Энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөг болж өөрчлөгдсөн тул сайн дурын даатгуулагч иргэдийн шимтгэл төлөлтийн хэмжээнд дараах өөрчлөлт орж буй.
Тухайлбал, сайн дураараа нийгмийн даатгал төлдөг иргэд энэ оноос эхлээд хамгийн багадаа 89.100 төгрөг , хамгийн дээд тал нь 623.700 төгрөг төлнө. Хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ нь доод хэмжээг долоо дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар тооцдог билээ.