Сүхбаатар аймгийн Онгон сумын түүхт 100 жилийн ойд зориулсан Монгол Улсын өсөх идэр харцага Дахын Одсүрэнгийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан 2025 оны 04 дүгээр сарын 06-ны ням гарагт 13:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.
Тус барилдааны түрүү бөх – 10 сая төгрөг, хурдан удмын адуу, үзүүүр бөх – 6 сая төгрөг, хурдан удмын адуу, уран барилдаант бөх – хурдан удмын адуу, улсын цолонд ойрхон бөх – хурдан удмын адуугаар тус тус байлж урамшуулна.
Мөн үзэгчдийн дундаас 5 азтан тодруулж, Онгон сумын улс, аймаг, сумын манлай, алдарт уяачдын хурдан удмын адуун сүргээс бэлэглэх аж.