Categories
мэдээ

Шар усны үерээс сэрэмжлүүлж байна DNN.mn

Монгол орны нийт газар нутгийн 45% нь цасан бүрхүүтэй цасны дундаж зузаан нь 4.5 см, цасан дахь усны нөөц 6.37 шоо. км байна. Жишээлбэл Халх, Увс нуур, Булган, Үенч, Бодонч, Идэр, Хяргас нуур, Шишгэд, Хараа голын сав газруудын 75-95% нь цастай ба цасан дахь усны нөөц нь дунджаар 0.52 шоо.км бол Хар нуур, Ховд гол, Хүйсийн говь цэцэг нуур, Ерөө, Чулуут, Дэлгэрмөрөн зэрэг голуудын савын 45-75% орчим нь цастай, цасан дахь усны нөөц нь дунджаар 0.36 шоо.км, Бөөнцагаан, Туул, Хөвсгөл нуур, Эг голын сав газруудын 20-45% орчим нь цасан бүрхүүтэй цасан дахь усны нөөц дунджаар 0.11 шоо км байна.

Урин дулаан цаг ирж байгаатай холбогдон дээр дурдсан голуудын саваар шар усны үер буух нөхцөл бүрдэх тул хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Мөн өвөлжилт хүндэрсэн газруудын гуу жалганд хаягдсан мал амьтны сэг зэм нь цасны усаар дамжин ус бохирдуулах болон өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгууллагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийхийг зөвлөж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Шар усны үерээс сэрэмжлүүлж байна DNN.mn

Өнөө, маргаашдаа буюу гуравдугаар сарын 12,13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн өмнөд хагаст дулаарна.

Үүний улмаас цас эрчимтэй хайлах тул шар усны үерийн эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Түүнчлэн хот, суурин газар барилга байшингийн дээврийн цас хайлж, мөстөн хүний дээрээс унаж бэртээж гэмтээж болзошгүй. Тиймээс аж ахуйн нэгж, байгууллагууд дээврийн цас, мөсөө цэвэрлэж бусдын аюулгүй байдал, эрүүл мэндэд анхаарал тавихыг ОБЕГ-аас зөвлөлөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *