“Google” компани Калифорнид жил бүр зохион байгуулдаг хиймэл оюун ухаан хөгжүүлэгчдийн бага хурлын үеэр өөрсдийн шинэ “бүтээл”-ийг зарлав.
“Google” өөрийн сайжруулсан “Gemini Pro 1.5” агварыг танилцуулсан бөгөөд энэ нь их өгөгдлийг хоёр дахин “шингээх” чадвартай болсон байна. Тухайлбал, “Google”-ийн“Veo” нь энгийн үсгэн бичлэгийн утгыг видео бичлэг болгож чаддаг өнөөдрийн хамгийн хүчирхэг хиймэл оюун ухааны загвар болсон аж.