Санхүүгийн зохицуулах хорооны дарга, орон тооны бус гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Монгол банкны Мөнгөний бодлогын Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсгол болж байна. Ингэснээр,
- Санхүүгийн зохицуулах хорооны даргад нэр дэвшигч Т.Жамбаажамц
- Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшигч Л.Сонор
- Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Г.Золбоо
- Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Т.Тэлмэн нар нэр дэвшиж байна.
Санхүүгийн зохицуулах хорооны даргад нэр дэвшигч Т.Жамбаажамцан нь салбартаа 19 жилийн туршлагатай аж.
Түүний боловсрол:
- Санхүү Эдийн Засгийн Их Сургууль, Бизнесийн удирдлагын магистр;
- Монгол Улсын Их Сургууль, Хууль зүйн сургууль, Олон улсын эрх зүйч мэргэжлээр бакалавр.
Ажил эрхэлсэн байдал:
- 2016 оны 8 дугаар сараас одоог хүртэл Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны дарга;
- 2015-2016 онд Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалтын газрын орлогч дарга;
- 2014-2015 онд Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга;
- 2013-2014 онд Санхүүгийн зохицуулах хорооны Хөрөнгийн зах зээлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга;
- 2011-2013 онд Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын ахлах хянан шалгагч;
- 2009-2011 онд Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын хянан шалгагч;
- 2007-2009 онд Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын мэргэжилтэн;
- 2006-2007 онд Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалтын газрын мэргэжилтэн.