Сурагчдын амралтыг наашлуулахаар болсныг Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан мэдэгдлээ.
Тэрбээр “ЕБС-ын сурагчид нэгдүгээр сарын 08-наас нэгдүгээр сарын 28 хүртэл амрах хуваарьтай байсан. Энэ сарын 29-нөөс эхлэн дөрөв хоног бүх нийтээрээ амрахаар байгаа. Үндсэндээ нэгдүгээр сарын 2-ноос дөрвөн өдөр хичээллээд бага, дунд ангийнхны хоёрдугаар улирлын амралт эхлэхээр байв. Үүнийг зохицуулж арванхоёрдугаар сарын 28-наас сурагчдын хоёрдугаар улирлын амралтыг эхлүүлнэ. Нэгдүгээр сарын 28-ныг дуустал амарна.
Гэхдээ цэцэрлэг ажиллана. Сурагчид амрах хугацаанд цэцэрлэгийн хүүхдүүд чөлөө авах боломжтой. Нийтээр нь амраах боломжгүй. Ахлах ангийнхны хичээлд гуравдугаар улирал эхлэхэд зохицуулалт хийнэ” гэлээ.