Сэлбэ голын эх буюу Санзай харуулаар мөсөн бүрхүүлтэй, мөсөн дээр цастай, цас хайлмагтсан байдалтай, сав газрын эхэнд цас ахиу, жалга, сайраар хунгарласан хэвээр байна.
Харин Сэлбэ голын адгаар буюу ус судлалын орчимд сав газрын цас болон голдирлын мөсний хайлалтаас үүдэлтэй шар усны үер ажиглагдаж эхэлжээ. Улмаар Сэлбэ-Дамбадаржаа харуул дээр усны түвшин 138 см буюу үерийн түвшинд хүрсэн байна. Голын урсгалын хурд 0.70-1.5 м/сек хооронд хэлбэлзэж, харуул орчмоор үлдэгдэл мөс, ёроолын мөс зэрэг үзэгдэлтэй байна.
Иймд Сэлбэ голын дагуу ялангуяа голын татмын айлууд, ард иргэдийг шар усны аюулаас сэрэмжтэй байхыг Ус, цаг уур, судалгаа мэдээллийн хүрээлэнгээс анхааруулав.
One reply on “Сэлбэ голын усны түвшин нэмэгдэж үерийн түвшинд хүрчээ DNN.mn”
I’m amazed, I must say. Seldom do I encounter
a blog that’s both educative and amusing, and without a doubt, you
have hit the nail on the head. The issue is something not enough folks are speaking intelligently about.
I am very happy I came across this during my hunt for something regarding this.