“Gertoon” анимейшн студийн бүтээл “Мөнх Тунх” хэмээх Монгол ардын үлгэрээр аялж буй бяцхан хүүхдүүдийн тухай гардаг тус бүтээлийг санаачлагч Ц.Бат-Оргилтой ярилцлаа. Тэрбээр өмнө нь “Оннц дүмд” анимейшний гол дүр Дамбажаа ноён, Сандаг, Дамбажаагийн ах Гомбожоо зэрэг гол дүрийг бүтээсэн билээ.
-Та “Мөнх Тунх” гээд анимейшнийг зургадугаар сараас эхлэн гаргасан. Энэхүү киноныхоо талаар ярихгүй юу?
-“Мөнх Тунх”-аас монголчуудын ахуй соёл болон монгол хэлэнд илүү дурлаж үзээсэй гэж уг бүтээлээ хийсэн. Ганцхан бага насны хүүхдэд зориулагдсан гэж болохгүй. Аав ээж, ах эгч нартайгаа хамт аль болох гэр бүлээрээ үзэнгээ тухайн үлгэрт гарч буй түүхийг хоорондоо ярилцаж үзвэл хүүхдүүдэд илүү сонирхолтой санагдах байх.
-Киноныхоо дүрүүдийг хэрхэн сонгодог вэ. Өмнө нь бүр төлөвлөчихсөн байдаг уу?
-Зохиолоо бичиж байхдаа л гол дүрүүдээ дотроо төсөөлчихдөг. Туслах дүрүүдийн хувьд урьдчилсан төлөвлөгөө байдаггүй. Гэхдээ тусгай зочны дүрүүдээ өмнө нь уулзаж ойлголцсоны дараа зохиолдоо оруулдаг. Жишээлбэл, Youtuber Гремикс, Комедиан Содхүү гээд хэд хэдэн хүмүүс байгаа.
-Танай кино багийнхан анх хэрхэн байгуулагдаж байсан бэ. Ихэвчлэн мэргэжлийн жүжигчид байдаг уу?
-2017 онд О.Баярсайхан (Rokitbay буюу Пуужин Баяраа) ахын санаачилгаар “Oннц дүмд” анимейшнийг хийхээр болсон. Манай багт анимейшний тал дээр мэргэжлийн жүжигчид байхгүй. Сэтгүүлч, IT, уул уурхай, санхүүгийн инженер гэх мэтчилэн мэргэжилтэй хүмүүс байсан. “Nice Magic” гээд есөн хүний бүрэлдэхүүнтэй багаас дөрөв нь анхны “Beer night” студийг байгуулж байсан.
-“Мөнх Тунх” анги дээр гардаг үлгэрүүдээ хэрхэн сонгож авдаг вэ. Бүр дохионы хэлээр давхар орчуулагдаж байгаа нь их таалагдлаа?
-Үлгэрийн онцлогоос шалтгаалан манай дүрүүд яаж оролцвол зүгээр байна гэдгийг тооцоолдог. Жишээлбэл, “Ухаант бэр” үлгэрт л гэхэд бэр нь ухаантай юм байна, гэхдээ тэр тэнэг хүүд илүү анхаарвал ямар вэ гэдэг ч юм уу. Тэгээд тэр тэнэг хүү нь хэдий манараадуу, хичээлдээ муу нэгэн боловч бусдыг хайрлах сэтгэл нь маш их байгааг үзүүлэх. Ухаантай байх гэдэг нь зөвхөн хичээлдээ сайн байхдаа биш бусдыг хайрлах сэтгэл харагддаг юм шүү гэдгийг үзүүлэхэд монгол ардын үлгэрүүд арвин баялаг болохоор гоё санаа гарч ирдэг. Мөн С.Бямбадэлгэр, Б.Юмжирдулам эгч нартайгаа хамтран хүүхэлдэйн киногоо дохионы хэлээр хүргэж байна.
-“Мөнх Тунх” анимейшний Мөнх, Тунх, Басар, Цасхан гээд дүрүүдийн тухай ярихгүй юу. Басарын хувьд их хөгжилтэй дүр санагдсан?
-Багаасаа “Cartoon network”, “Disney”, “Nickelodeon”, “Боролдойн цаг” гээд төрөл бүрийн анимейшн үздэг байсан. Тиймээс санаагаа олохдоо хурдан ч үе байна. Зарим үед удаан боддог. “Gertoon” анимейшний хэсэг нь “Мөнх Тунх” хүүхэлдэйг хийнэ. Харин “Beer Night”-ийн хэсэг нь “Fragile” гээд компьютерийн тоглоом хийгээд хамтдаа уран бүтээл туурвиж байна даа. Зохиолын суурь нь монгол ардын үлгэр учраас нэгдүгээрт, монгол ахуйгаа тусгах зорилго тавьсан. Хоёрдугаарт, хүүхдүүдийн анхаарлыг татахын тулд киногоо хөгжилтэй, сонирхолтой байлгахыг хичээсэн. Мөнх хүү, Тунх охин, Басар нохой, Цасхан муур нарын зан чанар өөр өөр ч гэсэн хоорондоо уялдаатай, тэгш дөрвөлжин гэж харсан. Эдгээр дүрээрээ өөр өөр зан араншин, мэдрэмж, үйлдлийг харуулахыг зорьсон. Мөнхөөр сахилгагүй юм шиг хэрнээ ухаалаг, сэргэлэн, зоригтой байдлыг, Тунхаар хайрыг, Цасханаар асран хамгаалагч буюу ээж, эгчийн дүрийг төлөөлүүлдэг бол Басараар хөгжилтэй, онгироо зан чанарыг илэрхийлсэн. Зохиолын санаагаа бүхий л зүйлээс авдаг бол бичиж эхлэхдээ төрөл бүрийн хөгжим сонсдог. Жишээ нь, хөгжилтэй дүр гаргахыг хүсвэл 1970-1980-аад оны жазз хөгжим сонсоно. Хүүхдийн зан чанар, сэтгэл хөдлөлийг илүү тодотгохыг хүсвэл багачуудын, хайрын тухай бол уянгын дуу сонсдог. Эдгээр нь далд ухамсарт тусалдаг гэж боддог. Хүүхэлдэйн кино учраас илүү хариуцлагатай, хянамгай байх шаардлагатай. Хөгжилтэй, сонирхолтой байлгах нь чухал ч донжийг нь тааруулах хэрэгтэй. Хүүхдүүд ээж, аавтайгаа удирдлагаа булаацалддаг биш, хамт үздэг анимейшн бүтээхийг хичээдэг. Насанд хүрэгчид болон өсвөр, бага насныхны онцлогт тохирсон үг, үйлдлүүдийн тэнцвэрийг баримтлахад хүндрэлтэй ч дуу оруулагчид дүрийнхээ хэлэх гэж буй санааг сайн ойлгож, илэрхийлдэг.
-Дуу дүрс, хоолой бичлэг гээд кино уран бүтээл хийхэд цаг их ордог байх. Нэг ангийг бүтээхэд хэр хугацааг зарцуулдаг вэ?
-Хугацааны хувьд маш хэлбэлзэлтэй байдаг. Хурдан үедээ маш хурдан байна. Удаан үедээ мөн удаан. Зарим анги долоо хоногт бүтэж байхад зарим анги сар болох ч магадлалтай. Хэр их үйл явдал орохоос л шалтгаална даа.
-Таныг сэтгүүлч мэргэжлээр сургуулиа төгссөн гэж дуулсан. Манай сонины уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Цолмонжаргалын Бат-Оргил гэдэг. “Оюуны Мэлмий” дунд сургуульд арван жилээ төгсөөд Америк улсад Claymont ахлах сургуульд нэг жил суралцаад ирсэн. Монгол Улсын Их Сургуулийг “Сэтгүүл зүй” мэргэжлээр төгссөн. “Боловсрол” телевизээс эхлээд олон телевизэд эвлүүлэгчээр ажиллаж байгаад багийнхантайгаа нийлж анимейшний ажилд орсон доо. Одоогоор “Мөнх Тунх” анимейшний зохиолч, найруулагчаар ажиллаж байна.
-Кинонд дуу оруулна гэдэг амаргүй байх. “ОННЦ ДҮМД” киноны хувьд л гэхэд хэд хэдэн дүрд зэрэг дуу оруулсан гэсэн үү?
-“Оннц Дүмд” дээр гол дүр болон туслах нийт 10-20 дүрд дуу оруулж байсан. Дуу бичихдээ өөрийн дуу оруулах дүр дээрээ хоолойгоо уншаад дараа нь засвар хийдэг. Найруулагч зөвшөөрсөн тохиолдолд л хоолойг авна. Тийм болохоор ерөнхий найруулагчийн удирдлаган дор жүжиглэхэд амар байдаг.
-Та мөн киноныхоо дууг дуулсан уу. Таны хоолойтой тун төстэй санагдсан?
-Тийм ээ.
-Кино багийнхны цаашдын төлөвлөгөөний талаар дурдахгүй юу?
-Мэдээж шинэ сонирхолтой санаанууд их байгаа. Гэхдээ тэр бүхэн нууц хэвээрээ байсан нь гоё байх. Бид “Мөнх Тунх” киноныхоо нэгдүгээр хэсгийн төгсгөлийн аравдугаар ангийг амжилттай дуусгасан. Цаашид хүүхдүүдийг зөвхөн монгол үлгэрээр бус, гадаад орны үлгэрээр ч мөн адил аялуулна. Бид 100 анги бүтээх зорилготой. Нэг анги нь 10-15 минут үргэлжлэх бөгөөд гурваас дээш бүх насныхан үзэх боломжтой.
18 replies on “Ц.Бат-Оргил: Хүүхдүүд “Мөнх Тунх”-ыг үзэж уламжлалт соёл болон монгол хэлэндээ илүү дурлаасай гэж хүсдэг”
When someone writes an paragraph he/she retains
the thought of a user in his/her brain that how a user can be aware of it.
Thus that’s why this article is perfect. Thanks!
Genuinely when someone doesn’t know then its up to other people
that they will help, so here it takes place.
Magnificent beat ! I wish to apprentice while you amend your site, how could i subscribe for a blog
site? The account aided me a acceptable deal.
I had been tiny bit acquainted of this your
broadcast provided bright clear concept
Do you have a spam problem on this website; I also am a blogger, and I was wondering
your situation; we have created some nice methods and we are
looking to swap strategies with others, why not shoot
me an email if interested.
Truly when someone doesn’t be aware of afterward its up to other users that they will assist, so here
it happens.
Having read this I thought it was extremely enlightening.
I appreciate you spending some time and effort to put this content together.
I once again find myself spending a significant amount of time both reading and posting
comments. But so what, it was still worth it!
Very quickly this website will be famous amid all blogging and site-building viewers, due to it’s fastidious articles or reviews
That is really interesting, You are an excessively professional blogger.
I’ve joined your rss feed and look ahead to in search of more of your
wonderful post. Additionally, I’ve shared your web site in my social networks
Hello to all, how is all, I think every one is getting more from
this site, and your views are fastidious in favor
of new users.
Excellent, what a webpage it is! This website provides helpful information to us,
keep it up.
Howdy! I’m at work browsing your blog from my new iphone 4!
Just wanted to say I love reading your blog and look forward to all your posts!
Carry on the outstanding work!
Hi! I know this is kinda off topic nevertheless I’d figured I’d ask.
Would you be interested in trading links or maybe guest writing a blog
post or vice-versa? My blog covers a lot of the same
topics as yours and I feel we could greatly benefit from each other.
If you are interested feel free to send me an email. I
look forward to hearing from you! Terrific blog
by the way!
I know this if off topic but I’m looking into starting my own blog and was
wondering what all is needed to get setup? I’m assuming having a blog like yours would cost a pretty penny?
I’m not very internet savvy so I’m not 100% certain. Any tips or advice would be greatly appreciated.
Thank you
Great site. Lots of helpful information here. I am
sending it to several friends ans additionally sharing in delicious.
And naturally, thanks to your effort!
It’s a pity you don’t have a donate button! I’d definitely donate to this superb blog!
I guess for now i’ll settle for book-marking and adding your RSS feed
to my Google account. I look forward to new updates and will talk about this
blog with my Facebook group. Talk soon!
Hey! I’m at work browsing your blog from my new iphone!
Just wanted to say I love reading your blog and look forward to all your posts!
Keep up the superb work!
I know this if off topic but I’m looking into starting my own blog and was wondering what all is required to get setup?
I’m assuming having a blog like yours would cost a pretty penny?
I’m not very internet smart so I’m not 100% sure. Any
suggestions or advice would be greatly appreciated.
Thank you
Way cool! Some extremely valid points! I appreciate you writing this post plus
the rest of the website is really good.