Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ аймагт хээрийн түймэр гарч 21 га талбай шатжээ

Сэлэнгэ аймагт хээрийн түймэр гарчээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн төвөөс урд зүгт 187 км-т Баянгол сумын төвөөс зүүн урд зүгт 20 км-т гуравдугаар багийн Урт хамар гэх газар хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлага өчигдөр 13:18 цагт бүртгэгджээ.

Энэ дагуу аймгийн онцгой байдлын газрын Баянгол сум дахь 40 дүгээр ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилчид, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж 14:15 цагт цурамд оруулан, 15:27 цагт бүрэн унтраасан байна.

Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 21 га талбай өртөж шатсан байна гэж Онцгой байдлын газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *