“Хог биш баялаг” төслөөс санаачлан ЕБС-иудаас салат, чанамалын шилийг 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс худалдаж авна.
Тодруулбал, тухайн сургуулиуд өөрсдөө хүсэлт гаргавал хамтран ажиллах юм байна. Ингэхдээ сургууль бүрт үйл ажиллагаа явуулдаг “Эко клуб” -ын сурагчдаар дамжуулж 500 граммын салатны шилийг 150 төгрөгөөр, бусад шилийг 50-100 төгрөгөөр худалдан авна. Мөн 2000 ширхэгээс дээш шил цугласан тохиолдолд очиж авна гэв.
Хүүхдүүд гэртээ хэрэглэсэн салат, чанамалын шилээ угааж, шошгыг нь арилган таггүй авч ирж өгөхөд болох юм байна.