Categories
мэдээ нийгэм цаг-үе

Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлээрэй DNN.mn

Өндөр уулсын орчим болон гуу, жалга, суваг, шуудуунд их хэмжээний цас хуримтлагдсаны улмаас шар усны үер буух эрсдэлтэй байгааг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж байна.

Мөн гол, мөрөн, нуурын мөсөн дээр цас их тогтсон, голын мөс хайлж, цасны ус нэмэгдсэнээр их хэмжээний ус буух аюул бүрддэг.

Иймд цас ихтэй уулын ам, бэл дагууд суурьшиж байгаа айл өрхүүд, аж ахуйн нэгж, байгууллага хашаа болон ойр орчмын цасаа зайлуулах, суваг, шуудууг сэргээж, үерийн усны голдрилыг өөрчлөх зэрэг шар усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна.

Иргэд болон аж ахуйн нэгж, байгууллагууд томоохон нуур, голууд дээр, амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулахгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар газрын гадаргын цасан бүрхүүл, голын цас, мөс хайлах, шар усны үерийн улмаас эвдэрч нурсан зам, гүүр болон гол, нуурын мөс цөмрөх магадлалтай газруудаар зорчиж болохгүйг анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *