Categories
мэдээ цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна

 2025 оны 04-р сарын 12-ноос 04-р сарын 16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 

 12-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 13-нд Халх голын сав газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, 15-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Салхи 12-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 12-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар дулаарч шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эхээр шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө +2…+7 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +10…+15 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +22…+27 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +16…+21 градус дулаан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *