийн зүүн хэсгээр, 02-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 03-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 04-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна.

Салхи: Хугацааны эхэнд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ, бусад хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр.

Агаарын температур: Ихэнх нутгаар өдөртөө дулаарч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -6…-11 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -13…-18 градус, өдөртөө -1…-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +5…+10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 01-нд ялимгүй цас орно, бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд их төлөв баруун хойноос секундэд 5-10 метр.

Агаарын температур: 29-31-нд шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -12…-17 градус, бусад хэсгээр -7…-12 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус дулаан, 4-р сарын 01-нээс дулаарч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -8…-13 градус, бусад хэсгээр -3…-8 градус хүйтэн, өдөртөө +5…+10 градус дулаан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *