Categories
мэдээ нийгэм

Суурьшлын бүсэд могойд хатгуулахаас урьдчилан сэргийлнэ үү DNN.mn

Улаанбаатар хот орчимд бамбай хоншоорт, рашааны гэх хоёр зүйлийн могой тархсан байдаг.

Бамбай хоншоорт могой нь хортой могойн төрөлд ордог бөгөөд хур бороо ихтэй үед үерийн усаар дамжих, мөн идэш тэжээл хайн хотын захын хэсгээр орж ирж байгаа бол хотын төв хэсэгт аялал зугаалгаар явсан иргэдийн тээврийн хэрэгслээр дамжин могой орж ирэх тохиолдлууд байна.

2024 оны наймдугаар сарын байдлаар суурьшлын бүсэд бамбай хоншоорт могой орж ирсэн дуудлага давамгайлж байгаа бөгөөд хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, айлын хашаа, болон автограшаас олдох нь их байна.

Энэ нь хөдөө орон нутагт зорчсон иргэдийн авто машины моторын хэсэгт тээвэрлэгдэн ирсэн байх магадлал өндөр байх тул иргэд сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Суурьшлын бүсэд могойтой таарсан тохиолдолд ажлын цагаар нийслэлийн Байгаль орчны газрын 72720303, ажлын бус цагаар нийслэлийн Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 11-310005 дугаарын утсаар яаралтай мэдээлэл өгч, мэргэжлийн хүмүүс иртэл могойн байршлыг сайтар харж байх, хэрэв хатгуулсан тохиолдолд яаралтай эмнэлгийн байгууллагад хандахыг Нийслэлийн Байгаль орчны газраас зөвлөж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *